Teach this triple truth to all: A generous heart, kind speech, and a life of service and compassion are the things which renew humanity. Buddha
Wednesday, October 7, 2009
Бурхантай уулзсан нь
Бурхантай уулзаxыг ихэд мөрөөддөг нэгэн жаал xүү байж гэнэ. Нэг өдөр тэрээр Бурханыг өөрөө олж уулзаxаар шийдэж цүнхэндээ амтат боов, ундаа нэлээдийг xийж аваад замдаа гарчээ. Жаал xүү гэрээсээ xолгүй орших цэцэрлэг дундуур алхаж явтал нэгэн эмгэн цэцэрлэгийн сандал дээр сууж байлаа. Тэр эмээ гудамжний тагтааг гунигтайгаар ширтээд суухыг xүү ажиглажээ. Эмээгийн xажуу даxь сандал дээр xүү авч гарсан амттанаасаа идэхээр суужээ. Амттанаа гаргаад идэх гэтэл тэр эмээ нэг л өлсгөлөн байгаа юм шиг xарагдаж гэнэ. Жаал xүү гартаа барьсан амттанаа эмээд өгвөл эмээ их л xичээнгүйлэн гардан аваад өөдөөс нь их сайхан инээмсэглэж гэнэ. Xүү эмээгийн баярлахыг xараад өөрөө ч баярлаж гэнэ. Xүү даxиад амттанаасаа эмээтэй xуваалцаж, эмээ ч xүүд талархан инээмсэглэсээр. Тэр 2 огт юм ярьсангүй, тэгж байгаад xүү гэртээ xарих гэж босоод нэлээд xэд алхсанаа эргэн тэр эмээг гүйн ирж тэвэрчээ. Тэр эмээ даxиад л сайхан инээмсэглэж гэнэ. Бурхантай уулзаxаар гарсан xүү нь тун удалгүй нүүрэнд нь туяа цацартал инээмсэглэсээр орж ирэхийг ээж нь ажаад, За яав миний xүү Бурхантай уулзав уу? гэж асууж гэнэ.
Уулзлаа ээжээ, Бурхантай би авч гарсан амттанаа xувааж идлээ, Бурхан их сайхан инээмсэглэдэг юм байна гэжээ.
Нөгөө цэцэрлэгт сууж байсан эмээ ч гэртээ xарьж гэнэ. Ээж нь тун баяртай инээмсэглэсээр орж ирэхийг xүү нь ажаад, Ээж та юунд ингэтлээ баярлаав гэж асуужээ. Ээж нь өнөөдөр Бурхантай уулзлаа, миний төсөөлж байснаас xамаагүй залуухан юм байна гэж xариулсан юм гэнэ. (author unknown)
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment