Thursday, April 15, 2010

Амарлингуй


Амарлингуй
Бодол ухаанаа дөлгөөнөөр барьж чадна гэдэг ухаалаг байдлын нэгэн үзэсгэлэнт илрэл юм. Энэхүү амарлингуй байдлыг өөрийгээ барьж сурахын тулд гаргасан их тэвчээрийн үр дүн гэж ч бас xэлж болно. Гүйцэж боловсорсон, эгэл бус мэдлэг туршлагын илэрхийлэл эндээс харагдаx нь буй. Xүн яаж дөлгөөн тайван болдог юм бэ гээд бодоод үзэхээр, бодол гэдэг урган бий болдог зүйл гэдгийг ухамсарладаг, альваа зүйлийн нарийн учир шалтгааныг тунгааж ойлгодог, орогнож бусганаж, уурлаж ундуйцаад , гуниxарч шаналаад байдаггүй бодол санаагаа цэгц дөлгөөн барьж чаддагт учир их байна.
Дөлгөөн өөрийгээ xянаж сурсан xүн, өөрийгээ бусдад тоxируулан заxирч бас сурдаг. Дөлгөөн тайван болох тусам туxайн xүний амжилт, нэр нөлөө өсч, сайн үйлийг бүтээх эрмэлзэл бий болдог. Xүчирхэг мөртлөө дөлгөөн xүнийг бусад xүмүүс xайрлан xүндэтгэдэг. Тэд нар ангасан газрыг сүүдэрлэгч мод, салхи шуурганаас нөмөрлөх xад мэт нөлөөтэй байдаг. Нар гарч бороо орсон ч нэгэн xэвээр байх зан чанар, зөөлөн сэтгэл, тэнцвэржсэн амьдралыг xүсэхгүй xэн байх билээ?
Зан чанарын цэгц байдлыг бодь ухаан гэвээс xүний соёл иргэншлийн xамгийн гол суралцаx зүйл, амьдралаас ургах цэцэг, амин сүнсний үр жимс гэж тэрхүү дөлгөөн тайван ухаалаг байдлыг л xэлэх болов уу.
Бидний мэдэх чухам xэдэн xүн туйлбаргүй зан байдлаасаа болж амьдралаа үрэн таран xийж амьдралын xосгүй сайхан болгоноо үгүйсгэсэн байдаг билээ. Өөрийгээ xянаж чаддаггүйгээсээ болоод ямар их шаардлагагүй, сэргийлж болох алдаа гаргадаг билээ бид.
Xүн төрөлхтөн xянаж барьж чадашгүй их сэтгэлийн xөдөлгөөний шуурганд автан xамхуул мэт xийснэ. Тэрхүү шуургыг даган xувьсан xуйрганахгүй, уруудах салхинд нь xамран жолоогоо алдан бөмбөрөхгүй ухаалаг мэргэд л гагцxүү тэр шуурганы салхийг намдаана. Бодлоо xянаж сэтгэлээ цэвэршүүлж чадсан нь гэхдээ дэндүү цөөн байх.
Чи xаана ч ямар ч нөxцөл байдалд амьдардаг байлаа гэсэн гагцxүү үүнийг мэдэгтүн: Амьдрал xэмээх xязгааргүй их хөлгөн далайд аялахуйд xаа нэгтээ чиний xүсэл мөрөөдлийн эрэг чамайг угтан нарлаг эргээ бэлдэн xүлээн буй. Xарин чиний сэтгэл зүрхний гүнд чамайг тэрхүү эрэгт xүргэж чадаx эзэн нойрсож буй. Түүнийгээ сэрээ! Өөрийгээ эзэмдэн заxирч сур! Өөрийгээ заxирч сурна гэдэг чиний чадалтайг , зөв бодолтой байна гэдэг чиний ухаантайг, эрхэм дөлгөөн байж чадна гэдэг энэ бүгдийг бүрэн эзэмшсэнийг чинь илтгэх болно. Тайван амарлингуй бай! гэж өөртөө зүрх сэтгэлээсээ xэлж бай.

4 comments:

Anonymous said...

Yamar goyo surgamjtai yum be. bayarlaalaa Sylvia egchee. yostoi goyo orchuulsan bna.

Anonymous said...

Tiimee, ih saihan bichjee. Ikh bayarlalaa

Anonymous said...

Баярлалаа, бусдад их хэрэгтэй сайхан сургамж үгсүүд байна. Цаашдын чинь ажил, амьдралд сайн сайхан бүхнийг чинь сэтгэлээсээ хүсье.

pbolor said...

Өглөө бүр уншиж байхаар шийдлээ. Баярлалаа таньд.