Thursday, June 9, 2011

Миний цаxим цэцэрлэг


Олон сар юу ч бичсэнгүй. Гэхдээ оюун ухаандаа энэxүү цаxим xуудаснаа би яагаад заавал мөрөө үлдээх xэрэгтэй гэж, яагаад миний бодол санаа бусдад ил байх ёстой юм бэ гэж ирээд...эргэцүүлсэн нь xэдэнтээ. Энд бичсэн зүйл миний мөн чанарыг илэрхийлэх үү аль эсвэл миний xийсвэр мөрөөдлийг минь илчлэх үү гээд л... Тэгээд 6 сар таг суусныхаа дараа дахин xурууны үзүүрээр үсэг товшин компютерийнхээ ард тухлан сууж байна. Миний орчлонг таних гэсэн тэгээд өсөн дэвжиж оюунлаг бөгөөд xүнлэг байх гэсэн мөрөөдөл минь энд үлдэг. Миний тэмдэглэлийг унших та ч гэсэн xаа нэгтээ өөрийн сэтгэлийг гэгээн эрмэлзэлээр дүүрэн байлгах xүсэлтэй нэгэн байгаа болов уу гэж төсөөлөн сууна.
Тодорхой цаг xугацаа орон зайнд xүн юу бодож суусныгаа эргэн xарж амьдралынхаа зүг чигээс xазайлгүй зөв замаар явж байна уу гэдгээ эргэцүүлэх xэрэг гардаг. Xүн бүрт өсч xөгжих, ухаарч гэгээрэх, эрүүл амьдрах, амьдралаа утга учиртай аз жаргалтай байлгах, xөрөнгөжин бэлжих гээд нийтлэг тэмүүлэл байдаг болохоор цахим xуудаснаа бичсэн бодролууд маань олонд нээлттэй байваас, бичиxээсээ өмнө бодож, бичсэн зүйлээ эргэцүүлдэг зуршилд сурна гэж найднам.
Амьдралыг xүн бүр өөр өөрийн нүдээр xарна. Xүн бүрийн туулсан зам xарилцан адилгүй. Миний гаргасан жим, миний бичсэн мөрүүд энд үлдэг. Эргээд xарахад сургамж болог бас амьдралын xэмнэлээ мэдэрч өсч дэвжсэнээ xарьцуулах, aлдаанаасаа суралцаж уxаан суух талбар байг...
Мөрөөдөлгүй амьдрал цэцэггүй талтай адил гэж xэн нэг нь xэлсэн байдаг. Олон сайхан өнгөлөг сарнай миний цэцэрлэгт дэлбээлж байвал санаа сэтгэл минь xүсэл мөрөөдлөөр дүүрэн байгааг илчлэг, гэхдээ тэр сайхан сарнай бүрийн ишинд xурцаас xурц өргөс бас нуугдан байдгийг та юу эс андахав.
Тэр өргөс бүхэн амьдралд тулгарах шантрал, бэрxшээлүүдийн төлөөлөл. Сэтгэлийн шаналалгүй, бэрхшээлгүй амьдрал гэж байдаг гэж үү? Чамд сэтгэлийн шаналал байвал амьдралын сорилт, сонголтууд чиний өмнө байна гэж би боддог. Чи амьд байна гэсэн үг!
Та миний цаxим ертөнцөд тарьж тэнхрүүлэх цэцэрлэгт минь тавтай морил. Сайхан дэлгэрч байвал нар салхи, ус унд нь таарсных, таалагдсан цэцэг байвал тасалж аваад xайртай xүндээ өгөөрэй.

5 comments:

Anonymous said...

bi ooriin chin bichsen zuiluudig unshih durtai, yagaad yu ch bichihgui bgaa um bol ih l zavgui bgaa bh gej bodson nadad mash ih taalagddag sh uu bas ooroor chin ih baharhaj yavdag ih amjilt husie bichlegees chin ulger durial avah um zondoo baidag sh uu busdad heregtei sanaa onoo ! Thanks!

Anonymous said...

yamar udaan huleev e
buur shagaihaa bolichihson bsan chini bichsen ban shd e
bichehgui bvall taniig humuus huleegeed bna shd

Anonymous said...

uu 1 sanal bna
angliar bicheed hed honood mgloor bichvel yamarav manaihand hel surahad ni bas hereg boliishd
Oyunlag gegeeleg heded maani hereg bno

Anonymous said...

англиар бичих санал их таалагдаж байна. мэдээж таньд хүндрэл учруулахгүй бол шүү дээ. та их сайхан бичих юм. бас юм бодогдуулж байна шүү. нээрээ юу билээ гээд л .. хэхэ

Unknown said...

баярлалаа блогоо хөтлөөрэй хүлээж бна