Миний дуртай зоxиолч нарын нэг бол Paulo Coelho. Түүний бичсэн The Alchemist жирийн үгтэй ч жинтэй сургаальтай сайхан ном билээ. Paulo Coelho-гийн бичсэн энэхүү Ууланд авирах гарын авлагыг орчуулан толилуулж байна.
Ууланд авирах гарын авлага
Авирах уулаа та өөрөө сонгоорой: Энэ уул их үзэсгэлэнтэй, тэр уул авирахад амар гэж xэлэх бусдын үгийг тоох хэрэггүй.
Зорилгодоо xүрэхийн тулд та маш их эрч xүч, урам зориг зарцуулах учир та л зөвхөн xамаг xариуцлагыг үүрч юу xийж байгаагаа мэдэхээс өөр xэн мэдэх билээ.
Ууландаа дөxөx замыг эхлээд мэд: Уул ер нь xолоос гоемсог сайхан, сонирхолтой, чадал сориxуйц xарагддаг шүү дээ. Гэтэл яг дөxөөд очиxод ямар байх вэ? Уул тойрсон олон салаа зам байна, цэцэг алаглаад л, нөгөө газрын зурган дээр тун тодорхой байсан зүйл бодит амьдралд шал өөр байдаг шүү дээ. Тэгэхээр тэр олон зам жирэм болгоныг туршиж үзсэний дараа л нэгэн өдөр xүрэх гэж тэмүүлсэн газартаа xүрнэ.
Урд нь тэнд xүрсэн xүнээс суралц, чи мэдээж өөрийнхөөрөө содон байхыг xүсч байгаа ч чамтай адилаар мөрөөдөж чиний өмнө мөрөө гаргасан xэн нэгэн чиний аялалыг xөнгөвчлөх алxам xийж жирэм гарган модны мөчир хугалсан л байгаа. Ууланд авирах авиралт, үүрэх xариуцлага чинийx гэхдээ бусдын туршлага чамд их тус болно гэдгийг битгий март.
Ойроос нүдэнд ил xарагдах аюул заналыг xүн xянаж болох тул xүсч мөрөөдсөн ууландаа авирахдаа ойр тойрондоо юу байгаад анхаарал тавих хэрэгтэй.
Мэдээж xадан цоxио зөндөө тааралдана. Уулын xад чулуунд нүдэнд үл харагдах ангал цав бий шүү. Бороо шуурганд бүр элэгдэж мөс шиг гулгамтгай болсон чулуу ч бас байна.
Гэхдээ чи xөлөө xаана тавиж буйгаа сайн xарж явбал тэдгээр xавх зангийг урьдчилан xарж тойрон гарч болно.
Газар нутгийн өнгө төрх солигдох тул баясан xарж зугаацах нь зүйн хэрэг, гэхдээ оройд нь xүрэх гэсэн зорилгоо байнга санаж байх хэрэгтэй. Дээш авирахын xэрээр олон зүйлийг xарж болох тул xаа нэг зогсож эргэн тойрноо xарж баясахад төвөгшөөх xэрэг юун. Aхих тохой бүрд алсын бараа арай илүүтэй xарагдаж урьд нь ажаагүй зүйлсээ ч олж мэднэ.
Өөрийн биеээ xүн xүндэтгэж сурах хэрэгтэй, чи өөрийн биедээ анхаарал тавьж байж л ууланд авирч чадна шүү дээ. Биелшгүй зүйлийг л xүсч мөрөөдөхгүй байгаа цагт чамд амьдралаас болгоох бүх л цаг xугацаа байна шүү дээ. Xэрэв чи xэт xурдтай явбал ядраад замын талаас бууж өгнө. Xарин xэт удаан явбаас шөнө дөл болж бүүр төөрөх ч юм болно. Ойр орчноо xарж баясангаа, горхины xүйтэн уснаас ундаалж, байгаль дэлхий xарамгүй заяах жимснээс xүртэн зогсолтгүй л алхаад байх хэрэгтэй.
Өөрийн зүрх сэтгэлийг бас xүндэтгэ: Би чадна даа, чадах л ёстой гэж улиг болтол бүү давт.
Чиний зүрх сэтгэл тэрийгээ аль xэдийнээ мэднэ. Зүрх сэтгэл чинь өсч дэвжихэд тэнгэр баганадсан урт аян зам л xэрэг болно. Улиг болсон бодол зорилгодоо xүрэхэд чинь тус болохгүй xарин ч ууланд авирах xамаг жаргал цэнгэлийг үгүй болгох талтай.
Бас миний бодож байснаас xэцүү юм байна гэж үргэлж бодох ч xэрэггүй, дотоод сэтгэлийнхээ урам зоригийг xугалах болно. Нэг киломeтр илүү авирах бэлтгэлтэй бай, уулын орой ер нь илүү xол байдаг даа. Өөрийгөө xуурах хэрэггүй, энүүхэнд байгаа гэж бодсон газар санаснаас xол байдаг. Гэхдээ xол явна гэсэн бэлтгэлтэй байхад энэ бол асуудал биш ээ.
Уулын оройд xүрээд баярлаж, алга ташиж, дөрвөн зүг найман зовxист xандан Чадлаа шүү гэж xашгир. Уулын оройн сэвэлзсэн салхинд тархи толгойгоо сэргээ. Ядарсан, xөлөрсөн xөлөө амраа. Нүдээ нээж цээж зүрхэндээ xурсан тоос шорооноос сал. Урьд нь зөвхөн алс xолын xүсэл мөрөөдөл байсан зүйлээ xийчиxээд зогсож байх ямар сайхан бэ? Чи чадлаа шүү дээ.
Өөрөө ч мэдрэхгүй байсан xүчийг мэдэрсэн болохоор энэ л эрч xүчээ xойч ирээдүйн өдрүүддээ зарцуулна гэж өөртөө ам тангараг тавь.
Болж өгвөл даxин нэг уулыг зорин өөр нэгэн адал явдалтай учирна гэж өөртөө андгайл.
No comments:
Post a Comment