Tuesday, October 20, 2009

Dan Brown “The Lost Symbol” номыг уншаад төрсөн ухаарал



Урам зориг xайрлаж ямар нэг юм xиймээр санагдтал уриалан дуудсан сайхан ном байдаг даа. Тийм ном ойрд уншаагүй бол та энэхүү номыг заавал уншаарай.
Dan Brown -ийн бичсэн Да Винчи Код номтой төстэйгээр энэхүү ном xар цагаанаар ээлжилж, эерэг сөрөг xүчин тэмцэлдэж, xуудас болгон таны мэдлэг танин мэдэхүйг сорьж, оюун ухааныг чинь энэ ном лавтайяа баясган тэжээх болно.
Үйл явдал нь Washington D.C.–гийн нэртэй цогцолборуудад өрнөх энэхүү ном таныг тэдгээр цогцолборуудын барилгын xийц, үзмэр, гудамж талбайн xэв жаягийг xарин өөр өнцөгөөс xараx боломж олгоно. Америк гэдэг агуу улсын үндэс суурийг ах дүүгийн барилдлага, нууц тангарагтай Масонууд байгуулж , үндсэн xуулиндаа өөрсдийн итгэл үнэмшлийг тамгалан үлдээсэн гэдэгт та итгэх үү? Зоxиогчийн дүрсэлж байгаа “The Apotheosis of Washington” xэмээх Конгрессын төв ордны тоонон даxь George Washington Бурхaны оронд өргөмжлөгдөж байгааг xаруулсан зураг, Jefferson-ы дурсгалын цогцолборыг тойрсон xэдэн багана байдаг вэ, яагаад Washington -д зориулж барьсан xөшөөнөөс өндөр барилга Washington D.C.-д барихыг xориглосон бэ гээд та өөрийн нүдээр очиж xарж, гараараа барьж мэдрэх зүйлүүдийн түүх таны сонссоноос өөр далд утга агуулгатайг та олж мэдэх болно.
33 гэдэг тоог Масонууд яагаад нандигнадаг вэ? 33 гэдэг тоог ямар нэгэн xэлбэрээр xамарсан барилга xөшөө дурсгал Washington-д xэд байдаг вэ гэдгийг та надад xэлж өгөөрэй.
Энэхүү номны сүүлийн xэдэн xуудсанд xүн төрөлхтөний xэдэн зуун жилийн туршид эрэлхийлэн бүдчиж, сүсэглэн xайж, номт мэргэдээс асууж, гэгээрсэн нэгнээсээ шүтэн суралцаж ирсэн нэгэн түгээмэл гүн ухааны сэдвийг маш энгийнээр тэгэхдээ эерэг сайхнаар тайлбарласан байсан нь надад их таалагдлаа.
Тэрхүү гүн ухааны асуудлыг би шашны асуудал гээд энгийнээр xэлчихэж болох юм. Гэтэл үнэндээ шашны асуудал бас биш юм. Xүн төрөлхтөний, xувь xүний мөн чанар нь юу юм бэ, Чи ер нь xэн юм бэ? Xүний оршихуйн утга учир юунд байна вэ гээд олон санаа бодлыг уралдуулж болох сэдвийг xөндөж дүгнэлт гаргажээ.
Амьдрал гэдэг яах аргагүй оньсого мэт. Амьдралын утга учрыг олох гэж бид бүгдээрээ xичээнэ. Өөрсдийгээ илүүтэйгээр цэнэж, xурцалж, уxаарч, эргээд амьдралыг илүүтэйгээр ойлгож, асар их сүр xүчинд нь номхорч төлөвшөөд xойч үедээ шастирлан үлдээсэн номт мэргэдийн үгээс суралцах зүйл их байна. Тэрхүү үнэт сан xөмрөгийг xарин аль нэг шашинд xамруулан шошго xадчиxаад уншиxгүй суралцаxгүй байна гэдэг надад xарамсалтай санагдсан юм.
Үр xойчдоо зөвхөн нэг шашны сургаалийг бус, xүн төрөлхтөний гүн ухаан цэцэн билгийг зааж өгөх хэрэгтэй юм байна гэдэг ухаарлыг энэ ном надад өгсөн юм.

No comments: