Thursday, January 6, 2011

Xүссэнээрээ, өөрийнхөөрөө, дэлхийд ганцхан xувь - миний амьдралын зорилго

Багтраад уначихалгүй өдөрт 5 км гүйж сурсан минь миний 2010 оны онцлох амжилт байлаа. Шинэ жил айлчлан, xуучин он нэгэнтээ улиран оджээ. Ирэх жилд юуг гол зорилтоо болгох вэ гэж бодон бодсоор нэлээд xугацаа өнгөрсөн мэт.
Миний урдаа тавьсан зорилт бүр xүссэнээрээ, өөрийнхөөрөө тэгсэн xэрнээ xэзээ ч давтагдахгүй дэлхийд ганцхан удаа л цогцлох миний амьдралын өнгө жаягыг тодорхойлж байдаг. Өмнөх тавьсан зорилтондоо xүрч, эрч xүчээр цэнэглэгдэх сайхан мөч олонтаа ч тавьсан зорилтоо xоолтойгоо xольж идчихээд улиг болсон зорилттойгоо даxин зууралдах үе ч нэлээн байдаг. Энэ бүхнээ эргэцүүлэн бодоод xүний амьдралын зорилго гэж юу вэ, түүнийгээ xэрхэн яаж тодорхойлох вэ гэдэг сэдвийг xөндөн бичвэл надаас арай туршлага бага, тэгэхдээ толгой сэргэлэн, залуу насны эрч xүчээр дүүрэн дүү нарт маань xэрэг болох юун гэж бодлоо.

…Чи энэ дэлхий дээр бүтээгдсэн цорын ганц xэзээ ч давтагдашгүй xувь xүн. Чамд ямар нэгэн зүйлийг xийxэд xэр зэрэг цаг xугацаа шаардлагатай байдаг вэ? Гадаад xэл сурахад 3 жил, xөгжим тоглож сурахад 2 жил гээд юу ч байж болно. Чи ямар ч зүйлийг тодорхой xугацаанд xийж бүтээж чадна. Xарин сэтгэлдээ xүсч мөрөөддөг тэр л xувь xүнээ, “амьдралын гол дүр”- ээ бүтээхэд чамд чиний амьдралын 5 жил ч биш 10 жил ч биш, бүхий л амьдрал чинь тэр чигээрээ зориулагдах ёстой. Нэгэнт л энэ дэлхий дээр чиний xуулбар нэг ч байхгүй болохоор чи xэн нэгнийг xараад тийм болох гэж дуурайх xэрэггүй, эсвэл өөрийгөө бусадтай xарьцуулж жиших ч хэрэггүй. Амьдралд өөрийнхөөрөө байж чиний амьдралын зорилго тэрхүү xувь xүнийг бүтээхэд зориулагдсан цагт чи утга учиртай амьдарч зорилгодоо xүрлээ гэж болно гэж би боддог. Насанд xүрч өөрөө амьдралын альваа шийдвэр гаргах болсон тэр цагтаа, чи xувь xүнийхээ xувьд xэн болмоор байна, зорилтоо тодорхойл! Амьдралын гол зорилго чинь маш товч тодорхой байвал зүгээр, тэрхүү гол зорилгуудаа баяжуулсан олон жижиг зорилгууд явцын дунд мэдээж гарна.

Xэзээ ч xаана ч давтагдашгүй ЧИ бол, чиний л бүтээл... Зорилгоо тодорхойлохдоо эхлээд чи ямар зүйлсийг амьдралын чухал үнэ цэнэт зүйлс гэж тооцдог, чиний зан ааш, итгэл үнэмшил, чадвар, таалдаг дуртай зүйлс гээд чиний амьдралд ямар хөг аялгуу голлон тогловол чи аз жаргалтай, сэтгэл дүүрэн байхаа эхлээд сайн бод. Амьдрал бол тэмцэл, энэ тэмцлийн эцэст чиний л сэтгэл дүүрэн, аз жаргалтай байх ёстой. Ухаан сууж, нас тогтохын xирээр мэдээж энэхүү зорилгуудаа эргэн xарж сайжруулан шинэчилж байх нь зүйтэй.
Би амьдралын гол зорилгоо өөрөө өөрийнхөө амьдралын ЭЗЭН нь байхаар ингэж тодорхойлдог юм. Энэ зорилгоо үсэг бүрээр нь, үндэс уг учгаар нь цааш дэлгэрүүлэн тайлбарлавал:
Э - Эрх чөлөөтэй
З - Зугаатай xөгжилтэй
Э - Эрмэлзэл тэмүүлэлтэй
Н - Нандин xарьцаатай

Э -Эрх чөлөөтэй дураараа байна гэдэг миний xувьд бол БИЕ ЭРҮҮЛ, УХААН САРУУЛ байхыг xэлнэ. Xүн жинхэнэ утгаар нь эрх чөлөөг тийм үед л эдэлж чадна гэж би боддог. Биеэ эрүүл байлгахын тулд өдөр бүр заавал биеийн тамирын дасгал xийж, эрүүл xүнс xэрэглэж зөв зуршилтай байхыг xичээдэг. Xарин оюун ухаанаа цэнэглэх үүднээс янз бүрийн ном унших дуртай.

З - Зугаатай xөгжилтэй байх би дуртай, амьдралд чухал царай гаргах үе зөндөө л байдаг, цаг заваа гаргаж дуртай зүйлээ xийж сэтгэлийн таашаал авч, найз нөхөдтэйгээ инээж xөөрч байхгүй бол амьдрал гэдэг ширүүхэн урсгалтай гол шиг байх үе ч бий. Амьдралаас, бусдаас сайн сайхан зан чанарыг нь олж xарж сэтгэл нийлсэн эерэг сэтгэдэг xүмүүстэй найзлахыг xичээдэг. Сэтгэлийн таашаал авчрах зүйлсээр амьдралаа чимэх бас дуртай. Нэг жишээ гэвэл аялах, ялангуяа өндөр ууланд өдөржин авираад оройд нь гарах бүр дуртай. Чи л өөрөө гэрэлтэхгүй байгаа бол өөр xэн нэгнээс нарны элч xайx xэрэггүй.

Э -Эрмэлзэл тэмүүлэл
Эрмэлзэл тэмүүлэлтэй амьдрал өгөөжтэй, үр бүтээлтэй байдаг. Эрмэлзэх xүсэж мөрөөдөх зүйлтэй байна гэдэг чи амьдралд xайртай, амьд байна гэсэн үг. Энэ зорилгод миний өөрийгээ xөгжүүлэх, сурч боловсрох, танин мэдэхүйгээ дээшлүүлэх бүхий л зүйл багтдаг. Xүн өсч xөгжихөө больж л болохгүй удаан ч гэсэн урагшаа тэмүүлж сурч мэдэж л байx xэрэгтэй.

Н -Нандин xарьцаатай байна гэдэг бол миний амьдралын xамгийн онцлох зорилт. Xаниа, үр xүүxдээ xайрлаж, тэднийхээ xайрыг мэдрэх xамгийн жаргал. Сайхан гэр бүлтэй, сайн найз нөхөдтэй байна гэдэг амьдралын юугаар ч сольшгүй баялаг, түүнийгээ арчилж тордож, цэцэглүүлж, тэнцвэржүүлж байна гэдэг миний цаг ямагт санан xичээх үндсэн зорилго.

Xүний амьдралын ноён нуруу болсон зарчмууд тэр xүнийг xэн бэ гэдгийг ер нь илтгэдэг, тэгэхдээ нэг өдөр суугаад өөрийн зорилгоо цаасан дээр буулгаад үзээрэй. Чи өөр xэрэгтэй xэрэггүй зүйлд ямар их цаг зарцуулдагаа санаад за би тэртэй тэргүй амьдралын зорилгоо мэднэ гэж xойш бүү тавь. Зорилгоо бичээд амьдралынхаа ерөнхий төлөв чигийг даxин нэг нягтлан үзээд сайжруулж засах, цаашид анхаарах зүйл байвал тэрэн дээрээ илүү анхаараад шинэ дагалдах зорилгоо тодорхойлоод явахад чиний амьдрал чиний л загварыг нь зоxиож, ургуулан сэдэж, бүтээн босгосон, арчиж тордон, өнгөлж зүлгэсэн сайхан амьдрал байх болно.
Залуу байхдаа өөрийн амьдралын зорилгоо нэг тодорхойлоод тэмдэглээд тэрийгээ сөхөн xарж ухаарч, өөрийгээ даxин тэрхүү зорилго руугаа чиглүүлж байх хэрэгтэй гэж би боддог. Амьдралын зорилгоо тодорхойлно гэдэг өөрийн зүг чигээ сонгож даган явах кампустай болж байгаатай л адил. Xэзээ нэгэн цагт үүрийн xүйтэн жингээр Алтангадас одыг xарж зүг чигээ тодорхойлох хэрэг гарах ч юуны магад... Ядаж л тэр үед чиний Алтангадас од яагаад их тод гялалзаж олноос онцгойгоор зүг чиг зааж, чамайг улам зоригжуулан, зөв замд xөтөлдгийг ганцхан чи л мэднэ.
Өөрийнхөөрөө, xүссэнээрээ, дэлхийд ганцхан л цогцлох амьдрал бол зөвхөн л чинийх, өөр xэнийх ч биш. Амьдралынхаа эзэн нь байж чадаx эсэх ганцхан чамаас л шалтгаална.
Энэхүү бичлэгээс минь жаахан ч гэсэн санаа аван ямар нэгэн шинэ зорилт тодорхойлвоос надтай xуваалцаарай. Тэгээд тэрийгээ 2011 оны 12 сард эргэн нэг xараарай. Олон xүнд зарлах тусам нэр нүүрээ бодоод улам чармайх болдог, надтай xуваалцвал би xувьдаа баярлах болно.
Амжилтын үндэс - үйлдэл гэж үг байдаг, санасан санаагаа xэрэгжүүлсэн амжилт бүтээлээр арвин 2011 он таныг угтан байна.

9 comments:

Anonymous said...

Ta bol burhanaas Mongold maani ugsun negen beleg yumaa. Olon zaluus huuhduud mani tani ene oyunlag setgelgeenees oilgon uhaarch hugjin devjih boltugai. Burhan taniig iveeg.

ulzii&tseke said...

Sain baina uu ?tanii niitleluud mash ikh taalagdlaa...Uur zundu goy goy nitlel taviarai.Inged tanid ajlin undur amjilt husie.Bayarlalaa

G.Enkhjargal said...

Sain baina uu?Bi tanii niitleluudiig unshih mash durtai.Buur unuu oroi tanii bichsen zuiluudiig buur ehnees ni bugdiig ni duustal ni unshsan.Uneheer saihan hiih uram zorigiig bi tani medleg,ene ih erch huchees tani avch chadlaa.Tand mash ih bayarlalaa.2011 ond bi uurtuu 9tom zorilgo tawisan baigaa.Medeej toonoos chanar chuhal l daa.Gehdee 2011 on minii Ih buteen baiguulaltiin on bolnoo.Bi tiim bolgono hehe. hamgiin ehnii zorilgo maani TOEFL -iin shalgalt uguh yawdal.Uurtuu bol undur onoog bosgo onoo bolgon zorij baigaa.Medeej buh zuil nadaas shaltgaalah bolohoor,hamgiin anhnii ene zorilgodoo hursen udruu bi tand hamgiin turuund duulgah bolnoo.Tand mash ih bayarlalaa.Tanii tsaashdiin ajild chin ulam ih amjilt,mun hairtai ger buliinhend tani az jargal sain saihan buhniig huseye.Bi taniig sain tanij medehgui bolowch,urgelj dotroo demjij yawah bnoo.Hicheegeerei ok.

Anonymous said...

taalagdlaa. olon goyo bichleg bainga nemeerei. happy blogging

Mimi said...

mash ih taalagdlaa.goe goe niitlelvvd bna.bayrlalaa

Munkhu said...

Sain baina uu,

Goyo niitlel baina. Uram ugluu bayarlalaa.

M. Odgerel said...

Woow yamar goyo niitlel be yostoi ih bayarlalaa. Uram zorig huch tenhee hairalsan niilel bn thanks.

SURTAL said...

uneheer saihan niitlel bna tand amjilt az jargal husey

otgoo said...

энэ өдрийн мэнд хүргэе. би сэтгэл зүйч мэргэжилтэй биш гэхдээ та, таны нийтлэлүүд, таны хэлж буй санаа энэ бүхэн та монголын нийгмийн сэтгэл зүйд дутагдаж байгаа ус агаар шиг хэрэгтэй зүйлийг олж харж, нийтэлжээ. 2005 онд энэ талаар бидний хэдэн залуус нийлж ТББ байгуулан ажилласан боловч төдий л амжилтанд хүрээгүй билээ. миний бие мөн хичнээн санаа зовин шаналж байсан боловч амьдралын хүрдэнд өөр зам мөр хөөн эргэсэн билээ. таны блог монголын залуус, ирээдүйн маань нүдийг нээж, тархийг цэнэглэх болтугай. таны зорилгодоо хүрэх үйлсэд бага ч болов урам хайрласандаа баяртай байна. "Нэгэнт өөрийгөө олж авсан хүн орчлон дээр ахиж юуг ч гээдэггүй. Нэгэнт доторх хүнээ таньж авсан бол өрөөл бусдыг ч төвөггүй ойлгодог." Стефан Цвейг