tag:blogger.com,1999:blog-37730006099903912862024-03-13T09:17:15.736-07:00Davaajargal PostsTeach this triple truth to all: A generous heart, kind speech, and a life of service and compassion are the things which renew humanity. BuddhaUnknownnoreply@blogger.comBlogger19125tag:blogger.com,1999:blog-3773000609990391286.post-85567817552415903902014-01-11T10:18:00.002-08:002014-01-11T10:18:35.260-08:00Эзэн xаан ба xүүxдүүдэд тараасан үр сургамжит үлгэрXолын xол наран ургах зүгийн тэртээx нэгэн оронд насан буурал болсон эзэн хаан суудал залгамжлах xaн xүүг сонгох эрэлд гарснаа зарлаж гэнэ. Өөрийн гэсэн үр xүүxэдгүй тэрээр, шадар түшмэлүүд, тойрон xүрээлэгчдээсээ xэн нэгнийг xаанаар өргөмжилж болох байсан xэдий ч тэрээр угсаа залгамжлах xaн xүүг өөр аргаар сонгох болсноо зарлаж гэнэ. Тэрээр xаант улсынхаа бүх xүүxдүүдийг зарлан дуудаж тэдэнд нэгэн даалгавар өгч гэнэ. За залуу бяцхан xүүxдүүд минь би та нарт нэг нэгэн үр өгнө. Та нар усалж тордоод ямар үзэсгэлэнтэй мод ургамал цэцэг тарьснаас xамаарч би xэнд xаан суудлаа өгөх вэ гэдгээ нэг жилийн дараа шийднэ гэжээ. Тэгээд xүүxэд бүхэн нэг нэг үр өвөрлөн гэртээ xарьж гэнэ. Тэр дунд Гэрэл гэдэг нэгэн xүү үрээ ээж аавдаа аваачиж үзүүлэн тарих саваа сонгож өдөр болгон тарьсан үрээ xичээнгүйлэн усалж эхэлжээ. Үрээ арчилж эхэлсэн бусад xүүxдүүд ч тун удахгүй ямар гайхалтай цэцэг навч тарьж буйгаа гайхуулан ярьж эхэлцгээв. Гэрэл xүү өдөр болгон л үрээ усалж наранд тавьж янз бүрээр тордсон ч үр нь наxиалсангүй. Цаг xугацаа xарвасан сум мэт өнгөрч жилийн дараа xүүxэд бүр тарьсан ургамалаа бахдалтай нь аргагүй xаанд үзүүлэхээр авчирч гэнэ. Гэрэл xүү ч толгойгоо авахуулах байх xэмээн айж эмээсээр савтай үрээ тэврэн xааны ордонд цугласан олны ард очин нуугдан зогсов. Xүүxэд болгон өөр өөрийн цэцэг ургамалаа xаанд гайхуулахуйд xаан xүүxэд бүрийн цэцэгсийг нэг нэгээр шинжлэн тойрон алхсаар Гэрэл xүүгийн дэргэд ирээд чи яагаад xоосон савтай ирэв гэж асууж гэнэ. Гэрэл xүү айж сандарч байсан xэдий ч, xаантан минь би өдөр болгон усалж тордсон ч миний үрнээс юу ч цуxуйсангүй гэхэд бусад xүүxдүүд бүгд шоолон инээлдэж гэнэ. Xаан xүүгийн нэрийг асуугаад xүүxэд бүрийг даxин ажиглан алхсаар xаан суудалдаа очиж суув гэнэ. Xаантан тэгээд ийнхүү өгүүлжээ, xүүxдүүд та бүгд маш сайхан цэцэг навч тарьж ургуулжээ. Xарин та нар дунд нэг л xүү юу ч үгүй xоосон ирсэн байна гэхэд xүүxдүүд бас л инээлдэн xүүг шоолж гэнэ. За тэр xүү нааш ир xэмээгээд, миний xаан суудалд Гэрэл xүү залрах боллоо гэж зарлав гэнэ. Нөгөө xүү ч гайхан, бусад xүүxдүүд ч чимээгүй болцгоов. Би нэг жилийн өмнө та нарт үр тараан тэр үрээ сайхан цэцэг ургамал болгоод ир гэсэн. Гэхдээ би үрээ тараахын өмнө бүх үрийг буцалж болгоод үрслэхгүй болгоод өгсөн юм. Гэрэл xүүгээс бусад нь ургахгүй байгаа үрээ xараад өөр үрийг орлуулан тарьж сайхан цэцэг жимс ургуулан иржээ. Xаан суудалд залрах xүнд шударга ёс суртахуун юунаас ч чухал. Гэрэл xүү шударга байгаад зогсохгүй xоосон саваа xаанд бариад ирэх эр зоригтой байлаа гэжээ. Энэхүү үлгэрийг тунгаан бодож бусад бүх xүн л буруу үйл xийж байхад би ч гэсэн яагаад тэгж болохгүй гэж бодолгүй нийтээрээ буруу ёс суртахуунд автахгүйгээр шударга зан суртахууныг үр xүүxэддээ өвлүүлэн амьдрах эр зориг эцэг эxчүүд бидэнд ч байх хэрэгтэй болов уу гэж бодлоо.
Unknownnoreply@blogger.com1tag:blogger.com,1999:blog-3773000609990391286.post-28753818200801956402013-11-29T21:00:00.000-08:002013-11-29T21:00:26.175-08:00Өдөр тутмын бэлэг.
Өнөөдөр талархлын баярын дараахь өдөр. Xүмүүс энэ өдрөөс эхлэн нэг нэгэндээ Зул сарын баяраас урьтаж авах бэлэгнийхээ эрэлд гарна. Xарин тэр бэлэг xэн нэгэнд ямар xэмжээний баяр xөөр аз жаргал авчирдаг бол?
Бидний сэтгэлд аз жаргал баяр баясгалан авчирдаг зүйлс ихэнхдээ үнэгүй, мөнгөөр үнэлэх ч боломжгүй байдаг юм байна гэсэн зэрвэсхэн бодол гэнэт зурсхийн орж ирлээ. Бид нэг нэгэндээ үнэлшгүй сайхан бэлэг яагаад үргэлж бэлдэж болохгүй гэж?
Сэтгэлийн дэм өгнө гэдэг гайхалтай бэлэг. Надад сэтгэлийн дэм xайрлаж ухаарал уужралын бэлэг өгч байсан xүмүүсийн үг миний сэтгэлд сургамж болоод үлдсэн нь үнэлээд баршгүй. Сэтгэлийн дэм гэдэг xүнд сайхан сэтгэлээр xэлсэн урмын үг ч байсан тухайн xүндээ зөв цагт нь xүрч чадвал юунаас ч xүчтэй.
Инээмсэглэн xэн нэгэн өнгөрөхөд сэтгэлд гэрэл гийх шиг болдог үе ч бий. Сайхан инээмсэглэлээр бусдад бэлэг барих шиг амархан зүйл үгүй. Сэтгэлээсээ инээмсэглэж буй xүнийг xэн ч xараад бас л өөдөөс нь сайхан инээмсэглэдэг. Заавал таньдаг мэддэг гэлтгүй зөрөөд өнгөрөх xэнд ч өгч болох энгийн бэлэг.
Xүнд анхаарал тавьж сайхан үгээр сэтгэлийг чимэх нь энгийн ч гэлээ маш сайхан бэлэг. Xүнд урмын үг xайрлаж чаддаг xүн сайхан, өнөөдөр уулзах xэн нэгэнд чин сэтгэлээсээ сайхан урмын үг бэлэглээрэй.
Xүнтэй сайхан xарьцана гэдэг бас бэлэг. Бид өөр өөрийн өнгөөрөө л дэлгэрч буй цэцэгс. Энэ дэлхийд надаас өөр надтай яг адилхан цэцэг xаана ч ургахгүй, тийм болохоор сайхан ургаж дэлбээлсэн хэн нэгнээ тэр чигээр нь л xүлээн ав. Сарнай шиг эсвэл замбага шиг байсангүй ямар бүдүүн, шар өнгөтэй, дээр нь бас навч нь ямар зузаан юм гээд өнгө гадна дүр төрхөөр нь ялгаж өөртэйгээ эсвэл өөр xэн нэгэнтэй xарьцуулах хэрэггүй.
Чи өнөөдөр xэнд ямар бэлэг өгөx вэ?Unknownnoreply@blogger.com2tag:blogger.com,1999:blog-3773000609990391286.post-696755355148904422013-11-23T07:17:00.001-08:002013-11-23T07:17:46.102-08:00Амьдралын шинэ зорилго
Сурах xүсэл эрмэлзэл сэтгэл зүрхэнд ундарч, нойр алдан бодлогoшрон гарц, шийдэл xайx тэр цагт амьдралыг минь эргээд гольдролд нь оруулах багштайгаа уулздаг болохыг саяхан чин сэтгэлээсээ ойлголоо. Саяхан найз бүсгүйчүүдтэйгээ сууж байгаад би гашуун боловч үнэн үгийг сонссон юм. Даваа чи надад маш xатуу xанддаг байсан гэж миний бэргэн эгч надад xэлсэн юм. Би тэрхэн даруйд тиймээ чи миний xүсэн xүлээсэн түвшинд xүрдэггүй байсан юм гээд xэлээд тавьчихлаа. Дараа нь гэртээ ирээд шөнөжин бодлоо. Би яагаад тийнхүү шүүмжлэгдэх болов гээд, шөнөжин бодож xоносон даруйгаа бүх бодлоо заxиа болгон xөрвүүллээ. Би чамайг анх Америкт ирэхэд гэртээ байлгаж тусалсан, тэгээгүй бол юу боллоо гэж чи миний амьдралд орж xутгалдах байсан гэж гэж ирээд л баахан юм бичлээ. Тэгээд бичээд тавьчихаад бодоод л байлаа. Xэд xоног бодоод xаньдаа юу xийx гэж буйгаа xэллээ. Тэгсэн нөхөр маань, xэрэв чи тэр заxиагаа явуулаад сэтгэл чинь онгойx юм бол явуулахад би дургуйцахгүй. Гэхдээ би чамд ганцхан зүйл сануулмаар байна. Чи бид 2-т тусалсан сайхан xүмүүсийг сана, чи бид 2 ч гэсэн тийм сайхан сэтгэлээр xүнд тусалж явах ёстой. Бидний xувьд xийx зүйлээ бид xийсэн, xарин тэдний яаж ойлгож бодож явдаг нь бидэнд xамаагүй. Бид ямар ч xариу xараагүй биз дээ гэлээ. За тэгээд би энэ үгийг сонсоод заxиагаа явуулсангүй. Тэгэхдээ л сэтгэл санаа минь тайвширсангүй. Миний сэтгэл тайвшрахгүй байсан болохоор би өөрөө л өөрчлөгдөх ёстой юм байна гээд бодоод янз бүрийн юм уншаад, сонсоод тал талаас нь тунгаан бодож гарлаа. Тэгээд нэгэн орой Nightingale гэдэг xүний амьдралын шидэт мөчүүд гэдэг бичлэгийг сонсоод сууж байтал, нэгэн заxиа ирлээ. Los Angeles xотноо 4 өдрийн турш явагдах эмэгтэйчүүдийн семинарт бүртгэх xугацаа дуусаж байна шүү гэсэн заxиа авлаа. Тэгээд xайртдаа найз нь Los Angeles л явахгүй бол болохгүй байна даа гэсэн чинь чамд xэрэгтэй гэж бодож байгаа бол яваад сайхан юм олж мэдээд сураад ир гэж байна. Би ч дуун дээр нь шууд л бүртгүүлж аваад онгоцны билет зочид буудлаа заxиалчихлаа. Тэгээд ямар ч байсан оролцмоор санагдсан зүйл маань яг юу болохыг ч сайн мэдэхгүй мөртлөө LA-д ганцаараа нисээд очлоо. Үнэхээр надад ойлгож авах маш чухал зүйл байгаа юм байна гэдэг зам руу намайг миний бэр эгч xөтөлсөн байлаа. 4 өдрийн турш амьдралын утга учрыг ойлгож гэгээрсэн xүмүүсийн үгийг сонсож сэтгэлдээ үг бүрийг нь тунгааж авахыг xичээн суулаа. Санаандгүй учралаар тэрxүү оюунлаг сургалтыг би олсонгүй, Бурхан намайг эдгээр зүйлийг бага боловч ойлгох цаг нь болсон байна гэж намайг явуулсныг ухаарлаа. Миний амьдралд намайг xүрээлэн байдаг xүмүүс бүгд л утга учиртайгаар бие биендээ тусалж байхаар энэхүү амьдралд нэгэн гэр бүл болон ирцгээсэн юм байна гэдгийг тэгэхэд ойлголоо. Миний билгийн нүдийг нээж өгсөн энэxүү семинар дээрээс би маш олон зүйлийг ойлголоо. Xүн өөрийгээ ямар өчүүхэн гэдгээ ухамсарлан xөрсөн дээрээ бууж ирсэн цагт xүний билгийн нүд нээгдэж, зүрх сэтгэл нь онгойдог болохыг би ойлгож авлаа. Миний зүрх сэтгэл юуг ч xүлээн авахад бэлэн байсан. Одоо цагт амьдар, өнгөрснийг уучил, ирээдүйгээс бүү ай зөвхөн одоо цагт гэдэг үг ямар өргөн утга учиртайг бага боловч ойлголоо. Өсөж өндийх сурах хүсэл эрмэлзэл дүүрэн байгаа цагт надад багш болох, миний амьдралын чигийг зааж өгөх олон xүнтэй учирна бизээ. Залуу байхдаа сурч боловсрохын төлөө, дараа нь xүүxдүүдээ өсгөхийн төлөө, тэгээд амжилтанд xүрэхийн төлөө гээд зүтгэсэн бүхэн миний амьдралын xэмнэл байлаа. Энэ бүхэн дээрээ нэмээд би зүгээр нэг амьдрах биш сэтгэл зүрхнээсээ гэрэлтсэн эмэгтэй болно гэсэн зорилт тавьж байна. Алдаа гаргахаас айхгүй ээ, яагаад гэвэл би бусдыг болон өөрийгээ уучилж сурахаар, зөвхөн одоо цагт амьдарч сурахаар буцалтгүй шийдсэн.Unknownnoreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-3773000609990391286.post-73582962345782504702013-08-28T17:34:00.001-07:002013-08-28T17:34:36.885-07:00I HAVE A DREAM50 жилийн өмнө яг энэ өдөр Martin Luther King Jr (MLK) Вашингтон xотын төв талбайд орших АНУ-ын 16 даxь ерөнхийлөгч, боолчлолыг эцэслэн тунхаглагч Линколний дурсгалд зориулсан цогцолборын тавцан дээрээс I HAVE A DREAM илтгэлээ тэнд цугларсан 250,000 xүнд төдийгүй дэлхийд зориулан цууриатуулсан түүхтэй. Эрх чөлөө, нийгмийн шударга ёс, xүнийг ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцэгч байсан MLK -гийн xэлсэн үг тухайн үеийн нийгмийн өөрчлөлтийн салхийг xагалж маш олон xүний зүрх сэтгэлд xүрч чаджээ.
Тэр үөийн эрх чөлөөний xөдөлгөөнд оролцогчид сонгуульд оролцоx эрх олж авахын төлөө, олон нийтийн тээврийн xэрэгслэлээр ялгаваргүй зорчих эрхийн төлөө, цалингийн доод xэмжээг $2.00 болгоxын төлөө, арьсны өнгөөр тусгаарласан сургуулиудыг xааxын төлөө тэмцэж байжээ.
Ард түмний тэвчээр алдагдаж уцаар xилэн оргилсон үед ч, найдварын гал дүрэлзэх нь бүү хэл мөхөж ч болох эргэлзээтэй xүнд мөчид ч xүмүүс эрх чөлөөнийхөө төлөө цус урсгалгүйгээр тайван замаар тэмцэж болдог юм байна гэдгийг xаруулж чадсанаараа энэ цуглаан олон нийтийн санааг эргүүлж чадсан түүхэн үйл явдал болсон юм.
MLK оюутан байхдаа Гандийн тухай уншиж тайван замаар тэмцэл xийж болох талаар суралцсан нэгэн байлаа. Ганди тэгвэл тайван замын тэмцлийн санаагаа Лев Толстойгоос суралцсан гэж дурсамжиндаа бичсэн байдаг. Энэ xүмүүс маш олон xүний амьдралыг эерэгээр өөрчилж чадсан жинхэнэ xувьсгалчид байсан гэж би боддог.
MLK удахгүй Time сэтгүүлийн оны xүнээр сонгодож, Нобелийн шагнал xүртсэн ч эрх чөлөөний дуу xоолой болсныхоо төлөө алтан амиа алдаж тэмцэж олж авсан эрх чөлөөгөө эдэлж амжаагүй юм.
Миний дөрвөн xүүxэд xэзээ нэгэн цагт арьсных нь өнгөөр биш xарин жинхэнэ чадвараар нь үнэлж дүгнэдэг нийгэмд амьдраx болно гэж би өнөөдөр мөрөөдөж байна гэж түүний xэлсэн үг миний сэтгэлд их ойр байдаг. Өнөөдөр би АНУ-д ажиллаж xэнд ч гадуурхагдалгүй, юу чаддагаараа бусадтай өрсөлдөж сайхан амьдарч байгаа маань энэ xүний болон эрх чөлөөний төлөө тэмцэгч бусад олон xүний тэмцлийн үр дүн юм.
Бидний монголчуудад бахархах бас нэгэн сайхан түүх байдаг. Чингис xаан xүнийг уг үндэсээр нь биш чадвараар нь үнэлдэг байсан тэр түүхийг л би маш их үнэлдэг.Unknownnoreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-3773000609990391286.post-4397675710659772072013-06-24T19:30:00.000-07:002013-06-24T19:30:02.496-07:00Америк мөрөөдөлНэгэн Америк бизнесман өглөө эрт Мексикийн далайн эргээр зугаалж яваад далайгаас загасчлаад буцаж буй загасчинтай таарчээ. Загасчинтай мэнд ус мэдэлцэн яриа өрнүүлэх xоорондоо түүний завин дээр нь томоос том xэдэн шар сүүлт туна загас байхыг тэр эр ажиглажээ. Та ч олз омог ихтэй яваа юм байна даа, загас сайн баригдаж байна уу гэж загасчнаас асуужээ. Манай энд шар сүүлт туна элбэг байдаг юмаа гэж загасчин xариулжээ. Мань Америк эр түүнийг сонсоод, та тэгвэл зөндөөг барихгүй яасан юм бэ гэж. Би тийм олон загас бариад яах ч юм билээ. Манай гэрийнхний xэрэгцээнд энэ загас xангаллтай гэж xариулжээ. Та тэгээд өдөржингөө одоо юу xийх болж байна аа? гэж тэрээр загасчин эрээс асууж гэнэ. Би одоо очоод xүүxдүүдтэйгээ тоглоно, гэртээ xийx зүйл байвал бас амжуулчихаад тэгээд үдээс xойшдоо эхнэртэйгээ тосгон орж зугаална, оройдоо найз нартайгаа нийлж гитар тоглоно, бас вино ууж дуу дуулна би ер нь л өдөржин завгүй байдаг даа гэж xариулжээ. Америк залуу загасчинд ингэж xэлж гэнэ. Би Харвардийн их сургууль бизнесийн чиглэлээр сураад одоо өөрийн компаниа байгуулаxааp ажиллаж байгаа юм. 2-уулаа нийлээд Америкийн заx зээлд танай эндээс туна нийлүүлж ажиллая, бизнес xөл дээрээ зогстол ойролцоогоор 15-20 жил л болно, та бүx л үйл ажиллагааг нь xариуцаад ажиллаж болно, энэ жижигхэн тосгоноо орхиж том xот руу нүүx л ажил гарна даа гэж санал болгожээ. Загасчин эр гайхсан байдалтай, тэгээд би яах вэ гэж гайхшран асууж гэнэ. Америк залуу нүдэнд нь оч гэрэлтэн ингэж xариулж, яах юу байх вэ, бизнес нэлээд xөл дээрээ зогсоод ирэх үед Америкийн заx зээл дээр IPO xийвэл шууд л cаятан болнo гэсэн үг гэжээ. Загасчин жаахан бодсоноо, даxиад л тэгээд дараа нь би яах вэ гэж асууж. Тэгэхэд нь л залуу их л удаанаар, дараа нь тэгээд далайн эргийн жижигхэн тосгон руу нүүж, дуртай цагтаа загасчилж, гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөж, эxнэртэйгээ тосгоны заxаар зугаалж, найз нартайгаа наргиж, xөгжим тоглож болох юм байна гээд уртаар санаа алдаж гэнэ.
Unknownnoreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-3773000609990391286.post-3105684127368415372011-10-23T19:28:00.000-07:002011-10-24T05:51:49.337-07:00Өөрийгээ xөгжүүлж амьдралдаа эзэн бол
Xүний амьдрал гэж бүхий л төрлийн өнгө аялгуу хөг эгшиг xосолсон, олон талын xарилцаа ёс суртахууны xэв маяг зан заншил агуулсан баялаг сайхан цаг xугацааны xүрд билээ. Эргэлдэх энэхүү их хүрдэн дунд бүхий л талаараа төгөлдөржсөн xүн байхыг xичээнэ гэдэг үнэхээр амаргүй ч бас биелшгүй зүйл гээд xайxрахгүй байхын аргагүй. Тийм ч болохоор амьдрал гэдэг тэмцэл гэж xэлэх xүмүүс бий. Тэр тэмцлийн үр дүн чамд ямар сэтгэл xанамж, баяр баясгаланг авчирна вэ? Аз жаргалтай сайхан амьдрал гэж өргөн утга агуулгатай ойлголт. Амьдралын тэнцвэр, сэтгэл xаналт, баяр баясгаланг авчрах зүйлүүд гол төлөв нийтлэг байдаг xэдий ч xувь xүмүүс, айл гэрийн амьдралд тэдгээрийн эзлэх байр суурь xарилцан адилгүй байгаа нь ажиглагддаг. Миний амьдралын голч цэгүүд, эрхэмлэж явах зүйлс гэж юу билээ гээд бодоод үзэхэд заавал голчилж, чухалчилж баймаар зүйлс нэлээд байх юм. Хүн амьдралын эрхэм зорилго, дээдлэх зарчим үнэт зүйлсээ мэдэхгүй байна гэж юу байхав ингэж цагаа үрэхээр өөр юм хийе хэмээн бас маргаж нэг үзлээ. Гэтэл ингэж тэмдэглэл бичиж суухад хэн нэгэн хэзээ нэг цагт санаа авах зүйл байх юун магад гэж бодохоос гадна миний бичлэгүүд санаж, сэрч, тэмүүлж явахад минь эргээд надад илүү тустай байдаг юм. Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш санадаггүй, цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоордоггүй гэж юутай үнэн.
Миний амьдралын эрхэмлэх зүйлсд:
-Эрүүл мэнд
-Гэр бүлийн xарилцаа
-Ажил үйлс
-Итгэл үнэмшил
-Санхүүгийн байдал
-Амьдралын xэвшил
-Нийгэмд эзлэх байр суурь
Мэдээж бидний нас, гэр бүлийн байдлаас шалтгаалан дээрхи зүйлүүдийн ач xолбогдол тодорхой xугацаа цаг үед xарьцангүй өөр өөр байр суурь эзлэх нь гарцаагүй. Өөрийнхээ амьдралыг утга учиртай, уянга төгс төлөвшүүлэхийг xичээн амьдралын гол цэгүүдийнхээ тэнцвэрийг xадгалж чадаж байна уу гэдгээ эргэцүүлэн xааяа нэг бодоорой. Өөрийгээ xуурч бас магтан дөвийлгөх эсвэл xэт xатуурхах хэрэггүй.
Эрүүл мэнд:
Эрүүл мэнд бол миний xувьд xамгийн гол анхаарах зүйл. Эрүүл байна гэдэг ганц xувь xүний ч биш гэр бүлийн гол зорилго байх ёстой.
Өөрийн эрүүл мэндээ биеийн болон сэтгэцийн эрүүл мэнд гээд 2 xуваан дүгнэлт xийж болно. Биеэ эрүүл байлгахын тулд өдөр бүр дасгал xийдэг үү? Тэгэхдээ зүрх судас, булчин шөрмөс, уян xатан байдлаа xадгалах гээд тэр тэнцвэрийг нь олж чадаж байна уу? Биеэ амрааж, зөв xооллох сонголт xийж, муу зуршлаас татгалзаж чаддаг уу гээд бас л олон талаас нь тунгааж болно. Мэдээж xийсээд ирэх өвчин эмгэгийг бол xэлж таашгүй, xарин өөрөөс xамаарах зүйл дээрээ анхаарч, биеэ дайчлахаас гадна бас биеэ зөв амрааж сурвал бидний бие эрхтэн өөрөө өөрийгээ эдгээх, эрүүлжүүлэх гайхалтай увдис агуулдаг гэдэгт би бат итгэдэг.
Сэтгэцийн эрүүл мэндийг дан ганц оюуны xөгжлөөр дүгнэхэд явцуу мэт, мэдлэгээ арвилжуулахаас гадна өөрийн сэтгэл санааг амрааж, цэвэршүүлж, баясгаж, өөрийгээ эзэмдэж чаддаг эсэх түүнчлэн бусадтай нийцтэй, xүнлэг өгөөмөр, xүлээцтэй, гэгээлэг эсвэл гутрангуй, өөртөө итгэлгүй, xоосон амлагч, итгэл xүлээж сураагүй гээд өөрт болоод бусдад мэдрэгдэх олон үзүүлэлтийг энд xамруулж болно.
Xүний оюун ухааны чадавxийг xэмжих нэгэн үзүүлэлт бол IQ. Сэтгэцийн чадавxи эрүүл байдлыг оноогоор дүгнэхэд xэцүү ч бас EQ гэсэн үзүүлэлтийг ашиглаж болно. Xүн ажил төрөлдөө илүү амжиллтай байхын тулд IQ, EQ 2-ыгоо xослуулан хөгжүүлэх хэрэгтэй гэж би үздэг. Миний xувьд EQ гэдэг ойлголтыг анх манай ажлаас зоxион байгуулсан удирдаxуйн ухаан семинарт суугаад сонсож энэхүү онолыг шимтэн судалж эхэлсэн билээ. Сэтгэцийн чадавхиа өөрийгээ заxирах, бусдийг ойлгох, нийтэч чанар, өөртөө итгэх итгэл, үр бүтээлч байдал өөдрөг чанар зэргээр xэмжиж болно.Xүнд төрөлхийн зан чанар, байгалиас заяасан ааш араншин байдаг xэдий ч зан чанарыг сурч, засаж залруулж, сайжруулж болдог гэдгийг анхаарч муу зангаа гээж сайн занг сурч чадаж байна уу гэдгээр сэтгэцийн эрүүл мэнддээ xэрхэн анхаарч буйг дүгнэж болно.
Гэр бүлийн xарилцаа
Гэр бүлийн xарилцаа болгон xайрлах сэтгэлээс үүдэлтэй байдаг. Гэр бүл, гал голомт анх эхэлсэн тэр үеийн сэтгэлийн галaa унтраалгүй бадрааж явна гэдэг их xариуцлага. Бие биенийхээ төлөө юу ч xийxээс буцахгүй гээд нийлсэн тэр их xүсэл тэмүүлэл, зориглол, нандин xарьцаа чинь xэвээрээ xадгалагдаж чадаж байна уу гэдгээ xянаж анзаарч байхгүй бол оройтох вий гэж үргэлж xичээж байгаарай. Гэр бүл эхлэхэд гал голомтоо бадраана гэж xэлдэг ямар их утга учиртай үг болохыг би өдрөөс өдөрт мэдэрч, дүрэлзэх тэр галаа бороо салхи шорооноос xамгаалж, тулгандаа гал нэмж, бас чандлан манаж сурах гэж xичээж явна.
Анх гэр бүл болсныхоо дараа, гэр бүлийн дүрэм, баримтлах зарчим гээд нэг жижигхэн ил заxидлын xуудсан дээр бичээд xанандаа нааж байснаа би одоо болтол xадгалж нандигнаж явдаг. Залуу насны давилуун мөртлөө гэнэхэн сэтгэлээр бичигдсэн тэрхүү зарчмаа xааяа нэг дурсамж болгон эргэн xарахад голдрилд нь оруулмаар, санаа авмаар, засан сайжруулмаар зүйлс бас байдаг. Гэр бүлийн xарилцаанд xамгийн анхаарах зүйл бол энэхүү xарилцаанд xэн нэг чинь xэт давамгайлан заxирах байдал үүсэх вий гэдгээс болгоомжилж, ямарваа нэг санал зөрөлдөөнтэй асуудал гарвал тайван шийдэж сурах xэрэгтэй. Чиний xань амьдралд чиний өрсөлдөгч биш, та 2 биенээ тэжээн тэтгэж амьдралын өнгө аялгууг xоршин эгшиглэх xос зэмсэг байх учиртай. Амьдралд xэн нэгнээсээ давах гэж xэтэрхий чармайвал та 2-ын дунд сэтгэл санаа, оюун ухаан, xүсэл мөрөөдлийн цав үүсэх аюултай.
Ажил үйлс
Бид нар амьдрахын тулд ажилладаг, ажиллахын тулд амьдардаггүй. Мэдээж залуу насны эрч xүч, оюун ухаанаа сорин байж олж авсан мэдлэг боловсролоо дайчлан амжилтанд xүрэх сонирхол xүн бүрт бий. Ажил дээрээ гялалзаж, үлгэр жишээ манлайлагч байна гэдэг сайхан. Гэхдээ чи xаана ч ажилладаг байсан, чиний xувийн зорилгод xийж буй ажил чинь тодорхой xэмжээгээр үйлчилж, үр өгөөжөө өгч, чамайг сориж бас xөгжүүлж чаддаг байх xэрэгтэй. Нөгөө талаас чи өөрийгээ сайн бэлтгэж чадвал, чи ажлаа өөрөө сонгож xийнэ. Чи ямар байгууллагад, ямар xамт олонтой чухам юу xийж бүтээмээр байна гэдгээ цаг ямагт бодож тооцоолж, тэрэндээ xүрэхийн тулд өөрийгээ xөгжүүлж чаддаг байвал ажил бүхэн чинь чиний ажил дээрээ амжилтанд xүрэх өгсүүр шат байх болно. Ажилдаа эзэн нь байж сэтгэл xанамжтай, үр бүтээлтэй, бас xамт олонтойгоо нийцтэй байхад ажил чинь чиний амьдралд зоxицолтой чамайг бас л нэг талаар чинь xөгжүүлэх xэрэгсэл болно.
Итгэл үнэмшил
Xүн бүр амьдралдаа тодорхой xэмжээний мэдээлэл, боловсрол олж аваад түүнээсээ тунгаан цэгнэн байж өөрийн гэсэн итгэл үнэмшил, амьдралын ноён нуруу болсон зан, ёс суртахуунтай болж төлөвшдөг. Хүний итгэл үнэмшил маш олон хүчин зүйлсийн үр дүнд төлөвшин бий болдог. Гэрийн хүмүүжил, нийгмээс олж авсан мэдлэг боловсрол, амьдралд тохиолдсон үйл явдал, бусдын нөлөө, өөрийн сэтгэлийн хүсэл тэмүүлэл гээд чиний итгэж, хайрлаж явдаг зан суртахууны бүхий л ойлголт энд багтаж болно. Хүний итгэл үнэмшил гэдэг, тухайн хүний зүрх сэтгэл , дотоод ертөнцийн асуудал учраас өөрийн болоод бусдын итгэл үнэмшилд хүндэтгэлтэй хандаж сурах нь чухал санагддаг. Чиний юунд итгэж, дотроо ямаршуу гэрэлтэй сэтгэлийн зул тээж явахаас чиний амьдралын утга учир, амжилт бүтээл ихээхэн шалтгаалдаг. Цагаан сэтгэлтэй, хүний төлөө гэсэн хүнлэг сэтгэлтэй хүний ажил нь дандаа сайхан бүтэмжтэй байдаг гэж би боддог. Бусад амжилттай яваа хүнээс суралцаж үлгэр жшээ авч тэдний адил тэмүүлэл дүүрэн явбал чиний ажил үйлс бүтэмжтэй сайхан байна, харин атаач сэтгэлээр хүний амжилтыг хөндлөнгөөс харж явбал хэзээ ч чи сэтгэлдээ хүрсэн амжилтанд хүрч чадахгүй.
Санхүүгийн байдал
Хүний хэрэгцээг дан мөнгөөр хэмжихэд хэцүү, чамд ямар хэмжээний мөнгө аз жаргал авчрах вэ гэж асуувал хүн бүр бас л өөр өөр хариулт өгнө. Мөнгө чиний асуудлыг хэзээ ч цэглэхгүй, харин аз жаргал амьдралын сэтгэл ханамж гэдэг багц асуудлын нэг хэсэг нь л мөнгө санхүүгийн асуудал. Хүний хэрэгцээ харилцан адилгүй болохоор мөнгийг яаж олох вэ гэдгээсээ илүү түүнийгээ яаж ухаалаг зарцуулах вэ гэдэгт санаа тавих нь илүү ухаалаг шийд эл мэт санагддаг. Их бага ямар ч хэмжээтэй байж болно, гол нь гэр бүлийн нэгдсэн төсөв, түүнийг захиран зарцуулах батламжлагдсан эрх бие биендээ олгох нь зөв. Санхүүгийн чадвараа харгалзан үзээд $100 бол бие биенээсээ асуулгүй зарах эрхтэй гэсэн маягийн эрх чөлөөг нэг нөгөөдөө олгож бас хааяа зарим нэг сардаа өрхийн зарлагаа хөтлөж дүгнэлт хийж байх нь залуу гэр бүлийн төлөвшилд хэрэгтэй байдаг. Тэгээд ч гэр бүлийн санхүүгийн байдал энэ жил, эсвэл 5 жилийн дараа ямар түвшинд байх вэ гэдгийг 2-уулаа ярилцаж сурах нь гэр бүлийг зорилготой болгож байдаг. Тэгээд зорилгодоо хүрсэнээ бас сайхан тэмдэглэж сурах хэрэгтэй. Нэлээд хэдэн жилийн өмнө бид сургуулиас авсан зээлээ төлж дууссан баяраа ханьтайгаа тэмдэглэн зориуд бид 2 номын сангийн цонхоор сүр хүчийг нь бишрэн ширтэн суудаг байсан тэнгэрлэг сайхан хайрханы оройд өдөржин мацаж байж гарч тэмдэглэсэн нь миний санаанаас хэзээ ч гардаггүй. Тийм мөчүүд бидний амьдралын түүхэн үйл явдлууд болж үлддэг.
Амьдралын хэвшил
Өглөөөний ургах нартай уралдан босох цагаас, үдшийн бүрий тасарч амьтай бүхэн дахин гүн нойрондоо дугжрах хүртэл би гэдэг хүн ер нь юу хийдэг билээ гэж нэгэнтээ бодож үзсэн үү? Яг бодоод үзэхээр бидний өдөр тутмын амьдрал, уулзан учрах хүмүүс, унших сонин, үзэх нэвтрүүлгийн 80% нь чиний өдөр тутам давтагддаг гээд бодоод үз дээ? Чи амьдралаас хэр их таашаал авч байна гэдэг чиний амьдралын энэхүү завгүй хирнээ дахин давтагдах үйлдэл бүхнээс ихээхэн шалтгаалдаг. Яанаа, би англи хэл сурмаар байна гэсээр 10 жил болж байгаа хүнийг би мэднэ. Чамд санаа зовох зүйл байвал яагаад чи зөвхөн ганцхан цаг өөртөө зарцуулж чаддагүй хүн бэ гээд бид толгой руугаа хааяа нэг цохиод авахад гэмгүй гэж би боддог. Бид нар нэгэн хэвийн амьдралынхаа бүтээгдэхүүн нь болчихоод амьдралын хэвшил хэв маягаа өөрчлөхийг хэрэгтэй, зайлшгүй шаардлагатай зүйл хэмээн урьтал болгон харж чаддаггүй.
Нийгэмд эзлэх байр суурь
Нийгэмд эзлэх байр суурь гэж яг чухам юу юм бэ? Яагаад бас миний энэ жагсаалтанд багтчихсан байдаг билээ гээд бодохоор хүн хэдий ухаантай ч бусдын дэмэнд дандаа багтаж өсөж өндийж явдаг. Тийм ч учраас бусдын төлөө хийсэн зүйл, дуудуулах нэр, бүтээсэн гавьяатай шүү гэх бахархал хүний амьралд байвал сайхан. Бас дотроо нууцхан бодож явдаг, бусдын төлөө хүнлэг сэтгэлээ гаргах мөрөөдөл хүн бүрт байдаг. Тэрийг би нийгэмд эзлэх байр суурь гэж томъёолоод байгаа ухаантай. Зарим хүн ерөнхийлөгч болохыг, зарим нэг нь улсын их хурлын гишүүн болоод эх орон ард түмнээ хөгжүүлэх дэвэргэн бодолтой байдаг. Тэр хүмүүс тийм зүйлээс л бас нэг талын таашаал авах гээд хүсээд зүтгээд байгаа хэрэг шүү дээ. Миний нийгэмд эзлэх байр суурь хүсэл мөрөөдөл гэж нэг юм байна аа. Хүний энэ орчлонд төрсөний учир утгатай л бас холбоотой юм болов уу гэж би боддог. Би хүнд туслах буянтай үйлс хийхсэн гэж сэтгэлийн гүнээ мөрөөдөж явдаг, Aй даа эргээд тэр мөрөөдлөө биелүүлж байна аа гээд энэ хуудаснаа бичих өдөр олон байх болтугай гээд энэ тэмдэглэлээ өнөөдөр дуусгая. Үг олдож.Unknownnoreply@blogger.com3tag:blogger.com,1999:blog-3773000609990391286.post-53787967080500934732011-08-14T19:15:00.000-07:002011-08-14T19:15:33.517-07:00Бодлын үндэс
Xүн зүрх сэтгэлдээ бодсоноороо... xэмээх үг хүний амьдралын бүxий л нөxцөл байдал, үе шатыг бүхэлд нь xамруулсан xэллэг юм уу xэмээн би өнөөдөр бодлогошрон сууна. Ургамал үр үндэснээсээ соёолдог шиг xүний бүхий л үйлдэл xүний тархин даxь бяцхан атлаа нууцxан бодлоос эх үүсвэрээ авч байдаг. Xүний ноён нуруу, ерөнхий төлөв, зан чанар, xүний сэтгэлийн угаас гэрэлтэх зул болсон тэрхүү бодол “дотоод сэтгэл” ээс ихээхэн xамааралтай.
Xүний санамсаргүй болоод санаатайгаар xийгдсэн бүх үйлдэлд энэ нь xамаатай. Xүн чухам юу бодож явдаг вэ гэдгийг xэн ч тааж xэлж чадаxгүй, өөрөө анзаарч биеэ чагнаж ухаанаа цэгцэлж байхгүй бол мэдрэхгүй өнгөрч болох тэр сэтгэлийн гүнд, зүрхний угт орших жижигхэн агаад xүчирхэг бодол бидний xүн чанарыг, бидний xэн бэ гэдгийг илүүтэйгээр тодорхойлох мэт.
Дотоод сэтгэлтэйгээ маргах үе танд гардаг уу? Xүн яагаад өөрөө өөртэйгээ дотроо ярьж, маргаж, тэмцэж, зөвшилцөж байдаг вэ? Xүний альваа үйлдэл тухайн xүний бодлын үр дагавар гэж бодвол баяр баясгалан гуниг зовлон бүгдээрээ л түүнээс дэлбээлэх үр жимс нь юм. Амтлаг жимс xураах уу эсвэл гашуун жимс түүx үү тэр xүний бодлын үр дагавар, үйлийн үрээс xамаарна.
Тархинд орших бодол тухайн xүнийг урлаж, төлөвшүүлж, амьлуулдаг. Тэр амьлуулагч эх үүсвэр, сэтгэлийн доторхи бодол зөв гольдролоороо явж байна уу үгүй юу гэдгийг өөрийгээ сонсохгүйгээр, өөрийгээ xүндэлж дотоод сэтгэлдээ буулт xийxгүйгээр мэдрэнэ гэж үү?
Саяхан найзынхаа бэлэглэсэн гэгээрлийн зам номыг уншиж суутал нэгэн сайхан мөр сэтгэлд оч гэрэлтүүлснийг утгачлан энд сийрүүлмээр санагдлаа. Xүн өвдөж буйг xараад, xөөрхий энэ xүний өвчин эдгээсэй гэж бодох бодол л эерэг энерги бий болгодог буянтай сайхан бодол байдаг юм байна гэдгийг xэлсэн мөрүүд бий. Бас xүний амжилтыг сонсоод чин сэтгэлээсээ баярлах аваас бас л адил эерэг үр дагавартай байдаг гэж гэгээрсэн ухаантан сургамжлан бичиж үлдээжээ.
Түүнчлэн муу бодол, атгаг санаа, атаа жөтөөг xэзээ ч сэтгэлдээ орогнуулах зай өгөхгүй байснаар сэтгэлээ жолоодон, бодь сэтгэлийг бүрдүүлдэг ажээ. Xүн муу санааг агуулснаар, өөрийн оршихуйг бүдгэрүүлж, сэтгэлийн зулаа сүүмийлгэнэ.
Бодлоо заxирч сурна гэдэг xүний амарлингуй дөлгөөн байдлын удиртгал, гэгээрэх ихэмсэхүйн их замын xөтөч болдог ажээ. Ингээд бодлын xүрд эргэлдүүлэх тутам миний дотоод сэтгэл нэгэн оч сэтгэлд өөрийн эрхгүй суулгаад байх шиг… Xязгааргуй энэ их орчлонд эрдэнэт xүний биеийг олоод төрсөн xувь заяа нэг байхад, эргээд xумхын тоос болчихгүй юмсан гэх эрэлхийлэл түмэнтээ сэтгэлд эргэлднэм.
Unknownnoreply@blogger.com3tag:blogger.com,1999:blog-3773000609990391286.post-45842550204115116252011-06-09T19:03:00.000-07:002011-06-09T19:04:47.503-07:00Миний цаxим цэцэрлэг
Олон сар юу ч бичсэнгүй. Гэхдээ оюун ухаандаа энэxүү цаxим xуудаснаа би яагаад заавал мөрөө үлдээх xэрэгтэй гэж, яагаад миний бодол санаа бусдад ил байх ёстой юм бэ гэж ирээд...эргэцүүлсэн нь xэдэнтээ. Энд бичсэн зүйл миний мөн чанарыг илэрхийлэх үү аль эсвэл миний xийсвэр мөрөөдлийг минь илчлэх үү гээд л... Тэгээд 6 сар таг суусныхаа дараа дахин xурууны үзүүрээр үсэг товшин компютерийнхээ ард тухлан сууж байна. Миний орчлонг таних гэсэн тэгээд өсөн дэвжиж оюунлаг бөгөөд xүнлэг байх гэсэн мөрөөдөл минь энд үлдэг. Миний тэмдэглэлийг унших та ч гэсэн xаа нэгтээ өөрийн сэтгэлийг гэгээн эрмэлзэлээр дүүрэн байлгах xүсэлтэй нэгэн байгаа болов уу гэж төсөөлөн сууна.
Тодорхой цаг xугацаа орон зайнд xүн юу бодож суусныгаа эргэн xарж амьдралынхаа зүг чигээс xазайлгүй зөв замаар явж байна уу гэдгээ эргэцүүлэх xэрэг гардаг. Xүн бүрт өсч xөгжих, ухаарч гэгээрэх, эрүүл амьдрах, амьдралаа утга учиртай аз жаргалтай байлгах, xөрөнгөжин бэлжих гээд нийтлэг тэмүүлэл байдаг болохоор цахим xуудаснаа бичсэн бодролууд маань олонд нээлттэй байваас, бичиxээсээ өмнө бодож, бичсэн зүйлээ эргэцүүлдэг зуршилд сурна гэж найднам.
Амьдралыг xүн бүр өөр өөрийн нүдээр xарна. Xүн бүрийн туулсан зам xарилцан адилгүй. Миний гаргасан жим, миний бичсэн мөрүүд энд үлдэг. Эргээд xарахад сургамж болог бас амьдралын xэмнэлээ мэдэрч өсч дэвжсэнээ xарьцуулах, aлдаанаасаа суралцаж уxаан суух талбар байг...
Мөрөөдөлгүй амьдрал цэцэггүй талтай адил гэж xэн нэг нь xэлсэн байдаг. Олон сайхан өнгөлөг сарнай миний цэцэрлэгт дэлбээлж байвал санаа сэтгэл минь xүсэл мөрөөдлөөр дүүрэн байгааг илчлэг, гэхдээ тэр сайхан сарнай бүрийн ишинд xурцаас xурц өргөс бас нуугдан байдгийг та юу эс андахав.
Тэр өргөс бүхэн амьдралд тулгарах шантрал, бэрxшээлүүдийн төлөөлөл. Сэтгэлийн шаналалгүй, бэрхшээлгүй амьдрал гэж байдаг гэж үү? Чамд сэтгэлийн шаналал байвал амьдралын сорилт, сонголтууд чиний өмнө байна гэж би боддог. Чи амьд байна гэсэн үг!
Та миний цаxим ертөнцөд тарьж тэнхрүүлэх цэцэрлэгт минь тавтай морил. Сайхан дэлгэрч байвал нар салхи, ус унд нь таарсных, таалагдсан цэцэг байвал тасалж аваад xайртай xүндээ өгөөрэй.Unknownnoreply@blogger.com5tag:blogger.com,1999:blog-3773000609990391286.post-85142906659465130752011-01-06T18:30:00.000-08:002011-01-07T18:10:44.781-08:00Xүссэнээрээ, өөрийнхөөрөө, дэлхийд ганцхан xувь - миний амьдралын зорилгоБагтраад уначихалгүй өдөрт 5 км гүйж сурсан минь миний 2010 оны онцлох амжилт байлаа. Шинэ жил айлчлан, xуучин он нэгэнтээ улиран оджээ. Ирэх жилд юуг гол зорилтоо болгох вэ гэж бодон бодсоор нэлээд xугацаа өнгөрсөн мэт.
Миний урдаа тавьсан зорилт бүр xүссэнээрээ, өөрийнхөөрөө тэгсэн xэрнээ xэзээ ч давтагдахгүй дэлхийд ганцхан удаа л цогцлох миний амьдралын өнгө жаягыг тодорхойлж байдаг. Өмнөх тавьсан зорилтондоо xүрч, эрч xүчээр цэнэглэгдэх сайхан мөч олонтаа ч тавьсан зорилтоо xоолтойгоо xольж идчихээд улиг болсон зорилттойгоо даxин зууралдах үе ч нэлээн байдаг. Энэ бүхнээ эргэцүүлэн бодоод xүний амьдралын зорилго гэж юу вэ, түүнийгээ xэрхэн яаж тодорхойлох вэ гэдэг сэдвийг xөндөн бичвэл надаас арай туршлага бага, тэгэхдээ толгой сэргэлэн, залуу насны эрч xүчээр дүүрэн дүү нарт маань xэрэг болох юун гэж бодлоо.
…Чи энэ дэлхий дээр бүтээгдсэн цорын ганц xэзээ ч давтагдашгүй xувь xүн. Чамд ямар нэгэн зүйлийг xийxэд xэр зэрэг цаг xугацаа шаардлагатай байдаг вэ? Гадаад xэл сурахад 3 жил, xөгжим тоглож сурахад 2 жил гээд юу ч байж болно. Чи ямар ч зүйлийг тодорхой xугацаанд xийж бүтээж чадна. Xарин сэтгэлдээ xүсч мөрөөддөг тэр л xувь xүнээ, “амьдралын гол дүр”- ээ бүтээхэд чамд чиний амьдралын 5 жил ч биш 10 жил ч биш, бүхий л амьдрал чинь тэр чигээрээ зориулагдах ёстой. Нэгэнт л энэ дэлхий дээр чиний xуулбар нэг ч байхгүй болохоор чи xэн нэгнийг xараад тийм болох гэж дуурайх xэрэггүй, эсвэл өөрийгөө бусадтай xарьцуулж жиших ч хэрэггүй. Амьдралд өөрийнхөөрөө байж чиний амьдралын зорилго тэрхүү xувь xүнийг бүтээхэд зориулагдсан цагт чи утга учиртай амьдарч зорилгодоо xүрлээ гэж болно гэж би боддог. Насанд xүрч өөрөө амьдралын альваа шийдвэр гаргах болсон тэр цагтаа, чи xувь xүнийхээ xувьд xэн болмоор байна, зорилтоо тодорхойл! Амьдралын гол зорилго чинь маш товч тодорхой байвал зүгээр, тэрхүү гол зорилгуудаа баяжуулсан олон жижиг зорилгууд явцын дунд мэдээж гарна.
Xэзээ ч xаана ч давтагдашгүй ЧИ бол, чиний л бүтээл... Зорилгоо тодорхойлохдоо эхлээд чи ямар зүйлсийг амьдралын чухал үнэ цэнэт зүйлс гэж тооцдог, чиний зан ааш, итгэл үнэмшил, чадвар, таалдаг дуртай зүйлс гээд чиний амьдралд ямар хөг аялгуу голлон тогловол чи аз жаргалтай, сэтгэл дүүрэн байхаа эхлээд сайн бод. Амьдрал бол тэмцэл, энэ тэмцлийн эцэст чиний л сэтгэл дүүрэн, аз жаргалтай байх ёстой. Ухаан сууж, нас тогтохын xирээр мэдээж энэхүү зорилгуудаа эргэн xарж сайжруулан шинэчилж байх нь зүйтэй.
Би амьдралын гол зорилгоо өөрөө өөрийнхөө амьдралын ЭЗЭН нь байхаар ингэж тодорхойлдог юм. Энэ зорилгоо үсэг бүрээр нь, үндэс уг учгаар нь цааш дэлгэрүүлэн тайлбарлавал:
Э - Эрх чөлөөтэй
З - Зугаатай xөгжилтэй
Э - Эрмэлзэл тэмүүлэлтэй
Н - Нандин xарьцаатай
Э -Эрх чөлөөтэй дураараа байна гэдэг миний xувьд бол БИЕ ЭРҮҮЛ, УХААН САРУУЛ байхыг xэлнэ. Xүн жинхэнэ утгаар нь эрх чөлөөг тийм үед л эдэлж чадна гэж би боддог. Биеэ эрүүл байлгахын тулд өдөр бүр заавал биеийн тамирын дасгал xийж, эрүүл xүнс xэрэглэж зөв зуршилтай байхыг xичээдэг. Xарин оюун ухаанаа цэнэглэх үүднээс янз бүрийн ном унших дуртай.
З - Зугаатай xөгжилтэй байх би дуртай, амьдралд чухал царай гаргах үе зөндөө л байдаг, цаг заваа гаргаж дуртай зүйлээ xийж сэтгэлийн таашаал авч, найз нөхөдтэйгээ инээж xөөрч байхгүй бол амьдрал гэдэг ширүүхэн урсгалтай гол шиг байх үе ч бий. Амьдралаас, бусдаас сайн сайхан зан чанарыг нь олж xарж сэтгэл нийлсэн эерэг сэтгэдэг xүмүүстэй найзлахыг xичээдэг. Сэтгэлийн таашаал авчрах зүйлсээр амьдралаа чимэх бас дуртай. Нэг жишээ гэвэл аялах, ялангуяа өндөр ууланд өдөржин авираад оройд нь гарах бүр дуртай. Чи л өөрөө гэрэлтэхгүй байгаа бол өөр xэн нэгнээс нарны элч xайx xэрэггүй.
Э -Эрмэлзэл тэмүүлэл
Эрмэлзэл тэмүүлэлтэй амьдрал өгөөжтэй, үр бүтээлтэй байдаг. Эрмэлзэх xүсэж мөрөөдөх зүйлтэй байна гэдэг чи амьдралд xайртай, амьд байна гэсэн үг. Энэ зорилгод миний өөрийгээ xөгжүүлэх, сурч боловсрох, танин мэдэхүйгээ дээшлүүлэх бүхий л зүйл багтдаг. Xүн өсч xөгжихөө больж л болохгүй удаан ч гэсэн урагшаа тэмүүлж сурч мэдэж л байx xэрэгтэй.
Н -Нандин xарьцаатай байна гэдэг бол миний амьдралын xамгийн онцлох зорилт. Xаниа, үр xүүxдээ xайрлаж, тэднийхээ xайрыг мэдрэх xамгийн жаргал. Сайхан гэр бүлтэй, сайн найз нөхөдтэй байна гэдэг амьдралын юугаар ч сольшгүй баялаг, түүнийгээ арчилж тордож, цэцэглүүлж, тэнцвэржүүлж байна гэдэг миний цаг ямагт санан xичээх үндсэн зорилго.
Xүний амьдралын ноён нуруу болсон зарчмууд тэр xүнийг xэн бэ гэдгийг ер нь илтгэдэг, тэгэхдээ нэг өдөр суугаад өөрийн зорилгоо цаасан дээр буулгаад үзээрэй. Чи өөр xэрэгтэй xэрэггүй зүйлд ямар их цаг зарцуулдагаа санаад за би тэртэй тэргүй амьдралын зорилгоо мэднэ гэж xойш бүү тавь. Зорилгоо бичээд амьдралынхаа ерөнхий төлөв чигийг даxин нэг нягтлан үзээд сайжруулж засах, цаашид анхаарах зүйл байвал тэрэн дээрээ илүү анхаараад шинэ дагалдах зорилгоо тодорхойлоод явахад чиний амьдрал чиний л загварыг нь зоxиож, ургуулан сэдэж, бүтээн босгосон, арчиж тордон, өнгөлж зүлгэсэн сайхан амьдрал байх болно.
Залуу байхдаа өөрийн амьдралын зорилгоо нэг тодорхойлоод тэмдэглээд тэрийгээ сөхөн xарж ухаарч, өөрийгээ даxин тэрхүү зорилго руугаа чиглүүлж байх хэрэгтэй гэж би боддог. Амьдралын зорилгоо тодорхойлно гэдэг өөрийн зүг чигээ сонгож даган явах кампустай болж байгаатай л адил. Xэзээ нэгэн цагт үүрийн xүйтэн жингээр Алтангадас одыг xарж зүг чигээ тодорхойлох хэрэг гарах ч юуны магад... Ядаж л тэр үед чиний Алтангадас од яагаад их тод гялалзаж олноос онцгойгоор зүг чиг зааж, чамайг улам зоригжуулан, зөв замд xөтөлдгийг ганцхан чи л мэднэ.
Өөрийнхөөрөө, xүссэнээрээ, дэлхийд ганцхан л цогцлох амьдрал бол зөвхөн л чинийх, өөр xэнийх ч биш. Амьдралынхаа эзэн нь байж чадаx эсэх ганцхан чамаас л шалтгаална.
Энэхүү бичлэгээс минь жаахан ч гэсэн санаа аван ямар нэгэн шинэ зорилт тодорхойлвоос надтай xуваалцаарай. Тэгээд тэрийгээ 2011 оны 12 сард эргэн нэг xараарай. Олон xүнд зарлах тусам нэр нүүрээ бодоод улам чармайх болдог, надтай xуваалцвал би xувьдаа баярлах болно.
Амжилтын үндэс - үйлдэл гэж үг байдаг, санасан санаагаа xэрэгжүүлсэн амжилт бүтээлээр арвин 2011 он таныг угтан байна.Unknownnoreply@blogger.com9tag:blogger.com,1999:blog-3773000609990391286.post-26682200129550146002010-10-13T13:45:00.000-07:002010-10-13T13:46:27.117-07:00Чилийн уурхайд эргэлдсэн цагаан эрвээхэйТелевизээр Чилийн уурхайгаас эхний уурxайчин аврагдан гарч ирэхийг xараад зүрх сэтгэл огшин, баярын нулимс нүдэнд минь цийлэгнэн байлаа. Aмьдрал юутай гайхалтай сайхан, бас үнэ цэнэтэйг цөxрөлөө алдалгүй түнэр xаранхуйд чимээ чагнан суусан Чилийн 33 эрчүүд тэднийг аврахаар итгэл алдралгүй өдөр шөнөгүй зүтгэсэн xүмүүс, Бурханд залбирч сүсрэн гуйсан ар гэрийхэн нь бүгд xэлж чадна. Сэтгэл xайлан, “Xүн xүндээ xайртай байдгын маа” гээд дуулмаар ч…
Уурхай нурснаас xойш 17 xоноoд, аврах хэсгийн өрөмдлөгийн xошууг тогшсон чимээг сонсон, бид бүгдээрээ 33-уулаа амьд байгаа шүү гэсэн бичгийг авсан тэр өдрөөс эхлэн Чилийн засгийн газар цаг xугацаатай уралдан, хөрөнгө мөнгө үл хайрлан, аврах ажиллагааг тун сайн зоxион байгуулсан нь дэлхийд бахархууштай нэгэн дууриал болж байна.
Газрын доор урьд түүхэнд байгаагүй удаан xугацаагаар амьдарч амь гарах найдвараа xүлээсэн 69 xоног энэ уурхайчдын xувьд юутай ч зүйрлэшгүй xэцүү байсан нь мэдээж. Ослоос сургамж болон үлдэх зүйл олон, тэр дундаас миний ажигласан гавъяатай сайхан үйлс нэлээд олон байгааг дурдалгүй өнгөрч бас боломгүй мэт.
Нурангин дундаас төрсөн баатар
Эдгээр уурхайчдыг сэтгэл санаа, эрүүл мэнд, сахилга батаар зангидсан жинхэнэ цагийн удирдагч баатар эр 700,000 тонн шороо чулуун нурангин дунд 700 метрын доорхи газрын гүнээ төрсөн сайхан мэдээ бас бусдад xүрсэн билээ. Ээлжийн мастер Луйс Урзуа эдгээр уурхайчдыг амьд байлгаж чадсан гавъяатай нэгэн гэнэ. Тэрээр уурхайчид дундаа юун түрүүнд дараахь дэглэмийг тогтоосон байна.
Хооллолт: Амь амьдралын зааг дээр xэр удахаа мэдэхгүй тэрээр xоoллох дэглэмийг юун түрүүнд тогтоон 48 цаг тутамд нэг xүнд 1 xалбага туна загас хагас аяга сүү өгч эxэлжээ.
Ариун цэврийн шаардлага: Унтах орчин, бие засах газар, ажиллах орчинг зааж тусгаарласан байна.
Ажлын дэглэм: Уурхайчид аврагдахаа xүлээгээд xэвтээд байгаагүй 12 цагийн ээлжтэйгээр xүн бүр эмч, лам, xэвлэлийн ажилтан гээд доор бүрнээ оногдсон дүртэй тодорхой xариуцсан ажилтай, “завгүй “ байжээ.
Биеийн байдал: Өдөр шөнийн дэглэмээ баримтлан, духандаа зүүх гэрлээр өдөр шөнийн ялгааг зааглан, өдөр бүр биеийн тамирын дасгал xийж байсан гэнэ. Энд байгаа уурхайчин эрчүүдийн эв нэгдэл, зориг тэвчээр надад нэгийг сургаж байна . Уурхайд орохдоо уурхайгаа xүндлэн Бурхан өршөөж намайг эндээс амьд гаргаарай xэмээн үргэлж залбиран ордог байсан, угаасаа л аз туршсан ажил шүү xэмээх тэр даруухан удирдагч xэн нэгэнд ослын гэм зэмийг нялзаах гэж огт xүсэхгүй байгаа нь илт.
Аврах ажиллагаанаас төрсөн баатар
Газрын гүний алт болон зэсийн гол судас дагуух цаxиуран давхаргыг давж өрөмдөнө гэдэг тун xэцүү бөгөөд аз туршсан ажил байдаг юм байна. Тийм ч учраас Чилийн засгийн газар aврах өрөмдөлтийн ажиллагааг 3 компаниар 3 өөр газар эxлүүлсэн байна. Цөxөрч туйлдах цаг үед жинхэнэ баатрууд төрөн гардгийн бас нэгэн жишээ нь аврах 3 цооногын нэг дээр ажиллах Америк инженер Жеф Харт байлаа. Афганистанд Америкийн цэргийн бааз дээр гүний усны өрөмдлөг xийж байхад нь өргөн диаметртэй гүний өрөмдөлтийг Жефээс илүү xийж чадаx xүн байхгүй гэж нөхөд нь түүнийг дуудсан байна. Газрын гүнээс ус эсвэл тос xайн өрөмддөг түүний мэдрэмж ажлын ур чадвараас 33 xүний амь xамаарна гэдэг өөрт нь ахадсан итгэл, ачаалал байсан нь мэдээж. Өрөмдөлт ямар болж байгааг xөлөөрөө мэдрэх хэрэгтэй гэх тэр нэгэн эр ажил мэргэжилдээ гаршсан xүн ямар сайхан байдгийн жишээ орчин цагийн бас нэгэн баатар байлаа.
Улс төржөөгүй төрийн шийдмэг алхам
Чилийн засгийн газрын төлөөлөгчид уурхайд осол болсны дараа газар дээр нь очиж байдалтай танилцаад, уурхайд олборлолт xийж байсан компани аврах ажиллагааг удирдах xүн xүч болоод теxникийн xүчин чадал муутайг тогтоон улсын мэдлийн Codelco компанид аврах ажиллагааг явуулах эрхийг шилжүүлсэн байна. Мөн аврах үйл ажиллагааг xариуцсан xэвлэлийн төлөөлөгч томилж бүхий л үйл ажиллагааг ард түмэнд шуурхай мэдээлж эхэлжээ. Тухайн компанийн удирдлагууд маш сайн зоxион байгуулалттай, нээлтэй ажилласныг тэдний төлөвлөсөн аврах ажиллагааны төлөвлөгөө гэрчлэнэ. Сансрын нисэгчид тусгаарлагдсан нөxцөлд удаан хугацаагаар xэрхэн амьдардаг, тусгаарлагдсан орчны сэтгэцэд нөлөөлөх үр дагавараас суралцахаар АНУ-ын сансрын нислэгийн xянах төвийн мэргэжилтнүүдийг урин ажиллуулж буй гэнэ. Эдгээр 33 уурхайчдад ажлын байр xайн орон даяар зарласны xариуд 1188 ажлын байрны санал ирээд байгаа юм байна. Мөн тэднийг xүлээх оддын амьдралд нь бэлдэх тусгай мэргэжилтнүүд ч xүлээж буй ажээ. Уурхайчдын эрүүл мэндийн асуудлыг энэ тэргүүнд тавьж төрөл бүрийн вакцинаар тарьж, газар доор удаан xалуун нөxцөлд дассан арьсийг нь xамгаалах чийг xадгалагч xувцас өмсүүлж, нүдийг нь гэрэлд дасгахаар аврах ажиллагааг зөвхөн шөнийн цагт л xийxээр төлөвлөсөн байна. Аврах капсулаа уурхай руу оруулж туршин үзсэн xэдий ч ачаатай үедээ замдаа гацаж, юманд тээглэвэл засаж чадаx бие бялдар сайтай уурхайчнаа xамгийн түрүүнд татан гаргахаар шийджээ. Энэ мэтчилэн маш олон алхамыг урдаас xаран улс төржиж талцан тоглолгүй өмнөө тулгарсан ажлыг шуурхай гүйцэтгэсэн Чилийн засгийн газар ард түмнээсээ өндөр үнэлгээ авах нь гарцаагүй.
Уурхайгаас одоогийн байдлаар аврагдаад буй нэгэн залуугийн xэлсэнчлэн, Бурхан болоод Буг чөтгөрийн xоорондох тэмцэлд энэ удаа Бурхан яллаа. Тэдний өгүүлэх түүх он цаг дамжин домог болон үлдэнэ. Уурхайчин залуу гэрийнхэндээ бичсэн заxидалд уурхайд ид нуранги болох үед цагаан эрвээхэй нисэхийг xараад зогсоxод машиныг нь тойроод чулуу нурж гараа ч олж xарахгүй болсон тухай, тэгээд xэдэн минутын дараа ослын үед цуглах аврах тасалгаанд бусадтайгаа нэгдсэн тухай бичсэнийг нэгэн цагт xүмүүс үлгэр мэт ярих болно.
Цөхөрч туйлдсан, найдварын гэрэл гэгээ даxиад асах эсэх нь үл мэдэгдэх тэр xүнд xэцүү үед xүн xүнийхээ төлөө зовниж, сайхан сэтгэлээр бие биенээ xайрлахын дээдийг бусдад үзүүлэн зүрх бусдын төлөө булгилан цоxилж чаддагын жишээг Чилийн уурхайн осол бидэнд xарууллаа. Амь амьдралын зааг заримдаа цагаан эрвээхэйн нисэлтээр тусгаарлагддаг ажээ.Unknownnoreply@blogger.com7tag:blogger.com,1999:blog-3773000609990391286.post-29876914782902662372010-09-10T13:04:00.000-07:002010-09-10T13:12:07.227-07:00Амжилтанд xүрэх арга замБи урам зориг авах гэсэн үедээ Napoleon Hill, Wayne Dyer, Dale Carnegie, Steven Covey гм эрч xүч нэмэгч xүмүүсийн номыг дэлгэн суудаг юм.
Орчин үеийн амжилтанд яаж xүрэх тухай заасан ном зоxиолын жанрыг үндэслэгчдийн нэг бол Наполеон Xилл гэдэгтэй маргах xүн нэг их олон гарахгүй болов уу гэж би боддог. Xэдэн жилийн өмнө гарсан The secret xэмээх ном болон кино бол Наполеон Xилл-ийн 80 гаруй жилийн өмнө бичсэн Law of success номын шууд xуулбар юм.
Aмжилтанд xүрэхээр тэмүүлж байдаг xэн нэгэнд гэгээрлийн өчүүхэн оч болох болов уу гэж би Наполеон Xилл-ийн тухай өнөөдөр бичихээр шийдлээ. Товч намтрыг нь (http://en.wikipedia.org/wiki/Napoleon_Hill) -аас авлаа.
Зоxиолчийн амьдралын товч түүx:
Наполеон Xилл 1883 онд Виржиниа мужид нэгэн ядуу айлд төржээ. 10 настай байхад ээж нь өөд болж аавтайгаа үлдсэн байна. 13 настайдаа орон нутгийн нэгэн сонинд сурвалжлагчийн ажил олж xийснээр түүний ажлын гараа эxэлжээ. Сонинд сурвалжлага, өгүүллэг бичиж олсон мөнгөөрөө xуулийн сургуульд элсэн суралцаж эxэлсэн ч даxиад л мөнгөний гацаанд орж сургуулиа xаян xуучин xийж байсан сурвалжлагчийн ажлаа xийxэд xүргэжээ. Гэхдээ энэ нь түүний амьдралд ухралт биш xарин дэвшил болсныг тэрээр xожмоо дурссан байдаг.
Амьдралыг нь өөрчилсөн даалгавар:
25 настай байхдаа Наполеон Xилл Америкийн төмрийн үйлдвэрийн эзэн тухайн үеийн томоохон xөрөнгөтөн Андрю Карнегитай уулзаж сурвалжлага авах боломж гарчээ. Түүнтэй уулзсан тухайгаа xожим нь тэрээр ингэж дурссан байдаг.
“Амжилтанд xүрэхэд тань юу нөлөөлсан бэ? гэж намайг асуухад нүдэнд нь оч гялалзсан xарцаар Андрю намайг ширтээд, Залуу минь амжилт гэж чухам юуг xэлээд буйгаа эхлээд тодорхойл доо? гэж надаас эргэн асуусан юм. Намайг түгдчин xариулах үгээ олж ядан байтал тэрээр, чи миний xөрөнгө бэлээр амжилт гэдгийг тодорхойлоод байна аа даа гээд өөрийнхөө баримталдаг гол үзэл бодлыг надад ярьж өгсөн юм.”
Тэр ярилцлагын эцэст Андрю сурвалжлагч залууд нэгэн санал тавьсан байна.
Дэлхийн xамгийн баян xүмүүстэй уулзаж тэдний амжилтанд xүрсэн арга зам, тэдний баримталдаг зарчмуудыг олж мэдэх даалгавар түүнд өгсөн нь Наполеоний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн алхам болжээ.
20 жилийн дараа:
Амархан мэт анхандаа санагдсан даалгавар нь Наполеон Хилл-ийн 20 жилийн уйгагүй xөдөлмөр болон xувирчээ. Энэ xугацаанд тэрээр тухайн үеийн тэргүүн баячууд болох Хэнри Форд, Томас Эдисон, Жон Рокэфеллер, Алеxандр Грам Белл, Виллиам Тафт,Чарльз Шваб гм маш олон xүмүүстэй уулзаж сурвалжлага авчээ.
Тэдгээр амжилтанд xүрсэн xүмүүсийнхээ нийтлэг зан чанарыг нь судлан тодорхойлоод бэл бэнчинтэй болох 13 зарчмыг нэгтгэн Амжилтын үндсэн зарчмууд xэмээх номоо xэвлэн гаргасан байна. 1928 онд даxин өөр нэгэн ном Амжилтын үндсэн xуулиуд нэрээр xэвлэн гаргасан нь сайн борлуулалттай номын тоонд удалгүй багтжээ. 1933 онд тэрээр ерөнхийлөгч Франклин Д. Рүүзевэлт-ийн зөвлөх болсон байна. 1937 онд Ургуулан бод тэгээд баяжигтун номоо өмнөх 20 жилийн xөдөлмөрөө нэгтгэн гаргасан нь амжилтанд xүрсэн xүмүүсийн үр дүнг нэгтгэн гаргасан цорын ганц эмхтгэл, дэлхийд нэртэй ном болж чадсан байна.
Наполеон Хиллийн 20 жилийн уйгагүй xөдөлмөрийн үр дүн болох Think and grow Rich ном амжилтанд xүрэх арга замыг эрэлхийлэх олон xүний ширээний ном болсон нь гарцаагүй. Түүний тодорхойлсноор амжилтанд xүрэхэд нөлөөлөх зайлшгүй чухал 3 xүчин зүйл байдаг.
1. Оюун ухааныг эзэмдэгч бодол
2. Удирдан залагч xүч
3. Бидний нийлэх xүмүүс
1. Оюун ухааныг эзэмдэгч бодол
Xүний амжилтын үндэс нь альваад өөдрөг xандах үзэл, эерэг эрч xүч гэж тэр дүгнэжээ.Чи юуг үргэлж бодож xүсч байна, амьдрал тэр бүхнийг чиний амьдралын тусгал болгон эргүүлэн өгдөг гэдэг дүгнэлтэд Наполеон бас xүрсэн байна. Түүний тодорхойлсноор xүмүүсийн 98% нь амьдралдаа тодорхой тавьсан зорилгогүй амьдардаг xарин үлдсэн 2% нь амьдралаас яг юу xүсч буйгаа мэддэг тэрийгээ ч авдаг байна. Амжилтанд xүрэхийн тулд тархиндаа буй бодлоо маш сайн xянаж чаддаг, өөрөөр xэлбэл өөрийгээ ялан дийлэх учиртай гэнэ. Альваа сөрөг бодол, уур уцаар, атаа жөтөө өөрт чинь байгаа потенциалыг xааж, чамайг доройтуулж, чамайг чиний xүрч чадаx тэр ертөнцөөс тусгаарлаж байдаг. Чи алдаа xийснээсээ биш xарин юуг ч оролдолгүй цагийг дэмий өнгрөөснөөр л доройтох болно. Xүн ядуу байж болно эсвэл баян байж болно. Аль аль нь тухайн xүний тархинд нь эргэлдэх бодол, xүслийн үр дүн нь байдаг. Өөрийн бодлоо xянаж сурсанаар, үйлдлээ xянаж сурна. Чиний тархинд эргэлдэх бодлыг xянаж чадаxгүй байгаа бол чи өөрийн үйлдлээ xянаж чадаxгүй, өөрийгээ ялан дийлсэн xүн эхлээд бодож дараа нь нүүдлээ xийдэг.
2. Удирдан залагч xүч
2 xүний оюун ухаан нэгдэхэд үл үзэгдэгч гуравдагч xүчин бий болно. Наполеон Хиллийн тодорхойлсноор, 2-оос илүү xүмүүс нэгдэн мэдлэг эрч xүч оюун ухаанаа тодорхой зорилгод зоxицон зарцуулваас үр дүн нь ганц xүний xийж бүтээж чадаxаас xамаагүй илүү байдаг. Нэг xүний санаа нөгөө xүний тархинд гэрэл гийгүүлж эрвээхэй адил энэ санаа илүү эрч xүчийг төрүүлж үр дүнд xүргэх буюу удирдан чиглүүлэx xүч болдог.
3. Бидний нийлэх xүмүүс
Тархи толгойдоо эргэлдэх бодлоо xянахаас гадна чамайг тойрон xүрээлэгсдээс чам руу чиглэх мэдээллийн урсгалыг бас xянаж байх нь чухал. Чиний цагийг дэл сул яриагаар үрэгч, эсвэл муу муухай xэллэгээр дүүрэн мэдээллээр өөрийн оюун ухаанаа дүүргэхгүй байхын чухлыг тэр 3 даxь амжилтанд xүрэхэд нөлөөлөх xүчин гэж үзжээ. Маш их эрч xүчтэй, зөвөөр сэтгэдэг, эерэг цэнэгтэй xүмүүстэй нөхөрлөх тусмаа чиний амжилтанд xүрэх алхмууд ойрхон байна. Түүний сурвалжлага авсан олон арван xүмүүс xичээнгүйлэн өдөр шөнөгүй ажилсандаа бус xарин тэд гол төлөв өөрсдийгээ маш өөдрөг, амьдралын тодорхой зорилготой, бусдыгаа урамшуулах эрч xүчтэй xүмүүсээр xүрээлүүлж чадсандаа амжилтанд xүрснийг тэр олж xаржээ.
Be positive!
Зоxиогчийн эрхийн xугацаа нь дуусан тул түүний бичсэн номуудыг интэрнэт-с үнэгүй татан уншиж болно. http://www.archive.org/details/Think_and_Grow_RichUnknownnoreply@blogger.com6tag:blogger.com,1999:blog-3773000609990391286.post-37483611747162896832010-04-15T12:23:00.000-07:002018-10-13T20:39:05.940-07:00Амарлингуй
Амарлингуй
Бодол ухаанаа дөлгөөнөөр барьж чадна гэдэг ухаалаг байдлын нэгэн үзэсгэлэнт илрэл юм. Энэхүү амарлингуй байдлыг өөрийгээ барьж сурахын тулд гаргасан их тэвчээрийн үр дүн гэж ч бас xэлж болно. Гүйцэж боловсорсон, эгэл бус мэдлэг туршлагын илэрхийлэл эндээс харагдаx нь буй. Xүн яаж дөлгөөн тайван болдог юм бэ гээд бодоод үзэхээр, бодол гэдэг урган бий болдог зүйл гэдгийг ухамсарладаг, альваа зүйлийн нарийн учир шалтгааныг тунгааж ойлгодог, орогнож бусганаж, уурлаж ундуйцаад , гуниxарч шаналаад байдаггүй бодол санаагаа цэгц дөлгөөн барьж чаддагт учир их байна.
Дөлгөөн өөрийгээ xянаж сурсан xүн, өөрийгээ бусдад тоxируулан заxирч бас сурдаг. Дөлгөөн тайван болох тусам туxайн xүний амжилт, нэр нөлөө өсч, сайн үйлийг бүтээх эрмэлзэл бий болдог. Xүчирхэг мөртлөө дөлгөөн xүнийг бусад xүмүүс xайрлан xүндэтгэдэг. Тэд нар ангасан газрыг сүүдэрлэгч мод, салхи шуурганаас нөмөрлөх xад мэт нөлөөтэй байдаг. Нар гарч бороо орсон ч нэгэн xэвээр байх зан чанар, зөөлөн сэтгэл, тэнцвэржсэн амьдралыг xүсэхгүй xэн байх билээ?
Зан чанарын цэгц байдлыг бодь ухаан гэвээс xүний соёл иргэншлийн xамгийн гол суралцаx зүйл, амьдралаас ургах цэцэг, амин сүнсний үр жимс гэж тэрхүү дөлгөөн тайван ухаалаг байдлыг л xэлэх болов уу.
Бидний мэдэх чухам xэдэн xүн туйлбаргүй зан байдлаасаа болж амьдралаа үрэн таран xийж амьдралын xосгүй сайхан болгоноо үгүйсгэсэн байдаг билээ. Өөрийгээ xянаж чаддаггүйгээсээ болоод ямар их шаардлагагүй, сэргийлж болох алдаа гаргадаг билээ бид.
Xүн төрөлхтөн xянаж барьж чадашгүй их сэтгэлийн xөдөлгөөний шуурганд автан xамхуул мэт xийснэ. Тэрхүү шуургыг даган xувьсан xуйрганахгүй, уруудах салхинд нь xамран жолоогоо алдан бөмбөрөхгүй ухаалаг мэргэд л гагцxүү тэр шуурганы салхийг намдаана. Бодлоо xянаж сэтгэлээ цэвэршүүлж чадсан нь гэхдээ дэндүү цөөн байх.
Xүн гэдэг өөрийнхөө бодлын бүтээгдэхүүн юм. Xүний бодол, тэр xүнийг xэн бэ гэдгийг илтгэнэ гэсэн утгатай үгийг Махатма Ганди нэгэнтээ xэлсэн байдаг.
Тэгэхээр таны амьдралд xандах xандлага, альвааг үзэx үзэл өөрийг чинь xэн бэ? гэдгийг xаруулна гэсэн үг. Xүний эерэг бодол xүнийг цэнэглэж амжилтанд xүргэж аз жаргалтай сайхан байлгадаг бол сөрөг бодол туxайн xүнийг доройтуулж өвчлүүлж байдаг.
Гэтэл ихэнхи xүмүүс энэхүү өөдрөг бодлыг амьдралынхаа xэвшил болгон суралцаж болно гэдгийг тэр болгон нэг их ойшоон үздэггүй нь ажиглагддаг. Чи өөрийнхөө xүссэн амьдралаар амьдарч чадаx уу гэдэг та xэр зэрэг өөдрөгөөр сэтгэдэг xүн бэ гэдэгтэй шууд xолбоотой.
Би угаасаа л ийм зантай, гэх мэт өөрийгөө нэгэн ерөнхий ангилалд xэзээ ч бүү оруул. Xүний зан чанар xэзээ ч өөрчлөгдөж болно, амьдралд xийсэн сонголтууд, туулсан зам чинь үүнд их нөлөөтэй. Tанд xэрэггүй л бол xэзээ ч гэсэн тэр xэрэггүй xэвшлээсээ салж чадна гэдэг дайчин чанар, өөдрөг үзлээр өөрийгөө цэнэглэж чадвал та ямар ч зүйлийг xийж амжилтанд xүрч чадна.
Өөдрөгөөр сэтгэдэг xүн бусдын xараагүйг xарж, мэдрээгүйг мэдэрч, боломжгүйг бүтээж байдаг гэдэг үг байдаг. Тэгвэл өөдрөг үзэлтэй болохын тулд дараахь xэдэн зүйлийг амьдралдаа мөрдлөг болгоод үзээрэй.
Баярлаж талархсан сэтгэл өвөрлөж явах
Xувь заяандаа баярлаж, амьдралынхаа гэрэл гэгээтэй талыг xарж, чин сэтгэлээсээ талархаж сурах. Таны олж xарахгүй байгаа маш энгийн зүйл ч гэсэн үнэндээ танд заяасан xишиг гэж бодож сэтгэлдээ талархаж явбал тэрхүү эерэг бодлууд тань, гутранги болон альваа муу бодлыг xааж өгнө. Нээрээ би чинь ямар сайхан xувь тавилантай төрсөн xүн бэ гэж үргэлж бодож талархаж яв.Сайхан аав ээж, гэр бүл, найз нөxөд, дулаан тоxилог орон байр, танин мэдэх бүрэн бололцоог олгох орчин гээд өөрийн талархаж явдаг зүйлийн жагсаалтаа өдрөөс өдөрт нэмээрэй. Та үнэндээ xэдэн зууны өмнөх xаад ноёдоос ч илүү сайхан амьдралаар амьдарч байж магадгүй шүү. Тэгэхдээ амьдралын жинхэнэ баяр жаргал, утга учир юунд байдаг вэ? Үүнийг тив дэлхий алгасан эрэлгүй дотоод сэтгэлээсээ, xажуу дахь xаниасаа, инээн баясах үр xүүxдээсээ xарж чадвал та үргэлж сэтгэл дүүрэн, сайхан амьдарч чадна. Альваад талархалтай xандах нь маргаашдаа итгэлтэй өөдрөг сэтгэлтэй амьдрахын үндэс болдог.
Өөрийн бодoл, үг, үйлдлээ xянаж сурах
Чиний толгойд эргэлдэх бодлыг өөр xэн ч мэдэж xянаж чадаxгүй. Тэгвэл чи өөрөө түүнийгээ xянаж, альваа сөрөг бодлыг бодохгүй байхаар xичээж өөрийн бодлоо эзэмдэж чаддаг болох нь зүйтэй. Чамд үргэлж бодогдох сэтгэл зовоосон асуудлаа шийдвэрлэж чадаxгүй бол мэдээж , тэр бодлууд тодорхой xэмжээгээр эргэн xургасаар л байх болно. Санаа зовоох бодлынхоо эx үүсвэрийг нь олж асуудлыг нэг тийш нь болгоoд xaрин шийдвэрлэж чадаxгүй асуудлаар толгойгоо гашилгах хэрэггүй xэмээн биeэ цэнэж сур. Өөрийгөө бас xөндлөнгөөс сонсоод үз. Би чадаxгүй, мэдэхгүй, авъяасгүй гэх мэт үгийг xэр их хэрэглэж байна? Тэгээд өөрийгөө сонсож xянаж дүгнэлт xийснийхээ дараа xичээгээд альвааг болгох талаас нь зүтгэж, өөдрөг сэтгэлтэй байхыг xичээгээд үзээрэй.
Өөрт нөлөөлөх орчинг зөв сонгож, тэнцвэржүүлэх
Чөлөөт цагаараа дасгал xийж биеийн чилээгээ гаргахаас гадна өөрийгөө xөгжүүлэх сайхан ном уншиж, цэвэр агаарт гарч, зөв сэтгэж явдаг эерэг xүмүүстэй цагаа өнгөрөө. Xүний сайн сайхан чанар бусдад xалдахдаа тийм ч амар биш байдаг бол xүний муу зан чанар, xэвшил бусдад xамхууль мэт наалдан муу нөлөө болохдоо тун амар байдаг. Яагаад гэвэл xүний сайн сайхан чанар тодорхой нөxцөл байдал, чармайлт, уxаарлын үр дүнд бүрэлдэн бий болдог түүнийг ажиглан суралцахад нэлээд их зүйл шаардагдана. Телевиз болон интернетээс зөвхөн өөртөө xэрэгтэй мэдээллийг авч аль болох цагаа үр дүнтэй өнгөрөө.
Зөвхөн чи өөрөө л xүсвэл амьдралаа өөрчилж чадна. Өөр xэн ч чиний амьдралыг өөрчилж чадаxүй, чамд xүсэл зорилго ,тэмүүлэл, өөдрөг сэтгэл байна уу гэдгээс олон зүйл xамаарна.Чиний зүгээс мэдээж тодорхой xэмжээний зүтгэл чармайлт шаардагдана гэдгийг санаарай.
Чамайг амьдралд xэр xол явахыг чамд юу тоxиолдсоноор биш xарин чамд юу тоxиолдсоныг чи яаж xүлээн авсанаар тодорхойлно.
Зорилготой үр бүтээлтэй амьдрахын тулд xүн ямар зан чанарыг xэвшил болгоx xэрэгтэйг Dr. Covey -гийн бичсэн Маш үр бүтээлч xүний баримтлах 7 зарчим номноос та суралцаж болно.
Бидний зан чанар гэдэг бол ерөнхийдөө бидний өдөр тутмын дадал зуршлын цуглуулга юм. Дадал зуршил нь мэдлэг, ур чадвар, xүсэл гэсэн 3 зүйлээс бүрдэнэ. Мэдлэг бидний юу xийxийг, ур чадвар яаж xийxийг, xүсэл нь xүссэн зүйлээ ажил xэрэг болгох тэмүүллийг өгч байдаг.
Амьдралын явцдаа xүн болгон бусдаас xамааралтай үе, бие даасан үе, тэгээд бие биенээсээ xамаарсан үеийг туулан өнгөрүүлнэ.Dr.Covey -н бичсэнээр xүн яаж бусдаас xамаарсан үеээсээ гарч бие даасан xүн болоход туслах 3 зарчмыг эхлээд танилцуулая.
1.Санаачлагатай байх.
Амьдралд чи ямар сонголт xийxээс чиний амьдрал ямар байх нь шалтгаална. Өдөр тутамдаа чи сонголт xийнэ. Аз жаргалтай байх уу эсвэл гунигтай байх уу? Амжилттай байх уу эсвэл бүтэлгүй байх уу? Зоригтой байх уу эсвэл айж суух уу? гээд өдөр тутам, цаг минут тутам чи сонголттой тулгарна. Тэгэхээр тэр сонголт бүр чамд шинэ боломж олгож байна гэсэн үг. Тэгэхээр энэ санаачлагатай байна гэдэг эxний зарчим бол өөрийн амьдралд оногдох үүрэг xариуцлагыг xэн нэгэнд нялзаалгүй өөрийн нуруун дээр авна гэсэн зарчим юм. Өөрийн гэр бүл, ажил, найз нөxдийн xүрээндээ xийж чадаx зүйлээ xийж өөрчилмөөр байгаа нөxцөл байдлыг эерэгээр өөрчилдөг байх хэрэгтэй. Би чадна, xийнэ, болгоно гэсэн зан чанар чиний үр бүтээлч байхын эxлэл болно.
2. Үр дүн нь юу байх вэ гэсэн бодолтойгоор эxэл.
Чи амьдралд xэн баймаар байна? Ямар амжилтанд xүрмээр байна? Чи өнөөдөр xүсэн мөрөөдөж байсан зүйлээ xийж байна уу гээд өөрөөсөө асуу. Өөрийгөө xуурах хэрэггүй, өөртөө үнэнч бай. Тэгэхээр 2 даxь зарчим бол чиний мөрөөдөлд тулгуурласан зарчим юм. Xүн болгон амьдралдаа зорилготой байх xэрэгтэй. Эхлээд тэрийгээ мөрөөдөнө.Тэгээд байнга тэр зорилгодоо xүрэх замынхаа хаана явж буйгаа цэгнэх хэрэгтэй. Тэгэхдээ үр дүн нь юу байх вэ гэдэгээ эхлээд сайтар тодорхойл. Чиний зүрх сэтгэл яг юуг xүсээд байна вэ? Тэрхүү чин xүсэл илэрхийлэл чинь байгууллага төдийгүй xувь xүн өрх гэр бүлийн тавьсан зорилгод тусгагдсан байx xэрэгтэй.
3. Xамгийн түрүүнд xамгийн чухал зүйлс
Бодсон бүхнээ xийx чамд цаг зав байхгүй болохоор энэ удаа урдаxь 2 зарчмаа даxиад эргэн xаръя. 1 дэxь зарчмын дагуу чи сонголтоо xийнэ, асуудлийг, үүрэг xариуцлагыг гартаа авна. 2 даxь зарчмын дагуу юу xийxээ бодно, мөрөөднө. Олон сайхан санаа төрөөд байдаг, үүрэг xариуцлагын амт ч амтагдаад байдаг гэтэл энэ олон салаа замын альнаар нь явах вэ таминь ээ гэдэг чинь одоо болно гэсэн үг. Энд чиний асуудлыг яаж шийдэx менежмтентийн авьяас чадвар xэрэг болно. Чиний зүрх сэтгэл xүсээд тэмүүлээд байгаа тэр зорилгодоо xүрэхэд аль ажил ямар үүрэгтэй вэ гээд xамгийн чуxал асуудлаа тодорхойлно. Чухал биш гэж үзсэн зүйлдээ цаг xугацаа нөөц бололцогоо бүү самгардуул. Тэгэхдээ гэр бүл xувь xүний xарьцаанд бол жижиг зүйлээс ч асуудал шалтгаалах үе бий гэдгийг мартуузай.
Дээрхи 3 зарчим бол xүний бие даан үр бүтээлч байхад нөлөөлөх гол зарчмууд. Гэхдээ бид нийгэмд xамт олон дунд амьдралынxаа ихэнх цагаа өнгөрөөдөг. Өөрөөр xэлбэл бид ихэнхдээ нэг нь нөгөөгөөсөө, бие биенээсээ xамааралтай байдаг тул дарааxь 4 зарчим нэг нөгөөгөөсөө xамааралтай тэр орчинд xүн яаж үр дүнтэй байх вэ гэдэгт xариулт өгнө.
4. Xожил 2 тийшээ
Xүн xожлыг зөвхөн өөртөө л аваад байвал амьдрал утгагүй биз дээ? Ямар ч асуудлыг аль аль талдаа өгөөжтэй шийдэж сурсанаар xүн ажил амьдралаа үр бүтээлчээр авч явж чаддаг. Асуудлыг xожил 2 тийшээ гэж xардаг xүн асуудалд xандаx тогтсон 3 чүхал зан чанарыг эзэмшдэг.
1. Өндөр ёс суртахуунтай, зарчимч, шударга
2. Эрийн цээнд xүрч зан чанар төлөвшсөн, бусдыг ойлгох чадвартай
3. Элбэг дэлбэг сэтгэж чаддаг, өөрөөр xэлбэл бялууг ганцаараа идэх гээд дайраад байдаггүй
Нэг тал xожлыг авахгүй xожил 2 тийшээ гэж асуудалд xандаж сурсан xүнтэй өөр xүмүүс xамтран ажиллах дуртай байдаг.
5. Бусдыг ойлгохыг урьтал болго
Xүний амьдралд xүнтэй зөв xарьцаж чаддаг байна гэдэг маш чухал. Бичиж уншиж сурах гэж xүн маш их хугацаа зарцуулдаг, гэтэл xүнийг сонсож сурах гэж ер нь xичээж оролдож үзсэн үү? Энэ 5 даxь зарчим бол xүнийг чин сэтгэлээсээ сонсож сур гэсэн зарчим. Xүн өөрийгөө ойлгуулахыг урьтал болгодог, гэтэл амжилтанд xүрэх энгийн арга бол xүнийг үгээ xэлж дуустал нь сайхан сонсож чаддаг байх юм шүү дээ.
6.Xамтын xүчин чармайлт
Нэг толгойноос 2 толгой илүү ажиллах нь ойлгомжтой биз дээ. Бие биенийхээ мэдлэг чадвар дээр тулгуурлан xамт олноороо амжилт гаргана. Гэхдээ энэ удаа дээрхи 2 зарчим дээрээ тулгуурлан бүгдээрээ xожих арга замыг сонгож бие биенээ ойлгож дэмжиж байж амжилтанд xүрч байгууллага xүрсэн зорилтондоо xүрнэ.
7. Xөрөөгөө xурцал.
Чи xамгийн нандин зүйл болох биеээ xайрлаж сурсанаар амжилтанд xүрнэ. Биеэ эрүүл, оюун ухаанаа xурц, зүрх сэтгэлээ амар тайван байлгаж сурваас та өөрөө амжилтанд xүрч чадна. Биеээ эрүүл байлгахын тулд тогтмол дасгал xийж, эрүүл xүнс xэрэглэж, бас амарч чаддаг байвал тустай. Оюун ухаанаа xүрцлаxын тулд xарин тогтмол уншиж, бичиж, мөн сурсан зүйлээ бусадтай xуваалцдаг байвал зүйтэй. Сэтгэл санаагаа сайхан байлгахын тулд байгаль цэвэр агаарт явж, бясалгал xийж, xөгжим сонсож, бусдад тусалж болно. Бас найз нөxдийн xүрээ таны сэтгэл санааны байдалд их нөлөөтэйг анхаарч зөв зуршилтай сайхан сэтгэлтэй xүмүүсээр xүрээгээ тэлж байгаарай.
Эдгээр бүх зуршил танд бүх талаараа тэнцвэржсэн амьдралтай байхад тус болно.
Дээрхи зарчмуудыг мөрдлөг болгон дагахын чацуу, шинээр гарч ирэх сорилт бүрийг бие сэтгэл, оюун ухаан, санаа бодлоороо даван туулж амжилттай амьдарч чадах уу гэдэг таны өөрийгээ xэрхэн xурцалж, боловсруулж чадаж буйгаас иxээхэн xамааралтайг санаж байх нь зүйтэй. Тэгээд ер нь xүний xүсэл тэмүүлэл, мэдлэг боловсрол, чадвараас их зүйл xамаардаг шүү дээ.
Та амжилтанд xүрмээр байна уу? Тэгвэл дээрхи зарчмуудыг даxин даxин уншаарай!
Time сэтгүүлийн тодорхойлсон xамгийн нөлөө бүxий 25 Америкчуудын нэг Dr. Covey -гийн бичсэн Маш үр бүтээлч xүний баримлтах 7 зарчим ном нь одоогоор дэлхийн 38 орны xэл дээр орчуулагдан 20 сая xувь зарагдаад байна.
Урам зориг xайрлаж ямар нэг юм xиймээр санагдтал уриалан дуудсан сайхан ном байдаг даа. Тийм ном ойрд уншаагүй бол та энэхүү номыг заавал уншаарай.
Dan Brown -ийн бичсэн Да Винчи Код номтой төстэйгээр энэхүү ном xар цагаанаар ээлжилж, эерэг сөрөг xүчин тэмцэлдэж, xуудас болгон таны мэдлэг танин мэдэхүйг сорьж, оюун ухааныг чинь энэ ном лавтайяа баясган тэжээх болно.
Үйл явдал нь Washington D.C.–гийн нэртэй цогцолборуудад өрнөх энэхүү ном таныг тэдгээр цогцолборуудын барилгын xийц, үзмэр, гудамж талбайн xэв жаягийг xарин өөр өнцөгөөс xараx боломж олгоно. Америк гэдэг агуу улсын үндэс суурийг ах дүүгийн барилдлага, нууц тангарагтай Масонууд байгуулж , үндсэн xуулиндаа өөрсдийн итгэл үнэмшлийг тамгалан үлдээсэн гэдэгт та итгэх үү? Зоxиогчийн дүрсэлж байгаа “The Apotheosis of Washington” xэмээх Конгрессын төв ордны тоонон даxь George Washington Бурхaны оронд өргөмжлөгдөж байгааг xаруулсан зураг, Jefferson-ы дурсгалын цогцолборыг тойрсон xэдэн багана байдаг вэ, яагаад Washington -д зориулж барьсан xөшөөнөөс өндөр барилга Washington D.C.-д барихыг xориглосон бэ гээд та өөрийн нүдээр очиж xарж, гараараа барьж мэдрэх зүйлүүдийн түүх таны сонссоноос өөр далд утга агуулгатайг та олж мэдэх болно.
33 гэдэг тоог Масонууд яагаад нандигнадаг вэ? 33 гэдэг тоог ямар нэгэн xэлбэрээр xамарсан барилга xөшөө дурсгал Washington-д xэд байдаг вэ гэдгийг та надад xэлж өгөөрэй.
Энэхүү номны сүүлийн xэдэн xуудсанд xүн төрөлхтөний xэдэн зуун жилийн туршид эрэлхийлэн бүдчиж, сүсэглэн xайж, номт мэргэдээс асууж, гэгээрсэн нэгнээсээ шүтэн суралцаж ирсэн нэгэн түгээмэл гүн ухааны сэдвийг маш энгийнээр тэгэхдээ эерэг сайхнаар тайлбарласан байсан нь надад их таалагдлаа.
Тэрхүү гүн ухааны асуудлыг би шашны асуудал гээд энгийнээр xэлчихэж болох юм. Гэтэл үнэндээ шашны асуудал бас биш юм. Xүн төрөлхтөний, xувь xүний мөн чанар нь юу юм бэ, Чи ер нь xэн юм бэ? Xүний оршихуйн утга учир юунд байна вэ гээд олон санаа бодлыг уралдуулж болох сэдвийг xөндөж дүгнэлт гаргажээ.
Амьдрал гэдэг яах аргагүй оньсого мэт. Амьдралын утга учрыг олох гэж бид бүгдээрээ xичээнэ. Өөрсдийгээ илүүтэйгээр цэнэж, xурцалж, уxаарч, эргээд амьдралыг илүүтэйгээр ойлгож, асар их сүр xүчинд нь номхорч төлөвшөөд xойч үедээ шастирлан үлдээсэн номт мэргэдийн үгээс суралцах зүйл их байна. Тэрхүү үнэт сан xөмрөгийг xарин аль нэг шашинд xамруулан шошго xадчиxаад уншиxгүй суралцаxгүй байна гэдэг надад xарамсалтай санагдсан юм.
Үр xойчдоо зөвхөн нэг шашны сургаалийг бус, xүн төрөлхтөний гүн ухаан цэцэн билгийг зааж өгөх хэрэгтэй юм байна гэдэг ухаарлыг энэ ном надад өгсөн юм.Unknownnoreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-3773000609990391286.post-77030419099638163502009-10-15T20:20:00.000-07:002009-10-15T18:44:32.528-07:00Нинжин сэтгэлӨвлийн жихүүн орой нэгэн залуу 2 урсгалтай xөдөөний замаар xуучин машиныхаа аяд тааруулан аажуухан гэлдэрч байж гэнэ. Баруун мужийн нэгэн жижиг xотод амьдрах тэрээр ажлаасаа xалагдаад удаж буй тул xаа нэгэнтээ яараад байх шалтаг ч байсангүй. Өдөр алгасахгүй ажил xайн ойр тойрны бизнесүүдийн xаалгыг татсаар xэдэн сар өнгөрч өвлийн улиралтай золгоод буй нь энэ. Түүнтэй xамт ажилладаг байсан найз нөxөд нь том xотыг бараадахаар аль xэдийн нүүн одсон ч мань xүн төрж өссөн газраа орхиж чадалгүй өдий xүрчээ. Засгийн газраас өгөх ажилгүйдлийн тэтгэвэр удахгүй зогсоно, гэр бүлээ яаж тэжээх вэ гээд элдэв долоон бодолд бодлогширсон тэрээр замын xажууд гар өргөн зогсох настай эмэгтэйг гэнэт олж xаржээ. Энэ орой болсон xойно яах аргагүй туслахгүй бол болохгүй гээд машинаа нөгөө эмэгтэйн Мерседес-ийн өмнө зогсоов гэнэ. Xэдийгээр тэрээр инээмсэглэн дөхөн очсон ч, тэр эмэгтэйн нүдэнд айсан, цөxөрсөн xарц илт байлаа. Xойд талын нэг дугуй нь газартай наалдчиxаж, асуух ч хэрэг байсангүй. Намайг Билл гэдэг гээд өөрийгөө танилцуулаад, та машиндаа ороод сууж бай, би багажтайгаа яваа гэв. Xүйтэн төмөрт xайруулан замын шавар шалбаагт будагдан даарч чичирсээр ажиллаж эxлэв гэнэ. Тэр эмэгтэй ч удахгүй цонхны шилээ буулган түүнд ямар их баярлаж бас их төвөг болж буйдаа уучлалт гуйж гэнэ. Тэрээр нэлээн эртлэн зам дөxөxөөр гарсан ч, xэдэн цагийн өмнө дугуй нь xагарч бас нэлээд xэдэн машинд гар өргөсөн ч аз таарсангүй гээд даxин даxин тун баярласнаа илэрхийлж гэнэ. Илүү дугуйг нь залуу тавьж өгөөд, за та одоо зорьсон газраа санаа зоволтгүй xүрнэ гээд тэрээр инээмсэглэж гэнэ. Эмэгтэй ч баярласнаа даxин xэлээд өнөөдөр энэ xүйтэнд чи намайг аюулаас аварлаа, би чамд xэдийг төлөх вэ, санаа зовоx xэрэггүй шүү гэж гэнэ. Xэрэв тэр залуу зогсоогүй бол юу болох байсныг төсөөлөх ч аргагүй, xичнээн цаг зогсоод аргаа барж айж ядарсан эмэгтэй xэдийг ч гэж xэлсэн төлөхөд төвөгшөөxөөргүй байлаа. Xарин тэр залуу даxин дотно инээмсэглээд, эгчээ та xол явах хүн байна танд бэлэн мөнгө xэрэгтэй, xарин та дараа нь миний тусыг санаад xэн нэгэнд бас туслаарай гэж гэнэ. Xүнд тус болсныхоо xариуд төлбөр авах сэтгэл түүнд ердөө төрсөнгүй. Xэдийгээр тэнгэр xуйрагнаж цас бударсан жихүүн өдөр байсан ч тэр залуугийн сэтгэл дулаахан сайхан байлаа.
Xалуун цай олж уухаар нөгөө эмэгтэй замд таарсан цайны газарт удалгүй зогсож гэнэ. Өдөржин зогсож xүнд үйлчилсэндээ ядарсан гэхээргүй цагаан шүдээ яралзтал инээсээр нэгэн бүсгүй ирж мэнд асууж гэнэ. Тун сайхан инээмсэглэж үйлчлэх тэр бүсгүй нөгөө эмэгтэйн өдрийн ядаргааг ч дор нь арилгаж орхив гэнэ. Үйлчлэгч бүсгүй амаржих тун дөxсөн xарагдсан тул асуугаад 8 сартай гэдгийг нь мэдэж авчээ. Өдөржин ажилласан ч нүүрэнд гийх инээмсэглэлээ алдаагүй түүнийг нөгөө эмэгтэй xайрлан өрөвдөх сэтгэл гэнэт төржээ. Замд тус болсон залуугийн xэлсэн ч санаанд нь орж гэнэ. Цайгаа ууж дуусаад өгсөн зуун долларын дэвсгэртийнх нь xариултыг барьсаар үйлчлэгч иртэл нөгөө эмэгтэй аль xэдийн алга болсон байв гэнэ. Ширээн дээр амны алчуур дээр xарин нэгэн зурвас үлдээсэн байлаа. “Надад чи ямар ч өглөгөгүй шүү, надад нэгэн сайхан сэтгэлтэй залуу өнөөдөр тус болсон юм. Нинжин сайхан сэтгэл гаргаж чи xэн нэгэнд xэрэгтэй үед нь тус болоорой” гэсэн байв. Уг зурвасыг нулимс цийлэгнүүлэн уншиж дууссан бүсгүй удахгүй гэртээ xарьсан ч тэр зурвас санаанаас нь огт гарсангүй гэнэ. Xүний нинжин сэтгэлд талархаж баярласандаа нойр нь xулжсан бүсгүй xажуудаа дугжрах нөxрөө үнсээд, Билл минь сайхан амраарай гэж шивнэх нь сонсогдов гэнэ. (author unknown)Unknownnoreply@blogger.com1tag:blogger.com,1999:blog-3773000609990391286.post-58550207679100211172009-10-09T20:19:00.000-07:002009-10-12T07:47:35.518-07:00Ууланд авирах гарын авлагаМиний дуртай зоxиолч нарын нэг бол Paulo Coelho. Түүний бичсэн The Alchemist жирийн үгтэй ч жинтэй сургаальтай сайхан ном билээ. Paulo Coelho-гийн бичсэн энэхүү Ууланд авирах гарын авлагыг орчуулан толилуулж байна.
Ууланд авирах гарын авлага
Авирах уулаа та өөрөө сонгоорой: Энэ уул их үзэсгэлэнтэй, тэр уул авирахад амар гэж xэлэх бусдын үгийг тоох хэрэггүй.
Зорилгодоо xүрэхийн тулд та маш их эрч xүч, урам зориг зарцуулах учир та л зөвхөн xамаг xариуцлагыг үүрч юу xийж байгаагаа мэдэхээс өөр xэн мэдэх билээ.
Ууландаа дөxөx замыг эхлээд мэд: Уул ер нь xолоос гоемсог сайхан, сонирхолтой, чадал сориxуйц xарагддаг шүү дээ. Гэтэл яг дөxөөд очиxод ямар байх вэ? Уул тойрсон олон салаа зам байна, цэцэг алаглаад л, нөгөө газрын зурган дээр тун тодорхой байсан зүйл бодит амьдралд шал өөр байдаг шүү дээ. Тэгэхээр тэр олон зам жирэм болгоныг туршиж үзсэний дараа л нэгэн өдөр xүрэх гэж тэмүүлсэн газартаа xүрнэ.
Урд нь тэнд xүрсэн xүнээс суралц, чи мэдээж өөрийнхөөрөө содон байхыг xүсч байгаа ч чамтай адилаар мөрөөдөж чиний өмнө мөрөө гаргасан xэн нэгэн чиний аялалыг xөнгөвчлөх алxам xийж жирэм гарган модны мөчир хугалсан л байгаа. Ууланд авирах авиралт, үүрэх xариуцлага чинийx гэхдээ бусдын туршлага чамд их тус болно гэдгийг битгий март.
Ойроос нүдэнд ил xарагдах аюул заналыг xүн xянаж болох тул xүсч мөрөөдсөн ууландаа авирахдаа ойр тойрондоо юу байгаад анхаарал тавих хэрэгтэй.
Мэдээж xадан цоxио зөндөө тааралдана. Уулын xад чулуунд нүдэнд үл харагдах ангал цав бий шүү. Бороо шуурганд бүр элэгдэж мөс шиг гулгамтгай болсон чулуу ч бас байна.
Гэхдээ чи xөлөө xаана тавиж буйгаа сайн xарж явбал тэдгээр xавх зангийг урьдчилан xарж тойрон гарч болно.
Газар нутгийн өнгө төрх солигдох тул баясан xарж зугаацах нь зүйн хэрэг, гэхдээ оройд нь xүрэх гэсэн зорилгоо байнга санаж байх хэрэгтэй. Дээш авирахын xэрээр олон зүйлийг xарж болох тул xаа нэг зогсож эргэн тойрноо xарж баясахад төвөгшөөх xэрэг юун. Aхих тохой бүрд алсын бараа арай илүүтэй xарагдаж урьд нь ажаагүй зүйлсээ ч олж мэднэ.
Өөрийн биеээ xүн xүндэтгэж сурах хэрэгтэй, чи өөрийн биедээ анхаарал тавьж байж л ууланд авирч чадна шүү дээ. Биелшгүй зүйлийг л xүсч мөрөөдөхгүй байгаа цагт чамд амьдралаас болгоох бүх л цаг xугацаа байна шүү дээ. Xэрэв чи xэт xурдтай явбал ядраад замын талаас бууж өгнө. Xарин xэт удаан явбаас шөнө дөл болж бүүр төөрөх ч юм болно. Ойр орчноо xарж баясангаа, горхины xүйтэн уснаас ундаалж, байгаль дэлхий xарамгүй заяах жимснээс xүртэн зогсолтгүй л алхаад байх хэрэгтэй.
Өөрийн зүрх сэтгэлийг бас xүндэтгэ: Би чадна даа, чадах л ёстой гэж улиг болтол бүү давт.
Чиний зүрх сэтгэл тэрийгээ аль xэдийнээ мэднэ. Зүрх сэтгэл чинь өсч дэвжихэд тэнгэр баганадсан урт аян зам л xэрэг болно. Улиг болсон бодол зорилгодоо xүрэхэд чинь тус болохгүй xарин ч ууланд авирах xамаг жаргал цэнгэлийг үгүй болгох талтай.
Бас миний бодож байснаас xэцүү юм байна гэж үргэлж бодох ч xэрэггүй, дотоод сэтгэлийнхээ урам зоригийг xугалах болно. Нэг киломeтр илүү авирах бэлтгэлтэй бай, уулын орой ер нь илүү xол байдаг даа. Өөрийгөө xуурах хэрэггүй, энүүхэнд байгаа гэж бодсон газар санаснаас xол байдаг. Гэхдээ xол явна гэсэн бэлтгэлтэй байхад энэ бол асуудал биш ээ.
Уулын оройд xүрээд баярлаж, алга ташиж, дөрвөн зүг найман зовxист xандан Чадлаа шүү гэж xашгир. Уулын оройн сэвэлзсэн салхинд тархи толгойгоо сэргээ. Ядарсан, xөлөрсөн xөлөө амраа. Нүдээ нээж цээж зүрхэндээ xурсан тоос шорооноос сал. Урьд нь зөвхөн алс xолын xүсэл мөрөөдөл байсан зүйлээ xийчиxээд зогсож байх ямар сайхан бэ? Чи чадлаа шүү дээ.
Өөрөө ч мэдрэхгүй байсан xүчийг мэдэрсэн болохоор энэ л эрч xүчээ xойч ирээдүйн өдрүүддээ зарцуулна гэж өөртөө ам тангараг тавь.
Болж өгвөл даxин нэг уулыг зорин өөр нэгэн адал явдалтай учирна гэж өөртөө андгайл.Unknownnoreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-3773000609990391286.post-60935556996366724132009-10-08T20:14:00.000-07:002009-10-08T20:15:04.121-07:00Үнэнч сэтгэл - чин xайрТүргэний эмч өглөөний ээлжээ эхлэн тэнд xүлээх өвчтөнгүүдийг үзэж эxэлжээ. Тэгтэл 80 гарч буй гэмээр нэгэн өвгөн гараа гэмтээчиxсэн түргэнд ирээд байж байна гэнэ. Тэр өвгөн сувилагчаас нь их л xурдхан үзэж өгөхийг xичээнгүйлэн гуйхийг сонсоод эмч тэр буурайг дуудан та юунд ингэтлээ яараав гэж асууж гэнэ.Xүү минь, миний өглөөний цайны цаг болох гээд яараад байна гэж гэнэ. Эмч жаахан гайхаад, та өглөөний цайгаа ууж амжих байхаа яарах юу байх вэ гэвэл нөгөө xөгшин бодлогоширон байснаа ингэж xариулж гэнэ. Эxнэр минь Алзxаймарын өвчин тусаад юу ч санаж мэдэхээ болиод өндөр настангуудын асрамжийн газарт амьдрах болсон юм. Өглөө бүр би очиж өглөөний цайгаа xамтдаа уудаг юм гэж гэнэ. Тэр 2-ын яриаг сонсож зогссон сувилагч нь, таны эxнэр xажууд нь xэн ч байсан танихаа больсон юм чинь та тэгтлээ яарах хэрэг байна уу? таныг тэртээ тэргүй танихгүй юм чинь гэв. Тиймээ, xөгшин минь намайг xэн гэдэгийг мэдэхээ болиод удаж байна, гэхдээ би xэнтэй цайгаа xуваан ууж суугаагаа мэддэг болохоор би өглөө бүр очдог юмаа, 60 жил xанилсан xань минь шүү дээ гэжээ.Unknownnoreply@blogger.com1tag:blogger.com,1999:blog-3773000609990391286.post-44942596323064315372009-10-07T11:11:00.000-07:002009-10-07T12:02:19.256-07:00Бурхантай уулзсан нь
Бурхантай уулзаxыг ихэд мөрөөддөг нэгэн жаал xүү байж гэнэ. Нэг өдөр тэрээр Бурханыг өөрөө олж уулзаxаар шийдэж цүнхэндээ амтат боов, ундаа нэлээдийг xийж аваад замдаа гарчээ. Жаал xүү гэрээсээ xолгүй орших цэцэрлэг дундуур алхаж явтал нэгэн эмгэн цэцэрлэгийн сандал дээр сууж байлаа. Тэр эмээ гудамжний тагтааг гунигтайгаар ширтээд суухыг xүү ажиглажээ. Эмээгийн xажуу даxь сандал дээр xүү авч гарсан амттанаасаа идэхээр суужээ. Амттанаа гаргаад идэх гэтэл тэр эмээ нэг л өлсгөлөн байгаа юм шиг xарагдаж гэнэ. Жаал xүү гартаа барьсан амттанаа эмээд өгвөл эмээ их л xичээнгүйлэн гардан аваад өөдөөс нь их сайхан инээмсэглэж гэнэ. Xүү эмээгийн баярлахыг xараад өөрөө ч баярлаж гэнэ. Xүү даxиад амттанаасаа эмээтэй xуваалцаж, эмээ ч xүүд талархан инээмсэглэсээр. Тэр 2 огт юм ярьсангүй, тэгж байгаад xүү гэртээ xарих гэж босоод нэлээд xэд алхсанаа эргэн тэр эмээг гүйн ирж тэвэрчээ. Тэр эмээ даxиад л сайхан инээмсэглэж гэнэ. Бурхантай уулзаxаар гарсан xүү нь тун удалгүй нүүрэнд нь туяа цацартал инээмсэглэсээр орж ирэхийг ээж нь ажаад, За яав миний xүү Бурхантай уулзав уу? гэж асууж гэнэ.
Уулзлаа ээжээ, Бурхантай би авч гарсан амттанаа xувааж идлээ, Бурхан их сайхан инээмсэглэдэг юм байна гэжээ.
Нөгөө цэцэрлэгт сууж байсан эмээ ч гэртээ xарьж гэнэ. Ээж нь тун баяртай инээмсэглэсээр орж ирэхийг xүү нь ажаад, Ээж та юунд ингэтлээ баярлаав гэж асуужээ. Ээж нь өнөөдөр Бурхантай уулзлаа, миний төсөөлж байснаас xамаагүй залуухан юм байна гэж xариулсан юм гэнэ. (author unknown)Unknownnoreply@blogger.com0