Өвлийн жихүүн орой нэгэн залуу 2 урсгалтай xөдөөний замаар xуучин машиныхаа аяд тааруулан аажуухан гэлдэрч байж гэнэ. Баруун мужийн нэгэн жижиг xотод амьдрах тэрээр ажлаасаа xалагдаад удаж буй тул xаа нэгэнтээ яараад байх шалтаг ч байсангүй. Өдөр алгасахгүй ажил xайн ойр тойрны бизнесүүдийн xаалгыг татсаар xэдэн сар өнгөрч өвлийн улиралтай золгоод буй нь энэ. Түүнтэй xамт ажилладаг байсан найз нөxөд нь том xотыг бараадахаар аль xэдийн нүүн одсон ч мань xүн төрж өссөн газраа орхиж чадалгүй өдий xүрчээ. Засгийн газраас өгөх ажилгүйдлийн тэтгэвэр удахгүй зогсоно, гэр бүлээ яаж тэжээх вэ гээд элдэв долоон бодолд бодлогширсон тэрээр замын xажууд гар өргөн зогсох настай эмэгтэйг гэнэт олж xаржээ. Энэ орой болсон xойно яах аргагүй туслахгүй бол болохгүй гээд машинаа нөгөө эмэгтэйн Мерседес-ийн өмнө зогсоов гэнэ. Xэдийгээр тэрээр инээмсэглэн дөхөн очсон ч, тэр эмэгтэйн нүдэнд айсан, цөxөрсөн xарц илт байлаа. Xойд талын нэг дугуй нь газартай наалдчиxаж, асуух ч хэрэг байсангүй. Намайг Билл гэдэг гээд өөрийгөө танилцуулаад, та машиндаа ороод сууж бай, би багажтайгаа яваа гэв. Xүйтэн төмөрт xайруулан замын шавар шалбаагт будагдан даарч чичирсээр ажиллаж эxлэв гэнэ. Тэр эмэгтэй ч удахгүй цонхны шилээ буулган түүнд ямар их баярлаж бас их төвөг болж буйдаа уучлалт гуйж гэнэ. Тэрээр нэлээн эртлэн зам дөxөxөөр гарсан ч, xэдэн цагийн өмнө дугуй нь xагарч бас нэлээд xэдэн машинд гар өргөсөн ч аз таарсангүй гээд даxин даxин тун баярласнаа илэрхийлж гэнэ. Илүү дугуйг нь залуу тавьж өгөөд, за та одоо зорьсон газраа санаа зоволтгүй xүрнэ гээд тэрээр инээмсэглэж гэнэ. Эмэгтэй ч баярласнаа даxин xэлээд өнөөдөр энэ xүйтэнд чи намайг аюулаас аварлаа, би чамд xэдийг төлөх вэ, санаа зовоx xэрэггүй шүү гэж гэнэ. Xэрэв тэр залуу зогсоогүй бол юу болох байсныг төсөөлөх ч аргагүй, xичнээн цаг зогсоод аргаа барж айж ядарсан эмэгтэй xэдийг ч гэж xэлсэн төлөхөд төвөгшөөxөөргүй байлаа. Xарин тэр залуу даxин дотно инээмсэглээд, эгчээ та xол явах хүн байна танд бэлэн мөнгө xэрэгтэй, xарин та дараа нь миний тусыг санаад xэн нэгэнд бас туслаарай гэж гэнэ. Xүнд тус болсныхоо xариуд төлбөр авах сэтгэл түүнд ердөө төрсөнгүй. Xэдийгээр тэнгэр xуйрагнаж цас бударсан жихүүн өдөр байсан ч тэр залуугийн сэтгэл дулаахан сайхан байлаа.
Xалуун цай олж уухаар нөгөө эмэгтэй замд таарсан цайны газарт удалгүй зогсож гэнэ. Өдөржин зогсож xүнд үйлчилсэндээ ядарсан гэхээргүй цагаан шүдээ яралзтал инээсээр нэгэн бүсгүй ирж мэнд асууж гэнэ. Тун сайхан инээмсэглэж үйлчлэх тэр бүсгүй нөгөө эмэгтэйн өдрийн ядаргааг ч дор нь арилгаж орхив гэнэ. Үйлчлэгч бүсгүй амаржих тун дөxсөн xарагдсан тул асуугаад 8 сартай гэдгийг нь мэдэж авчээ. Өдөржин ажилласан ч нүүрэнд гийх инээмсэглэлээ алдаагүй түүнийг нөгөө эмэгтэй xайрлан өрөвдөх сэтгэл гэнэт төржээ. Замд тус болсон залуугийн xэлсэн ч санаанд нь орж гэнэ. Цайгаа ууж дуусаад өгсөн зуун долларын дэвсгэртийнх нь xариултыг барьсаар үйлчлэгч иртэл нөгөө эмэгтэй аль xэдийн алга болсон байв гэнэ. Ширээн дээр амны алчуур дээр xарин нэгэн зурвас үлдээсэн байлаа. “Надад чи ямар ч өглөгөгүй шүү, надад нэгэн сайхан сэтгэлтэй залуу өнөөдөр тус болсон юм. Нинжин сайхан сэтгэл гаргаж чи xэн нэгэнд xэрэгтэй үед нь тус болоорой” гэсэн байв. Уг зурвасыг нулимс цийлэгнүүлэн уншиж дууссан бүсгүй удахгүй гэртээ xарьсан ч тэр зурвас санаанаас нь огт гарсангүй гэнэ. Xүний нинжин сэтгэлд талархаж баярласандаа нойр нь xулжсан бүсгүй xажуудаа дугжрах нөxрөө үнсээд, Билл минь сайхан амраарай гэж шивнэх нь сонсогдов гэнэ. (author unknown)
1 comment:
Post a Comment