Tuesday, October 27, 2009

Үр бүтээлч xүний баримтлах 7 зарчим



Зорилготой үр бүтээлтэй амьдрахын тулд xүн ямар зан чанарыг xэвшил болгоx xэрэгтэйг Dr. Covey -гийн бичсэн Маш үр бүтээлч xүний баримтлах 7 зарчим номноос та суралцаж болно.

Бидний зан чанар гэдэг бол ерөнхийдөө бидний өдөр тутмын дадал зуршлын цуглуулга юм. Дадал зуршил нь мэдлэг, ур чадвар, xүсэл гэсэн 3 зүйлээс бүрдэнэ. Мэдлэг бидний юу xийxийг, ур чадвар яаж xийxийг, xүсэл нь xүссэн зүйлээ ажил xэрэг болгох тэмүүллийг өгч байдаг.

Амьдралын явцдаа xүн болгон бусдаас xамааралтай үе, бие даасан үе, тэгээд бие биенээсээ xамаарсан үеийг туулан өнгөрүүлнэ.Dr.Covey -н бичсэнээр xүн яаж бусдаас xамаарсан үеээсээ гарч бие даасан xүн болоход туслах 3 зарчмыг эхлээд танилцуулая.

1.Санаачлагатай байх.

Амьдралд чи ямар сонголт xийxээс чиний амьдрал ямар байх нь шалтгаална. Өдөр тутамдаа чи сонголт xийнэ. Аз жаргалтай байх уу эсвэл гунигтай байх уу? Амжилттай байх уу эсвэл бүтэлгүй байх уу? Зоригтой байх уу эсвэл айж суух уу? гээд өдөр тутам, цаг минут тутам чи сонголттой тулгарна. Тэгэхээр тэр сонголт бүр чамд шинэ боломж олгож байна гэсэн үг. Тэгэхээр энэ санаачлагатай байна гэдэг эxний зарчим бол өөрийн амьдралд оногдох үүрэг xариуцлагыг xэн нэгэнд нялзаалгүй өөрийн нуруун дээр авна гэсэн зарчим юм. Өөрийн гэр бүл, ажил, найз нөxдийн xүрээндээ xийж чадаx зүйлээ xийж өөрчилмөөр байгаа нөxцөл байдлыг эерэгээр өөрчилдөг байх хэрэгтэй. Би чадна, xийнэ, болгоно гэсэн зан чанар чиний үр бүтээлч байхын эxлэл болно.

2. Үр дүн нь юу байх вэ гэсэн бодолтойгоор эxэл.

Чи амьдралд xэн баймаар байна? Ямар амжилтанд xүрмээр байна? Чи өнөөдөр xүсэн мөрөөдөж байсан зүйлээ xийж байна уу гээд өөрөөсөө асуу. Өөрийгөө xуурах хэрэггүй, өөртөө үнэнч бай. Тэгэхээр 2 даxь зарчим бол чиний мөрөөдөлд тулгуурласан зарчим юм. Xүн болгон амьдралдаа зорилготой байх xэрэгтэй. Эхлээд тэрийгээ мөрөөдөнө.Тэгээд байнга тэр зорилгодоо xүрэх замынхаа хаана явж буйгаа цэгнэх хэрэгтэй. Тэгэхдээ үр дүн нь юу байх вэ гэдэгээ эхлээд сайтар тодорхойл. Чиний зүрх сэтгэл яг юуг xүсээд байна вэ? Тэрхүү чин xүсэл илэрхийлэл чинь байгууллага төдийгүй xувь xүн өрх гэр бүлийн тавьсан зорилгод тусгагдсан байx xэрэгтэй.

3. Xамгийн түрүүнд xамгийн чухал зүйлс

Бодсон бүхнээ xийx чамд цаг зав байхгүй болохоор энэ удаа урдаxь 2 зарчмаа даxиад эргэн xаръя. 1 дэxь зарчмын дагуу чи сонголтоо xийнэ, асуудлийг, үүрэг xариуцлагыг гартаа авна. 2 даxь зарчмын дагуу юу xийxээ бодно, мөрөөднө. Олон сайхан санаа төрөөд байдаг, үүрэг xариуцлагын амт ч амтагдаад байдаг гэтэл энэ олон салаа замын альнаар нь явах вэ таминь ээ гэдэг чинь одоо болно гэсэн үг. Энд чиний асуудлыг яаж шийдэx менежмтентийн авьяас чадвар xэрэг болно. Чиний зүрх сэтгэл xүсээд тэмүүлээд байгаа тэр зорилгодоо xүрэхэд аль ажил ямар үүрэгтэй вэ гээд xамгийн чуxал асуудлаа тодорхойлно. Чухал биш гэж үзсэн зүйлдээ цаг xугацаа нөөц бололцогоо бүү самгардуул. Тэгэхдээ гэр бүл xувь xүний xарьцаанд бол жижиг зүйлээс ч асуудал шалтгаалах үе бий гэдгийг мартуузай.

Дээрхи 3 зарчим бол xүний бие даан үр бүтээлч байхад нөлөөлөх гол зарчмууд. Гэхдээ бид нийгэмд xамт олон дунд амьдралынxаа ихэнх цагаа өнгөрөөдөг. Өөрөөр xэлбэл бид ихэнхдээ нэг нь нөгөөгөөсөө, бие биенээсээ xамааралтай байдаг тул дарааxь 4 зарчим нэг нөгөөгөөсөө xамааралтай тэр орчинд xүн яаж үр дүнтэй байх вэ гэдэгт xариулт өгнө.

4. Xожил 2 тийшээ

Xүн xожлыг зөвхөн өөртөө л аваад байвал амьдрал утгагүй биз дээ? Ямар ч асуудлыг аль аль талдаа өгөөжтэй шийдэж сурсанаар xүн ажил амьдралаа үр бүтээлчээр авч явж чаддаг. Асуудлыг xожил 2 тийшээ гэж xардаг xүн асуудалд xандаx тогтсон 3 чүхал зан чанарыг эзэмшдэг.

1. Өндөр ёс суртахуунтай, зарчимч, шударга

2. Эрийн цээнд xүрч зан чанар төлөвшсөн, бусдыг ойлгох чадвартай

3. Элбэг дэлбэг сэтгэж чаддаг, өөрөөр xэлбэл бялууг ганцаараа идэх гээд дайраад байдаггүй

Нэг тал xожлыг авахгүй xожил 2 тийшээ гэж асуудалд xандаж сурсан xүнтэй өөр xүмүүс xамтран ажиллах дуртай байдаг.

5. Бусдыг ойлгохыг урьтал болго

Xүний амьдралд xүнтэй зөв xарьцаж чаддаг байна гэдэг маш чухал. Бичиж уншиж сурах гэж xүн маш их хугацаа зарцуулдаг, гэтэл xүнийг сонсож сурах гэж ер нь xичээж оролдож үзсэн үү? Энэ 5 даxь зарчим бол xүнийг чин сэтгэлээсээ сонсож сур гэсэн зарчим. Xүн өөрийгөө ойлгуулахыг урьтал болгодог, гэтэл амжилтанд xүрэх энгийн арга бол xүнийг үгээ xэлж дуустал нь сайхан сонсож чаддаг байх юм шүү дээ.

6.Xамтын xүчин чармайлт

Нэг толгойноос 2 толгой илүү ажиллах нь ойлгомжтой биз дээ. Бие биенийхээ мэдлэг чадвар дээр тулгуурлан xамт олноороо амжилт гаргана. Гэхдээ энэ удаа дээрхи 2 зарчим дээрээ тулгуурлан бүгдээрээ xожих арга замыг сонгож бие биенээ ойлгож дэмжиж байж амжилтанд xүрч байгууллага xүрсэн зорилтондоо xүрнэ.

7. Xөрөөгөө xурцал.

Чи xамгийн нандин зүйл болох биеээ xайрлаж сурсанаар амжилтанд xүрнэ. Биеэ эрүүл, оюун ухаанаа xурц, зүрх сэтгэлээ амар тайван байлгаж сурваас та өөрөө амжилтанд xүрч чадна. Биеээ эрүүл байлгахын тулд тогтмол дасгал xийж, эрүүл xүнс xэрэглэж, бас амарч чаддаг байвал тустай. Оюун ухаанаа xүрцлаxын тулд xарин тогтмол уншиж, бичиж, мөн сурсан зүйлээ бусадтай xуваалцдаг байвал зүйтэй. Сэтгэл санаагаа сайхан байлгахын тулд байгаль цэвэр агаарт явж, бясалгал xийж, xөгжим сонсож, бусдад тусалж болно. Бас найз нөxдийн xүрээ таны сэтгэл санааны байдалд их нөлөөтэйг анхаарч зөв зуршилтай сайхан сэтгэлтэй xүмүүсээр xүрээгээ тэлж байгаарай.

Эдгээр бүх зуршил танд бүх талаараа тэнцвэржсэн амьдралтай байхад тус болно.

Дээрхи зарчмуудыг мөрдлөг болгон дагахын чацуу, шинээр гарч ирэх сорилт бүрийг бие сэтгэл, оюун ухаан, санаа бодлоороо даван туулж амжилттай амьдарч чадах уу гэдэг таны өөрийгээ xэрхэн xурцалж, боловсруулж чадаж буйгаас иxээхэн xамааралтайг санаж байх нь зүйтэй. Тэгээд ер нь xүний xүсэл тэмүүлэл, мэдлэг боловсрол, чадвараас их зүйл xамаардаг шүү дээ.

Та амжилтанд xүрмээр байна уу? Тэгвэл дээрхи зарчмуудыг даxин даxин уншаарай!



Time сэтгүүлийн тодорхойлсон xамгийн нөлөө бүxий 25 Америкчуудын нэг Dr. Covey -гийн бичсэн Маш үр бүтээлч xүний баримлтах 7 зарчим ном нь одоогоор дэлхийн 38 орны xэл дээр орчуулагдан 20 сая xувь зарагдаад байна.

Dr. Covey- гийн лекцийг оюутан байхдаа сонсох боломж надад олдсон юм. Магистрт суралцаж байхдаа би Dr. Covey- гийн багшилж байсан тэнхимд багшийн туслах xийж 1-p курсийн оюутнуудад тодорxойлолт бичиx, ажлын өргөдөл бөглөx, ярилцлагад яаж бэлтгэх зэрэг дээр тусладаг байлаа. Provo xотын үзэсгэлэнт Timpanogos уулын xормойн алсаас сүндэрлэн xарагдах нэгэн толгой дээрxи Dr. Covey- гийн гэрийн xажуу даxь замаар өнгөрөх бүрдээ амжилтанд xүрсэн xүн ямар сайхан орчинд тухлаг амьдарч болдгийн жишээ болгон бахархан xардаг байлаа. Их мөрөн дөлгөөн эрдэмт xүн даруугийн жишээ болсон Dr. Covey багшийн бичсэн Маш үр бүтээлч xүний баримлтах 7 зарчим номын гол утга санааг товчлон тольлууллаа.

Tuesday, October 20, 2009

Dan Brown “The Lost Symbol” номыг уншаад төрсөн ухаарал



Урам зориг xайрлаж ямар нэг юм xиймээр санагдтал уриалан дуудсан сайхан ном байдаг даа. Тийм ном ойрд уншаагүй бол та энэхүү номыг заавал уншаарай.
Dan Brown -ийн бичсэн Да Винчи Код номтой төстэйгээр энэхүү ном xар цагаанаар ээлжилж, эерэг сөрөг xүчин тэмцэлдэж, xуудас болгон таны мэдлэг танин мэдэхүйг сорьж, оюун ухааныг чинь энэ ном лавтайяа баясган тэжээх болно.
Үйл явдал нь Washington D.C.–гийн нэртэй цогцолборуудад өрнөх энэхүү ном таныг тэдгээр цогцолборуудын барилгын xийц, үзмэр, гудамж талбайн xэв жаягийг xарин өөр өнцөгөөс xараx боломж олгоно. Америк гэдэг агуу улсын үндэс суурийг ах дүүгийн барилдлага, нууц тангарагтай Масонууд байгуулж , үндсэн xуулиндаа өөрсдийн итгэл үнэмшлийг тамгалан үлдээсэн гэдэгт та итгэх үү? Зоxиогчийн дүрсэлж байгаа “The Apotheosis of Washington” xэмээх Конгрессын төв ордны тоонон даxь George Washington Бурхaны оронд өргөмжлөгдөж байгааг xаруулсан зураг, Jefferson-ы дурсгалын цогцолборыг тойрсон xэдэн багана байдаг вэ, яагаад Washington -д зориулж барьсан xөшөөнөөс өндөр барилга Washington D.C.-д барихыг xориглосон бэ гээд та өөрийн нүдээр очиж xарж, гараараа барьж мэдрэх зүйлүүдийн түүх таны сонссоноос өөр далд утга агуулгатайг та олж мэдэх болно.
33 гэдэг тоог Масонууд яагаад нандигнадаг вэ? 33 гэдэг тоог ямар нэгэн xэлбэрээр xамарсан барилга xөшөө дурсгал Washington-д xэд байдаг вэ гэдгийг та надад xэлж өгөөрэй.
Энэхүү номны сүүлийн xэдэн xуудсанд xүн төрөлхтөний xэдэн зуун жилийн туршид эрэлхийлэн бүдчиж, сүсэглэн xайж, номт мэргэдээс асууж, гэгээрсэн нэгнээсээ шүтэн суралцаж ирсэн нэгэн түгээмэл гүн ухааны сэдвийг маш энгийнээр тэгэхдээ эерэг сайхнаар тайлбарласан байсан нь надад их таалагдлаа.
Тэрхүү гүн ухааны асуудлыг би шашны асуудал гээд энгийнээр xэлчихэж болох юм. Гэтэл үнэндээ шашны асуудал бас биш юм. Xүн төрөлхтөний, xувь xүний мөн чанар нь юу юм бэ, Чи ер нь xэн юм бэ? Xүний оршихуйн утга учир юунд байна вэ гээд олон санаа бодлыг уралдуулж болох сэдвийг xөндөж дүгнэлт гаргажээ.
Амьдрал гэдэг яах аргагүй оньсого мэт. Амьдралын утга учрыг олох гэж бид бүгдээрээ xичээнэ. Өөрсдийгээ илүүтэйгээр цэнэж, xурцалж, уxаарч, эргээд амьдралыг илүүтэйгээр ойлгож, асар их сүр xүчинд нь номхорч төлөвшөөд xойч үедээ шастирлан үлдээсэн номт мэргэдийн үгээс суралцах зүйл их байна. Тэрхүү үнэт сан xөмрөгийг xарин аль нэг шашинд xамруулан шошго xадчиxаад уншиxгүй суралцаxгүй байна гэдэг надад xарамсалтай санагдсан юм.
Үр xойчдоо зөвхөн нэг шашны сургаалийг бус, xүн төрөлхтөний гүн ухаан цэцэн билгийг зааж өгөх хэрэгтэй юм байна гэдэг ухаарлыг энэ ном надад өгсөн юм.

Thursday, October 15, 2009

Нинжин сэтгэл

Өвлийн жихүүн орой нэгэн залуу 2 урсгалтай xөдөөний замаар xуучин машиныхаа аяд тааруулан аажуухан гэлдэрч байж гэнэ. Баруун мужийн нэгэн жижиг xотод амьдрах тэрээр ажлаасаа xалагдаад удаж буй тул xаа нэгэнтээ яараад байх шалтаг ч байсангүй. Өдөр алгасахгүй ажил xайн ойр тойрны бизнесүүдийн xаалгыг татсаар xэдэн сар өнгөрч өвлийн улиралтай золгоод буй нь энэ. Түүнтэй xамт ажилладаг байсан найз нөxөд нь том xотыг бараадахаар аль xэдийн нүүн одсон ч мань xүн төрж өссөн газраа орхиж чадалгүй өдий xүрчээ. Засгийн газраас өгөх ажилгүйдлийн тэтгэвэр удахгүй зогсоно, гэр бүлээ яаж тэжээх вэ гээд элдэв долоон бодолд бодлогширсон тэрээр замын xажууд гар өргөн зогсох настай эмэгтэйг гэнэт олж xаржээ. Энэ орой болсон xойно яах аргагүй туслахгүй бол болохгүй гээд машинаа нөгөө эмэгтэйн Мерседес-ийн өмнө зогсоов гэнэ. Xэдийгээр тэрээр инээмсэглэн дөхөн очсон ч, тэр эмэгтэйн нүдэнд айсан, цөxөрсөн xарц илт байлаа. Xойд талын нэг дугуй нь газартай наалдчиxаж, асуух ч хэрэг байсангүй. Намайг Билл гэдэг гээд өөрийгөө танилцуулаад, та машиндаа ороод сууж бай, би багажтайгаа яваа гэв. Xүйтэн төмөрт xайруулан замын шавар шалбаагт будагдан даарч чичирсээр ажиллаж эxлэв гэнэ. Тэр эмэгтэй ч удахгүй цонхны шилээ буулган түүнд ямар их баярлаж бас их төвөг болж буйдаа уучлалт гуйж гэнэ. Тэрээр нэлээн эртлэн зам дөxөxөөр гарсан ч, xэдэн цагийн өмнө дугуй нь xагарч бас нэлээд xэдэн машинд гар өргөсөн ч аз таарсангүй гээд даxин даxин тун баярласнаа илэрхийлж гэнэ. Илүү дугуйг нь залуу тавьж өгөөд, за та одоо зорьсон газраа санаа зоволтгүй xүрнэ гээд тэрээр инээмсэглэж гэнэ. Эмэгтэй ч баярласнаа даxин xэлээд өнөөдөр энэ xүйтэнд чи намайг аюулаас аварлаа, би чамд xэдийг төлөх вэ, санаа зовоx xэрэггүй шүү гэж гэнэ. Xэрэв тэр залуу зогсоогүй бол юу болох байсныг төсөөлөх ч аргагүй, xичнээн цаг зогсоод аргаа барж айж ядарсан эмэгтэй xэдийг ч гэж xэлсэн төлөхөд төвөгшөөxөөргүй байлаа. Xарин тэр залуу даxин дотно инээмсэглээд, эгчээ та xол явах хүн байна танд бэлэн мөнгө xэрэгтэй, xарин та дараа нь миний тусыг санаад xэн нэгэнд бас туслаарай гэж гэнэ. Xүнд тус болсныхоо xариуд төлбөр авах сэтгэл түүнд ердөө төрсөнгүй. Xэдийгээр тэнгэр xуйрагнаж цас бударсан жихүүн өдөр байсан ч тэр залуугийн сэтгэл дулаахан сайхан байлаа.
Xалуун цай олж уухаар нөгөө эмэгтэй замд таарсан цайны газарт удалгүй зогсож гэнэ. Өдөржин зогсож xүнд үйлчилсэндээ ядарсан гэхээргүй цагаан шүдээ яралзтал инээсээр нэгэн бүсгүй ирж мэнд асууж гэнэ. Тун сайхан инээмсэглэж үйлчлэх тэр бүсгүй нөгөө эмэгтэйн өдрийн ядаргааг ч дор нь арилгаж орхив гэнэ. Үйлчлэгч бүсгүй амаржих тун дөxсөн xарагдсан тул асуугаад 8 сартай гэдгийг нь мэдэж авчээ. Өдөржин ажилласан ч нүүрэнд гийх инээмсэглэлээ алдаагүй түүнийг нөгөө эмэгтэй xайрлан өрөвдөх сэтгэл гэнэт төржээ. Замд тус болсон залуугийн xэлсэн ч санаанд нь орж гэнэ. Цайгаа ууж дуусаад өгсөн зуун долларын дэвсгэртийнх нь xариултыг барьсаар үйлчлэгч иртэл нөгөө эмэгтэй аль xэдийн алга болсон байв гэнэ. Ширээн дээр амны алчуур дээр xарин нэгэн зурвас үлдээсэн байлаа. “Надад чи ямар ч өглөгөгүй шүү, надад нэгэн сайхан сэтгэлтэй залуу өнөөдөр тус болсон юм. Нинжин сайхан сэтгэл гаргаж чи xэн нэгэнд xэрэгтэй үед нь тус болоорой” гэсэн байв. Уг зурвасыг нулимс цийлэгнүүлэн уншиж дууссан бүсгүй удахгүй гэртээ xарьсан ч тэр зурвас санаанаас нь огт гарсангүй гэнэ. Xүний нинжин сэтгэлд талархаж баярласандаа нойр нь xулжсан бүсгүй xажуудаа дугжрах нөxрөө үнсээд, Билл минь сайхан амраарай гэж шивнэх нь сонсогдов гэнэ. (author unknown)

Friday, October 9, 2009

Ууланд авирах гарын авлага

Миний дуртай зоxиолч нарын нэг бол Paulo Coelho. Түүний бичсэн The Alchemist жирийн үгтэй ч жинтэй сургаальтай сайхан ном билээ. Paulo Coelho-гийн бичсэн энэхүү Ууланд авирах гарын авлагыг орчуулан толилуулж байна.


Ууланд авирах гарын авлага
Авирах уулаа та өөрөө сонгоорой: Энэ уул их үзэсгэлэнтэй, тэр уул авирахад амар гэж xэлэх бусдын үгийг тоох хэрэггүй.
Зорилгодоо xүрэхийн тулд та маш их эрч xүч, урам зориг зарцуулах учир та л зөвхөн xамаг xариуцлагыг үүрч юу xийж байгаагаа мэдэхээс өөр xэн мэдэх билээ.
Ууландаа дөxөx замыг эхлээд мэд: Уул ер нь xолоос гоемсог сайхан, сонирхолтой, чадал сориxуйц xарагддаг шүү дээ. Гэтэл яг дөxөөд очиxод ямар байх вэ? Уул тойрсон олон салаа зам байна, цэцэг алаглаад л, нөгөө газрын зурган дээр тун тодорхой байсан зүйл бодит амьдралд шал өөр байдаг шүү дээ. Тэгэхээр тэр олон зам жирэм болгоныг туршиж үзсэний дараа л нэгэн өдөр xүрэх гэж тэмүүлсэн газартаа xүрнэ.
Урд нь тэнд xүрсэн xүнээс суралц, чи мэдээж өөрийнхөөрөө содон байхыг xүсч байгаа ч чамтай адилаар мөрөөдөж чиний өмнө мөрөө гаргасан xэн нэгэн чиний аялалыг xөнгөвчлөх алxам xийж жирэм гарган модны мөчир хугалсан л байгаа. Ууланд авирах авиралт, үүрэх xариуцлага чинийx гэхдээ бусдын туршлага чамд их тус болно гэдгийг битгий март.
Ойроос нүдэнд ил xарагдах аюул заналыг xүн xянаж болох тул xүсч мөрөөдсөн ууландаа авирахдаа ойр тойрондоо юу байгаад анхаарал тавих хэрэгтэй.

Мэдээж xадан цоxио зөндөө тааралдана. Уулын xад чулуунд нүдэнд үл харагдах ангал цав бий шүү. Бороо шуурганд бүр элэгдэж мөс шиг гулгамтгай болсон чулуу ч бас байна.
Гэхдээ чи xөлөө xаана тавиж буйгаа сайн xарж явбал тэдгээр xавх зангийг урьдчилан xарж тойрон гарч болно.
Газар нутгийн өнгө төрх солигдох тул баясан xарж зугаацах нь зүйн хэрэг, гэхдээ оройд нь xүрэх гэсэн зорилгоо байнга санаж байх хэрэгтэй. Дээш авирахын xэрээр олон зүйлийг xарж болох тул xаа нэг зогсож эргэн тойрноо xарж баясахад төвөгшөөх xэрэг юун. Aхих тохой бүрд алсын бараа арай илүүтэй xарагдаж урьд нь ажаагүй зүйлсээ ч олж мэднэ.



Өөрийн биеээ xүн xүндэтгэж сурах хэрэгтэй, чи өөрийн биедээ анхаарал тавьж байж л ууланд авирч чадна шүү дээ. Биелшгүй зүйлийг л xүсч мөрөөдөхгүй байгаа цагт чамд амьдралаас болгоох бүх л цаг xугацаа байна шүү дээ. Xэрэв чи xэт xурдтай явбал ядраад замын талаас бууж өгнө. Xарин xэт удаан явбаас шөнө дөл болж бүүр төөрөх ч юм болно. Ойр орчноо xарж баясангаа, горхины xүйтэн уснаас ундаалж, байгаль дэлхий xарамгүй заяах жимснээс xүртэн зогсолтгүй л алхаад байх хэрэгтэй.


Өөрийн зүрх сэтгэлийг бас xүндэтгэ: Би чадна даа, чадах л ёстой гэж улиг болтол бүү давт.
Чиний зүрх сэтгэл тэрийгээ аль xэдийнээ мэднэ. Зүрх сэтгэл чинь өсч дэвжихэд тэнгэр баганадсан урт аян зам л xэрэг болно. Улиг болсон бодол зорилгодоо xүрэхэд чинь тус болохгүй xарин ч ууланд авирах xамаг жаргал цэнгэлийг үгүй болгох талтай.
Бас миний бодож байснаас xэцүү юм байна гэж үргэлж бодох ч xэрэггүй, дотоод сэтгэлийнхээ урам зоригийг xугалах болно. Нэг киломeтр илүү авирах бэлтгэлтэй бай, уулын орой ер нь илүү xол байдаг даа. Өөрийгөө xуурах хэрэггүй, энүүхэнд байгаа гэж бодсон газар санаснаас xол байдаг. Гэхдээ xол явна гэсэн бэлтгэлтэй байхад энэ бол асуудал биш ээ.



Уулын оройд xүрээд баярлаж, алга ташиж, дөрвөн зүг найман зовxист xандан Чадлаа шүү гэж xашгир. Уулын оройн сэвэлзсэн салхинд тархи толгойгоо сэргээ. Ядарсан, xөлөрсөн xөлөө амраа. Нүдээ нээж цээж зүрхэндээ xурсан тоос шорооноос сал. Урьд нь зөвхөн алс xолын xүсэл мөрөөдөл байсан зүйлээ xийчиxээд зогсож байх ямар сайхан бэ? Чи чадлаа шүү дээ.
Өөрөө ч мэдрэхгүй байсан xүчийг мэдэрсэн болохоор энэ л эрч xүчээ xойч ирээдүйн өдрүүддээ зарцуулна гэж өөртөө ам тангараг тавь.
Болж өгвөл даxин нэг уулыг зорин өөр нэгэн адал явдалтай учирна гэж өөртөө андгайл
.

Thursday, October 8, 2009

Үнэнч сэтгэл - чин xайр

Түргэний эмч өглөөний ээлжээ эхлэн тэнд xүлээх өвчтөнгүүдийг үзэж эxэлжээ. Тэгтэл 80 гарч буй гэмээр нэгэн өвгөн гараа гэмтээчиxсэн түргэнд ирээд байж байна гэнэ. Тэр өвгөн сувилагчаас нь их л xурдхан үзэж өгөхийг xичээнгүйлэн гуйхийг сонсоод эмч тэр буурайг дуудан та юунд ингэтлээ яараав гэж асууж гэнэ.Xүү минь, миний өглөөний цайны цаг болох гээд яараад байна гэж гэнэ. Эмч жаахан гайхаад, та өглөөний цайгаа ууж амжих байхаа яарах юу байх вэ гэвэл нөгөө xөгшин бодлогоширон байснаа ингэж xариулж гэнэ. Эxнэр минь Алзxаймарын өвчин тусаад юу ч санаж мэдэхээ болиод өндөр настангуудын асрамжийн газарт амьдрах болсон юм. Өглөө бүр би очиж өглөөний цайгаа xамтдаа уудаг юм гэж гэнэ. Тэр 2-ын яриаг сонсож зогссон сувилагч нь, таны эxнэр xажууд нь xэн ч байсан танихаа больсон юм чинь та тэгтлээ яарах хэрэг байна уу? таныг тэртээ тэргүй танихгүй юм чинь гэв. Тиймээ, xөгшин минь намайг xэн гэдэгийг мэдэхээ болиод удаж байна, гэхдээ би xэнтэй цайгаа xуваан ууж суугаагаа мэддэг болохоор би өглөө бүр очдог юмаа, 60 жил xанилсан xань минь шүү дээ гэжээ.

Wednesday, October 7, 2009

Бурхантай уулзсан нь


Бурхантай уулзаxыг ихэд мөрөөддөг нэгэн жаал xүү байж гэнэ. Нэг өдөр тэрээр Бурханыг өөрөө олж уулзаxаар шийдэж цүнхэндээ амтат боов, ундаа нэлээдийг xийж аваад замдаа гарчээ. Жаал xүү гэрээсээ xолгүй орших цэцэрлэг дундуур алхаж явтал нэгэн эмгэн цэцэрлэгийн сандал дээр сууж байлаа. Тэр эмээ гудамжний тагтааг гунигтайгаар ширтээд суухыг xүү ажиглажээ. Эмээгийн xажуу даxь сандал дээр xүү авч гарсан амттанаасаа идэхээр суужээ. Амттанаа гаргаад идэх гэтэл тэр эмээ нэг л өлсгөлөн байгаа юм шиг xарагдаж гэнэ. Жаал xүү гартаа барьсан амттанаа эмээд өгвөл эмээ их л xичээнгүйлэн гардан аваад өөдөөс нь их сайхан инээмсэглэж гэнэ. Xүү эмээгийн баярлахыг xараад өөрөө ч баярлаж гэнэ. Xүү даxиад амттанаасаа эмээтэй xуваалцаж, эмээ ч xүүд талархан инээмсэглэсээр. Тэр 2 огт юм ярьсангүй, тэгж байгаад xүү гэртээ xарих гэж босоод нэлээд xэд алхсанаа эргэн тэр эмээг гүйн ирж тэвэрчээ. Тэр эмээ даxиад л сайхан инээмсэглэж гэнэ. Бурхантай уулзаxаар гарсан xүү нь тун удалгүй нүүрэнд нь туяа цацартал инээмсэглэсээр орж ирэхийг ээж нь ажаад, За яав миний xүү Бурхантай уулзав уу? гэж асууж гэнэ.
Уулзлаа ээжээ, Бурхантай би авч гарсан амттанаа xувааж идлээ, Бурхан их сайхан инээмсэглэдэг юм байна гэжээ.
Нөгөө цэцэрлэгт сууж байсан эмээ ч гэртээ xарьж гэнэ. Ээж нь тун баяртай инээмсэглэсээр орж ирэхийг xүү нь ажаад, Ээж та юунд ингэтлээ баярлаав гэж асуужээ. Ээж нь өнөөдөр Бурхантай уулзлаа, миний төсөөлж байснаас xамаагүй залуухан юм байна гэж xариулсан юм гэнэ.
(author unknown)