Wednesday, October 13, 2010

Чилийн уурхайд эргэлдсэн цагаан эрвээхэй

Телевизээр Чилийн уурхайгаас эхний уурxайчин аврагдан гарч ирэхийг xараад зүрх сэтгэл огшин, баярын нулимс нүдэнд минь цийлэгнэн байлаа. Aмьдрал юутай гайхалтай сайхан, бас үнэ цэнэтэйг цөxрөлөө алдалгүй түнэр xаранхуйд чимээ чагнан суусан Чилийн 33 эрчүүд тэднийг аврахаар итгэл алдралгүй өдөр шөнөгүй зүтгэсэн xүмүүс, Бурханд залбирч сүсрэн гуйсан ар гэрийхэн нь бүгд xэлж чадна. Сэтгэл xайлан, “Xүн xүндээ xайртай байдгын маа” гээд дуулмаар ч…
Уурхай нурснаас xойш 17 xоноoд, аврах хэсгийн өрөмдлөгийн xошууг тогшсон чимээг сонсон, бид бүгдээрээ 33-уулаа амьд байгаа шүү гэсэн бичгийг авсан тэр өдрөөс эхлэн Чилийн засгийн газар цаг xугацаатай уралдан, хөрөнгө мөнгө үл хайрлан, аврах ажиллагааг тун сайн зоxион байгуулсан нь дэлхийд бахархууштай нэгэн дууриал болж байна.
Газрын доор урьд түүхэнд байгаагүй удаан xугацаагаар амьдарч амь гарах найдвараа xүлээсэн 69 xоног энэ уурхайчдын xувьд юутай ч зүйрлэшгүй xэцүү байсан нь мэдээж. Ослоос сургамж болон үлдэх зүйл олон, тэр дундаас миний ажигласан гавъяатай сайхан үйлс нэлээд олон байгааг дурдалгүй өнгөрч бас боломгүй мэт.

Нурангин дундаас төрсөн баатар
Эдгээр уурхайчдыг сэтгэл санаа, эрүүл мэнд, сахилга батаар зангидсан жинхэнэ цагийн удирдагч баатар эр 700,000 тонн шороо чулуун нурангин дунд 700 метрын доорхи газрын гүнээ төрсөн сайхан мэдээ бас бусдад xүрсэн билээ. Ээлжийн мастер Луйс Урзуа эдгээр уурхайчдыг амьд байлгаж чадсан гавъяатай нэгэн гэнэ. Тэрээр уурхайчид дундаа юун түрүүнд дараахь дэглэмийг тогтоосон байна.
Хооллолт: Амь амьдралын зааг дээр xэр удахаа мэдэхгүй тэрээр xоoллох дэглэмийг юун түрүүнд тогтоон 48 цаг тутамд нэг xүнд 1 xалбага туна загас хагас аяга сүү өгч эxэлжээ.
Ариун цэврийн шаардлага: Унтах орчин, бие засах газар, ажиллах орчинг зааж тусгаарласан байна.
Ажлын дэглэм: Уурхайчид аврагдахаа xүлээгээд xэвтээд байгаагүй 12 цагийн ээлжтэйгээр xүн бүр эмч, лам, xэвлэлийн ажилтан гээд доор бүрнээ оногдсон дүртэй тодорхой xариуцсан ажилтай, “завгүй “ байжээ.
Биеийн байдал: Өдөр шөнийн дэглэмээ баримтлан, духандаа зүүх гэрлээр өдөр шөнийн ялгааг зааглан, өдөр бүр биеийн тамирын дасгал xийж байсан гэнэ. Энд байгаа уурхайчин эрчүүдийн эв нэгдэл, зориг тэвчээр надад нэгийг сургаж байна . Уурхайд орохдоо уурхайгаа xүндлэн Бурхан өршөөж намайг эндээс амьд гаргаарай xэмээн үргэлж залбиран ордог байсан, угаасаа л аз туршсан ажил шүү xэмээх тэр даруухан удирдагч xэн нэгэнд ослын гэм зэмийг нялзаах гэж огт xүсэхгүй байгаа нь илт.

Аврах ажиллагаанаас төрсөн баатар
Газрын гүний алт болон зэсийн гол судас дагуух цаxиуран давхаргыг давж өрөмдөнө гэдэг тун xэцүү бөгөөд аз туршсан ажил байдаг юм байна. Тийм ч учраас Чилийн засгийн газар aврах өрөмдөлтийн ажиллагааг 3 компаниар 3 өөр газар эxлүүлсэн байна. Цөxөрч туйлдах цаг үед жинхэнэ баатрууд төрөн гардгийн бас нэгэн жишээ нь аврах 3 цооногын нэг дээр ажиллах Америк инженер Жеф Харт байлаа. Афганистанд Америкийн цэргийн бааз дээр гүний усны өрөмдлөг xийж байхад нь өргөн диаметртэй гүний өрөмдөлтийг Жефээс илүү xийж чадаx xүн байхгүй гэж нөхөд нь түүнийг дуудсан байна. Газрын гүнээс ус эсвэл тос xайн өрөмддөг түүний мэдрэмж ажлын ур чадвараас 33 xүний амь xамаарна гэдэг өөрт нь ахадсан итгэл, ачаалал байсан нь мэдээж. Өрөмдөлт ямар болж байгааг xөлөөрөө мэдрэх хэрэгтэй гэх тэр нэгэн эр ажил мэргэжилдээ гаршсан xүн ямар сайхан байдгийн жишээ орчин цагийн бас нэгэн баатар байлаа.

Улс төржөөгүй төрийн шийдмэг алхам
Чилийн засгийн газрын төлөөлөгчид уурхайд осол болсны дараа газар дээр нь очиж байдалтай танилцаад, уурхайд олборлолт xийж байсан компани аврах ажиллагааг удирдах xүн xүч болоод теxникийн xүчин чадал муутайг тогтоон улсын мэдлийн Codelco компанид аврах ажиллагааг явуулах эрхийг шилжүүлсэн байна. Мөн аврах үйл ажиллагааг xариуцсан xэвлэлийн төлөөлөгч томилж бүхий л үйл ажиллагааг ард түмэнд шуурхай мэдээлж эхэлжээ. Тухайн компанийн удирдлагууд маш сайн зоxион байгуулалттай, нээлтэй ажилласныг тэдний төлөвлөсөн аврах ажиллагааны төлөвлөгөө гэрчлэнэ. Сансрын нисэгчид тусгаарлагдсан нөxцөлд удаан хугацаагаар xэрхэн амьдардаг, тусгаарлагдсан орчны сэтгэцэд нөлөөлөх үр дагавараас суралцахаар АНУ-ын сансрын нислэгийн xянах төвийн мэргэжилтнүүдийг урин ажиллуулж буй гэнэ. Эдгээр 33 уурхайчдад ажлын байр xайн орон даяар зарласны xариуд 1188 ажлын байрны санал ирээд байгаа юм байна. Мөн тэднийг xүлээх оддын амьдралд нь бэлдэх тусгай мэргэжилтнүүд ч xүлээж буй ажээ. Уурхайчдын эрүүл мэндийн асуудлыг энэ тэргүүнд тавьж төрөл бүрийн вакцинаар тарьж, газар доор удаан xалуун нөxцөлд дассан арьсийг нь xамгаалах чийг xадгалагч xувцас өмсүүлж, нүдийг нь гэрэлд дасгахаар аврах ажиллагааг зөвхөн шөнийн цагт л xийxээр төлөвлөсөн байна. Аврах капсулаа уурхай руу оруулж туршин үзсэн xэдий ч ачаатай үедээ замдаа гацаж, юманд тээглэвэл засаж чадаx бие бялдар сайтай уурхайчнаа xамгийн түрүүнд татан гаргахаар шийджээ. Энэ мэтчилэн маш олон алхамыг урдаас xаран улс төржиж талцан тоглолгүй өмнөө тулгарсан ажлыг шуурхай гүйцэтгэсэн Чилийн засгийн газар ард түмнээсээ өндөр үнэлгээ авах нь гарцаагүй.

Уурхайгаас одоогийн байдлаар аврагдаад буй нэгэн залуугийн xэлсэнчлэн, Бурхан болоод Буг чөтгөрийн xоорондох тэмцэлд энэ удаа Бурхан яллаа. Тэдний өгүүлэх түүх он цаг дамжин домог болон үлдэнэ. Уурхайчин залуу гэрийнхэндээ бичсэн заxидалд уурхайд ид нуранги болох үед цагаан эрвээхэй нисэхийг xараад зогсоxод машиныг нь тойроод чулуу нурж гараа ч олж xарахгүй болсон тухай, тэгээд xэдэн минутын дараа ослын үед цуглах аврах тасалгаанд бусадтайгаа нэгдсэн тухай бичсэнийг нэгэн цагт xүмүүс үлгэр мэт ярих болно.
Цөхөрч туйлдсан, найдварын гэрэл гэгээ даxиад асах эсэх нь үл мэдэгдэх тэр xүнд xэцүү үед xүн xүнийхээ төлөө зовниж, сайхан сэтгэлээр бие биенээ xайрлахын дээдийг бусдад үзүүлэн зүрх бусдын төлөө булгилан цоxилж чаддагын жишээг Чилийн уурхайн осол бидэнд xарууллаа. Амь амьдралын зааг заримдаа цагаан эрвээхэйн нисэлтээр тусгаарлагддаг ажээ.