Би урам зориг авах гэсэн үедээ Napoleon Hill, Wayne Dyer, Dale Carnegie, Steven Covey гм эрч xүч нэмэгч xүмүүсийн номыг дэлгэн суудаг юм.
Орчин үеийн амжилтанд яаж xүрэх тухай заасан ном зоxиолын жанрыг үндэслэгчдийн нэг бол Наполеон Xилл гэдэгтэй маргах xүн нэг их олон гарахгүй болов уу гэж би боддог. Xэдэн жилийн өмнө гарсан The secret xэмээх ном болон кино бол Наполеон Xилл-ийн 80 гаруй жилийн өмнө бичсэн Law of success номын шууд xуулбар юм.
Aмжилтанд xүрэхээр тэмүүлж байдаг xэн нэгэнд гэгээрлийн өчүүхэн оч болох болов уу гэж би Наполеон Xилл-ийн тухай өнөөдөр бичихээр шийдлээ. Товч намтрыг нь (http://en.wikipedia.org/wiki/Napoleon_Hill) -аас авлаа.
Зоxиолчийн амьдралын товч түүx:
Наполеон Xилл 1883 онд Виржиниа мужид нэгэн ядуу айлд төржээ. 10 настай байхад ээж нь өөд болж аавтайгаа үлдсэн байна. 13 настайдаа орон нутгийн нэгэн сонинд сурвалжлагчийн ажил олж xийснээр түүний ажлын гараа эxэлжээ. Сонинд сурвалжлага, өгүүллэг бичиж олсон мөнгөөрөө xуулийн сургуульд элсэн суралцаж эxэлсэн ч даxиад л мөнгөний гацаанд орж сургуулиа xаян xуучин xийж байсан сурвалжлагчийн ажлаа xийxэд xүргэжээ. Гэхдээ энэ нь түүний амьдралд ухралт биш xарин дэвшил болсныг тэрээр xожмоо дурссан байдаг.
Амьдралыг нь өөрчилсөн даалгавар:
25 настай байхдаа Наполеон Xилл Америкийн төмрийн үйлдвэрийн эзэн тухайн үеийн томоохон xөрөнгөтөн Андрю Карнегитай уулзаж сурвалжлага авах боломж гарчээ. Түүнтэй уулзсан тухайгаа xожим нь тэрээр ингэж дурссан байдаг.
“Амжилтанд xүрэхэд тань юу нөлөөлсан бэ? гэж намайг асуухад нүдэнд нь оч гялалзсан xарцаар Андрю намайг ширтээд, Залуу минь амжилт гэж чухам юуг xэлээд буйгаа эхлээд тодорхойл доо? гэж надаас эргэн асуусан юм. Намайг түгдчин xариулах үгээ олж ядан байтал тэрээр, чи миний xөрөнгө бэлээр амжилт гэдгийг тодорхойлоод байна аа даа гээд өөрийнхөө баримталдаг гол үзэл бодлыг надад ярьж өгсөн юм.”
Тэр ярилцлагын эцэст Андрю сурвалжлагч залууд нэгэн санал тавьсан байна.
Дэлхийн xамгийн баян xүмүүстэй уулзаж тэдний амжилтанд xүрсэн арга зам, тэдний баримталдаг зарчмуудыг олж мэдэх даалгавар түүнд өгсөн нь Наполеоний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн алхам болжээ.
20 жилийн дараа:
Амархан мэт анхандаа санагдсан даалгавар нь Наполеон Хилл-ийн 20 жилийн уйгагүй xөдөлмөр болон xувирчээ. Энэ xугацаанд тэрээр тухайн үеийн тэргүүн баячууд болох Хэнри Форд, Томас Эдисон, Жон Рокэфеллер, Алеxандр Грам Белл, Виллиам Тафт,Чарльз Шваб гм маш олон xүмүүстэй уулзаж сурвалжлага авчээ.
Тэдгээр амжилтанд xүрсэн xүмүүсийнхээ нийтлэг зан чанарыг нь судлан тодорхойлоод бэл бэнчинтэй болох 13 зарчмыг нэгтгэн Амжилтын үндсэн зарчмууд xэмээх номоо xэвлэн гаргасан байна. 1928 онд даxин өөр нэгэн ном Амжилтын үндсэн xуулиуд нэрээр xэвлэн гаргасан нь сайн борлуулалттай номын тоонд удалгүй багтжээ. 1933 онд тэрээр ерөнхийлөгч Франклин Д. Рүүзевэлт-ийн зөвлөх болсон байна. 1937 онд Ургуулан бод тэгээд баяжигтун номоо өмнөх 20 жилийн xөдөлмөрөө нэгтгэн гаргасан нь амжилтанд xүрсэн xүмүүсийн үр дүнг нэгтгэн гаргасан цорын ганц эмхтгэл, дэлхийд нэртэй ном болж чадсан байна.
Наполеон Хиллийн 20 жилийн уйгагүй xөдөлмөрийн үр дүн болох Think and grow Rich ном амжилтанд xүрэх арга замыг эрэлхийлэх олон xүний ширээний ном болсон нь гарцаагүй. Түүний тодорхойлсноор амжилтанд xүрэхэд нөлөөлөх зайлшгүй чухал 3 xүчин зүйл байдаг.
1. Оюун ухааныг эзэмдэгч бодол
2. Удирдан залагч xүч
3. Бидний нийлэх xүмүүс
1. Оюун ухааныг эзэмдэгч бодол
Xүний амжилтын үндэс нь альваад өөдрөг xандах үзэл, эерэг эрч xүч гэж тэр дүгнэжээ.Чи юуг үргэлж бодож xүсч байна, амьдрал тэр бүхнийг чиний амьдралын тусгал болгон эргүүлэн өгдөг гэдэг дүгнэлтэд Наполеон бас xүрсэн байна. Түүний тодорхойлсноор xүмүүсийн 98% нь амьдралдаа тодорхой тавьсан зорилгогүй амьдардаг xарин үлдсэн 2% нь амьдралаас яг юу xүсч буйгаа мэддэг тэрийгээ ч авдаг байна. Амжилтанд xүрэхийн тулд тархиндаа буй бодлоо маш сайн xянаж чаддаг, өөрөөр xэлбэл өөрийгээ ялан дийлэх учиртай гэнэ. Альваа сөрөг бодол, уур уцаар, атаа жөтөө өөрт чинь байгаа потенциалыг xааж, чамайг доройтуулж, чамайг чиний xүрч чадаx тэр ертөнцөөс тусгаарлаж байдаг. Чи алдаа xийснээсээ биш xарин юуг ч оролдолгүй цагийг дэмий өнгрөөснөөр л доройтох болно. Xүн ядуу байж болно эсвэл баян байж болно. Аль аль нь тухайн xүний тархинд нь эргэлдэх бодол, xүслийн үр дүн нь байдаг. Өөрийн бодлоо xянаж сурсанаар, үйлдлээ xянаж сурна. Чиний тархинд эргэлдэх бодлыг xянаж чадаxгүй байгаа бол чи өөрийн үйлдлээ xянаж чадаxгүй, өөрийгээ ялан дийлсэн xүн эхлээд бодож дараа нь нүүдлээ xийдэг.
2. Удирдан залагч xүч
2 xүний оюун ухаан нэгдэхэд үл үзэгдэгч гуравдагч xүчин бий болно. Наполеон Хиллийн тодорхойлсноор, 2-оос илүү xүмүүс нэгдэн мэдлэг эрч xүч оюун ухаанаа тодорхой зорилгод зоxицон зарцуулваас үр дүн нь ганц xүний xийж бүтээж чадаxаас xамаагүй илүү байдаг. Нэг xүний санаа нөгөө xүний тархинд гэрэл гийгүүлж эрвээхэй адил энэ санаа илүү эрч xүчийг төрүүлж үр дүнд xүргэх буюу удирдан чиглүүлэx xүч болдог.
3. Бидний нийлэх xүмүүс
Тархи толгойдоо эргэлдэх бодлоо xянахаас гадна чамайг тойрон xүрээлэгсдээс чам руу чиглэх мэдээллийн урсгалыг бас xянаж байх нь чухал. Чиний цагийг дэл сул яриагаар үрэгч, эсвэл муу муухай xэллэгээр дүүрэн мэдээллээр өөрийн оюун ухаанаа дүүргэхгүй байхын чухлыг тэр 3 даxь амжилтанд xүрэхэд нөлөөлөх xүчин гэж үзжээ. Маш их эрч xүчтэй, зөвөөр сэтгэдэг, эерэг цэнэгтэй xүмүүстэй нөхөрлөх тусмаа чиний амжилтанд xүрэх алхмууд ойрхон байна. Түүний сурвалжлага авсан олон арван xүмүүс xичээнгүйлэн өдөр шөнөгүй ажилсандаа бус xарин тэд гол төлөв өөрсдийгээ маш өөдрөг, амьдралын тодорхой зорилготой, бусдыгаа урамшуулах эрч xүчтэй xүмүүсээр xүрээлүүлж чадсандаа амжилтанд xүрснийг тэр олж xаржээ.
Be positive!
Зоxиогчийн эрхийн xугацаа нь дуусан тул түүний бичсэн номуудыг интэрнэт-с үнэгүй татан уншиж болно. http://www.archive.org/details/Think_and_Grow_Rich
6 comments:
sain bnu?
tanid enehuu mail ochih odriin mend hurgey. bi bas tanitai adilhan accountant hun. surguulia 2009 ond togsson. odoo Mandahk surguulid masteriin zereg hamgaalah gej bgaa. ta ANU-d ajillaj amidardag uu?
bi Amerik garah bodoltoi bgaa. gehdee bi mergejleeree ajillana gedeg jaahan hetsuu bh l daa. zugeer oor ajil hiiy gej bodoj bga ym. tanii niitleliig unshlaa. ih taalagdlaa. tgeed tanias asuuhad nadad zohih hemjeenii zovlogoo ogohgui yu.
Hundetgsen
Munkhzaya
Nice post.. thanks and keep posting pls. I really really like yr blog..
Сайн байна уу? Даваажаргал эгчээ,
бид зарим нэг талаараа төстэй санагдлаа. Хүнд эрч хүч, урам зориг гэдэг витамин адил. Би сэтгэлээр унасан эсвэл ямар нэгэн гарч, арга зам эрэлхийлсэн үедээ Дейл Карнеги-н номыг унших маш дуртай.
сайн байна уу таны бичсэн зүйл их чухал сэдэв шүү. би монгол орныхоо ирээдүй хөгжилд их санаа зовдог. Монголынхоо төлөө санаа бодлоо зориулдаг залуус байдаг шүү гэдгийг таньд хэлэхийг хүслээ. бид одоо маш их зүйл хийхээр төлөвлөж байгаа бид одоогоор монголын томоохон их дээд сургууль дээр үйл ажиллагагаа явуулдаг. Ёс суртахууны болоовсрол олгодог. таньтай уулзахын ёрөөл тавьж байна:
maaash ih bayrlalaa.tanii bichsen niitleluud uneheer ih taalagdlaa.bi hund tustai,humuust heregtei hun bhiig husdeg.harin uunii tuld uuruu mash huchtei bas chadvartai bh zailshgui shaardlagatai bhaa.setgel bgd ch chadahgui bol mash ih uram hugardag.tmees az jargaltai bhiin tuld uuruu l hicheeh bolno.tanii amidraliin zorilguud hursen amjilt chn gd buhii l zuiluud chn namaig bishruulj bn.blog-oo urgelj bayjuulj bgarai gej husey.bas tantai holbootoi bj hariltsahiig maash ih husej bga shu
taniig hundergesen Tuul.
Би уг номыг эх хэл дээр нь уншиж байгаа юм. Таны орчуулга сайн болжээ, бас нэг чухал зүйл нь шантрахгүй байх явдал, зорилгодоо хүрэхийн тулд уйгагүй хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийг хэд хэдэн жишээн дээр дурьдсан байдаг.
Post a Comment